АНУ-ын Drew University 27000$ хүртэлх тэтгэлэг зарлалаа

07 October, 2024
АНУ-ын Drew University нь бакалаврын хөтөлбөрөөр шинээр элсэн орж буй олон улсын оюутнууддаа зориулан жил бүр 27000$ хүртэлх тэтгэлэг зарладаг билээ. Элсэлтийн шаардлага хангаж буй оюутнууд автоматаар тэтгэлэгт өрсөлдөх бөгөөд бакалаврын 4 жилээ төгсөн төгстлөө уг тэтгэлгийг авах боломжтой юм. 

Тэтгэлгийн шаардлага:

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • 3 ба түүнээс дээш голч оноотой байх /75%+/
  • IELTS 6.5/ TOEFL iBT 80/ DUOLINGO 105
  • Элсэлтийн комиссоос нэмэлтээр шаардагдах бичиг баримтууд /Эссэ, тодорхойлох захидал, товч намтар гэх мэт/
Хамгийн өндөр хэмжээгээр тэтгэлэг авсан оюутны төлөх үлдэгдэл төлбөр 20434$ байна.

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2025/02/01

Дээшлэх