ELSA Олон Улсын хэлний сургууль нь 2004 онд байгуулагдсан бөгөөд Филиппиний Себү хотоос цагийн зайтай орших Компостела хотод оршдог. ELSA сургууль нь 150,000 м2 буюу Филиппинд хамгийн том талбайтай сургууль юм. Ойр орчин нь тайван тухтай учраас хичээлдээ анхаарлаа төвлөрөхөд маш тохиромжтой. Мөн англи хэлний яриан дээр суурилсан, богино хугацаанд үр дүнгээ өгдөг "Callan Method" буюу "Каллан арга" -ыг хичээлдээ ашигладаг бөгөөд багш нар нь хамгийн багадаа 3-аас дээш жил багшилсан чадварлаг хамт олон таныг хүлээж байна.