ISI Dublin нь 2001 онд байгуулагдсан бөгөөд Ирландын нийслэл Дублин хотын төвд байрлах нэр хүндтэй англи хэлний сургалтын байгууллага юм. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд олон улсын оюутнуудад чанартай боловсрол олгож, урам зоригтой суралцах орчныг бүрдүүлсээр ирсэн. Сургуулийн хичээлийн төвүүд нь 18-р зууны түүхэн барилгуудад байрлах бөгөөд орчин үеийн тохижилттойгоор суралцагчдад өвөрмөц, сонирхолтой уур амьсгалыг бий болгодог.
Мөн тус сургууль нь боловсролын чанар, суралцах орчин, оюутны дэмжлэгийн үйлчилгээ зэрэг олон үзүүлэлтээрээ үнэлэгдэн EducationStars Award, Study Travel Magazine Award, Irish Education Award зэрэг 3 нэр хүндтэй шагнал хүртсэнээрээ онцлог юм.