Homestay
Student Hostel
SEDA коллеж нь оюутны байр олгодог бөгөөд, ихэнх байрнууд нь 1 өрөө, 00 болон угаалтууртай, дээд тал нь 8 оюутны зочны том өрөө болон нийтийн гал тогоотой. Оюутны байрны давуу тал нь сургууль болон хотын төвтэй ойр учраас заавал такси болон автобусанд суух шаардлагагүй.
Намайг Одмаа гэдэг. Би Ирланд улсын нийслэл Дублин хотын SEDA College-д сурдаг. Зуучлалын газрын маань хувьд гэвэл маш хариуцлагатайгаар хурдан үйлчилгээ үзүүлсэн. Надтай маш сайн тулж харьцаж ямар ямар зүйлс хэрэгтэй, ямар зүйл дээр анхаарах хэрэгтэй зэрэг чухал зөвөлгөөг маш сайн өгч визний хариу маань маш хурдан гарсан. Манай сургууль нь ганцхан Дублин биш Корк хотод салбартай. Манай сургуулийн давуу тал гэвэл: 1.хичээлийн цагаас гадуур үнэ төлбөргүй хөтөлбөр, сургалт маш ихээр явуулдаг. Жишээлбэл иога, бартендэр, ярианы хичээл, ielts, жүжигчний анги, дүрмийн анги гэх мэт хөтөлбөрүүд явагддаг. 2.Монгол сурагчид цөөн. бусад сургуульд жишээлбэл нэг анги маш олон тооны монгол сурагчид байдаг. 3.Тусгай QR код уншуулан манай сургуультай хамтарч ажилладаг байгууллагуудад apply хийж болдог. 4.Манай сургууль нь тусдаа lounge тай байдаг.
SEDA сургууль нь 7 хоног болгон үзсэн хичээлүүдээрээ шалгалт авдаг нь, мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь надад их таалагдсан. Жишээ нь: (Conversation class, IELTS Preparation).Зуучлуулсан сэтгэгдэл: Маш хурдан шуурхай үйлчилсэн. Тухайн хүний кейсд нь тааруулж визаны гаргалгааг гаргадаг. Тиймээс маш их баярлаж байгаа.
Сайн байна уу. Би Ирландад суралцдаг Монгол оюутан байна. Ирландыг сонгосон 3 шалтгаан байсан. 1. Ирландын байгаль үнэхээр гайхамшигтай мөн хүмүүсийх нь харьцаа эелдэг 2. Ирландын мах аж ахуй үнэхээр гайхамшигтай гэж сонсоод хоол хүнс таарна гэж бодсон 3. Би их том хотод дуртай биш болхоор Дублин хот таалагдсан. Энэ 3 шалтгааны улмаас Ирландыг сонгож суралцсан. Эндэх хүмүүс дасгал хөдөлгөөн их хийдэг тул байгальтайгаа ойр сошиал ертөнцөөс хол байдаг юм шиг санагдсан.