ERIN School of English - Dublin

Фото албум

Сургуулийн тухай

 
Эрин бол Ирландын Дублин хотын төвд англи хэлийг маш сайн заадаг англи хэлний тэргүүлэгч сургууль юм. Эрин эхэндээ 4 анги болон 3 багштай маш цомхон эхэлж байсан хэдий ч 18 жилийн хугацаанд анги доторх болон гадаах байдал ихээр өөрчлөгдөж 4 анги нь 14 болж 3 багш нь 14 болж өдөрт 420 хүртэлх суралцагчдад зааж байна. Гол зорилго бол англиар аль болох чөлөөтэй харилцах чадварыг хөгжүүлэх явдал юм. Мөн сурагчдад зөвхөн дүрэм зүй заахаас бус англи хэл дээр өөрийгөө илэрхийлэх чадвартай болоход оршино. Тийм ч учраас бүх англи хэлний сургалт нь дэлхийн хэлний бодит хэрэглээнд суурилсан бөгөөд Европын нийтлэг тогтолцооноог ашигладаг. Эрин багш нараа орчин үеийн ангид хэрэглэгдэж буй харилцааны хэл заах олон арга барилыг ашиглахыг дэмжиж, сургаж байна.

 
Хаяг:

Бид Дублин хотын газарзүйн болон түүхийн төвд байрлах North Great George’s St (Дублин кампус 1) болон Mountjoy St. (Дублин кампус 2) хоёр шинэ шинэчилсэн хэлний төвд байрладаг. Сургуультай ойрхон бүх зүйл алхаж явахад ойрхон, ойр орчимд тээврийн хэрэгсэл ихтэй.



Таны хэрэгцээ, сонголтоос хамааран сонгох боломжтой. Ирландын соёл, амьдралын хэв маягийг илүү гүнзгий мэдэхийг хүсч буй оюутнууд Host Family-г сонгодог. Host Family нь нам гүм орон сууцны хороололд байрладаг ба сургуулиас тийм ч хол биш бөгөөд нийтийн тээврийн буудалтай ойр. Өөр нэг сонголт бол та бусад оюутнуудтай өрөөгөө хуваалцаж, Ирландын талаарх сэтгэгдлээ солилцож, бусадтай харилцах боломжтой Leevin hostel юм. Өрөөнүүд нь маш сайхан бөгөөд түрээслэгчидэд маш их таалагддаг.

Host Family

Эрин Английн сургууль нь Дублин даяар гэр бүлүүдтэй өргөн сүлжээний хамтын ажиллагаатай. Бид оюутнуудыг аюулгүй, орон сууцны хороололд байрлуулдаг. Host Family дийлэнх нь хотын төвөөс зайдуу, өөрийн гэсэн цэцэрлэгтэй орчин үеийн байшинд амьдардаг. Бид бүх хүлээн авагч гэр бүлүүдийг анхааралтай сонгож, нэг бүрчлэн шалгаж, байнга хянаж байдаг тул санаа зовох зүйл огт байхгүй. 

Leevin Student Hostel

Бидэнд хамгийн сүүлийн үеийн санал болгож буй Leevin Hostel зэрэг таны хэлний үе шат бүрт тохирсон олон төрлийн орон сууцны үйлчилгээ бий. Ойролцоогоор 2500м хэмжээтэй Leevin Hostel нь Дублин хотын төвд, Спайр болон хотын бусад аялал жуулчлалын газруудаас хэдхэн метрийн зайд байрладаг. Манай тохиромжтой байршил нь оюутан солилцооны оюутнуудад Дублин хоттой танилцах төгс баазыг санал болгож байна. Leevin Hostel нь 170 гаруй ортой бөгөөд янз бүрийн хэв маягийн 25 өрөөнд хуваагддаг: 2 хүнээс эхлээд манай хамгийн том өрөө, 18 хүн хүртэл. Өрөөний хэмжээ, багтаамжийн өргөн сонголттой тул Leevin Hostel-д хүн бүрийн хэрэгцээнд нийцсэн байдаг.

сэтгэгдлүүд

Ирландад сурсан оюутнуудын сэтгэгдэл

Холбоо барих

  • Утсаар зөвлөгөө авах: 7000-0553
  • Чатаар асуулт асуух: m.me/easy-go.mn
  • Viber/Whatsapp: +976 9010 0553
  • Оффис дээр зөвлөгөө авах: Ажлын өдрүүдэд 10:00 - 18:00 | Хагассайнд 11:00 - 16:00
Дээшлэх