Happy Learning Academy нь олон улсын жишигт нийцсэн, тав тухтай, амарч суралцахад тохирсон англи хэлний сургалтын орон зайг бий болгох зорилготой үүсгэн байгуулагдсан.Себү хотын үзэсгэлэнт байгаль цогцолсон Лилоан дүүрэгт HLA нь хотын дуу чимээ, тоос шорооны бохирдолгүй, тайван аюулгүй бүсэд байрладаг тул оюутнууд англи хэл сурах зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэх бүрэн боломжтой.
Сургалтын чанарыг сайжруулахын тулд HLA-ын багш нарыг зохих журмын дагуу сонгон шалгаруулж, мэдлэг ур чадварыг дээшлүүлж, шалгалт үнэлгээнд тогтмол оруулдаг. Бид кембриджийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг тул оюутан бүрийн түвшинд тохирсон сургалтын арга зүйтэй.
HLA нь үргэлж оюутнуудад анхаарлаа хандуулж, илүү сайн сургалтын арга зам болон тав тухтай дэд бүтцийг бий болгохоор шаргуу ажилладаг тул оюутан бүр зорилгоо биелүүлж, гайхалтай дурсамж бүтээн, арвин туршлага хуримтлуулна гэдэгт бид итгэлтэй байна.
Филиппины зүрхэнд байрлах Себү нь тус улсын хамгийн эртний хот бөгөөд өмнөдийн хатан хаан гэгддэг. Себу нь дэлхийн жишигт нийцсэн далайн эргийн амралтын газруудаараа жуулчдын нэн тэргүүнд тавигддаг хот юм. Хойд болон Өмнө хэсэгт аялал жуулчлал өндөр хөгжсөн байдаг. Олон улсын болон орон нутгийн боомтууд нь тус улсын эдйин засгийн гол хүчин зүйлсүүдийн нэг юм.
- 1 ортой өрөөHappy Learning Academy нь кампус дотроо дотуур байртай тул аюулгүй тав тухаар хангадаг. Өрөөнүүдийн хувьд :