Их Британи улсын их дээд сургууль, коллежууд 2000-10000 паунд хүртэлх тэтгэлэг зарлалаа

07 October, 2024


"University of Stirling" сургуулийн тэтгэлэг: 
  • Байршил: Stirling, Scotland     
  • Онцлох мэдээлэл: Шотланд орны амгалан тайван, аюулгүй орчинд маш олон төрлийн хичээлүүдийг сурах боломжтой сургууль. Хэрэв сургуульд таны сурах хүсэлтэй хичээл байхгүй бол та холбогдолтой суурь болох хичээл сураад, дараа нь таны хүссэн хичээл байгаа сургууль руу шилжих боломжтой.     
  • Сургалтын чиглэл: Бүх төрөл     - Төлбөр: £16,995     
  • Шаардлага: IELTS 5.5     
  • Тэтгэлэг: £2000 Бакалаврт 4 эсвэл 3 жилийн туршид 8000 - 8500 паундын тэтгэлэг хувааж авах болно. Мастерт 8000 паундын тэтгэлэгийг 2 хувааж авна Тус 2 тэтгэлэгт ямарваа нэмэлт шаардлага байхгүй гэхдээ таны сурч буй хичээл нь дараагийн 9т багтах хэрэгтэй: Бизнес, Санхүү, Эдийн засаг судлал, Маркетинг, Олон нийтийн мэдээлэл сурвалжийн судалгаа, Хүн судлал, Нийгмийн судлал, Шинжлэх Ухаан, Спорт, Компьютер, Инженерчлэл
  • Тэтгэлэг авсны дараах төлбөр: £14,995

​Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024.09.20 - 2025.01.20 

"University of Exeter" сургуулийн тэтгэлэг: 
  • Байршил: Exeter хот     
  • Онцлох мэдээлэл: дэлхийн топ 160т багтах сургууль. 2023 оны "High Fliers Research" судалгаанд ажилд авагчдын дунд топ 15 хамгийн эрэлттэй сургуулиар шалгарсан     
  • Сургалтын чиглэл: Инженерчлэл, нягтлан бодох - санхүү, компьютер дата шинжлэх ухаан, математик, био шинжлэх ухаан     
  • Төлбөр: £22995     
  • Шаардлага: IELTS 6
  •  Тэтгэлэг: £3000 хүртэл (анх ороход); хичээлийн явц дунд 5000 хүртэлх паундын тэтгэлэгт хамрагдах боломжтой
  • Тэтгэлэг авсны дараах төлбөр:  £19,995

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024.09.20 - 2025.01.20 

"University of East Anglia"  сургуулийн тэтгэлэг: 
  • Байршил: Norvich city     
  • Онцлох мэдээлэл: Олон улсын оюутнуудыг английн нийгэмд дасан зохицох процесс-д хамгийн их туслалцаа үзүүлдэг сургуулийн нэг; 2022 оны оюутнуудын сэтгэл ханамжийн судалгаанд 95%-ийн үнэлгээ авсан. Олон төрлийн хичээлийн сонголттой.     
  • Сургалтын чиглэл: Бизнес, Биологи, Олон улсын хэвлэл мэдээллийн сурвалжлал, Сэтгэл Судлал, Математик, г.м. олон төрлийн хичээлүүдийн сонголттой     
  • Төлбөр: £ 15995     
  • Шаардлага: IELTS 4.5 - 5.5
  • ​Тэтгэлэг: хичээлийн явц, сургалтын амжилтаас шалтгаалан £4000-10000 паундын тэтгэлэгт хамрагдах боломжтой.
  • Тэтгэлэг авсны дараах төлбөр: -£5,995

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024.09.20 - 2025.01.15 

​"Queen's University Belfast" сургуулийн тэтгэлэг: 
  • ​Байршил: Бэлфаст хот, Ирланд     
  • Онцлох мэдээлэл: Тус сургууль нь 23 хичээлийн сургалтаараа английн топ 20т багтдаг ба 13 хичээлээр английн топ 10т багтдаг юм. Тус сургууль нь мөн олон салбарын компаниудтай харьцаатай байдаг ба төгссөний дараа ажилд орох боломж их байдаг     
  • Сургалтын чиглэл: Тус сургуульд олон төрлийн мэргэжлийн хичээлүүд байдаг: - Aerospace / Chemical / Civil / Chemical / Electrical / Electrical Engineering - Computer science - Architecture - MAnagement, Business and Finance - Social Sciences    
  • Төлбөр: £19995     
  • Шаардлага: IELTS 5.5  
  • Тэтгэлэг: £3000 хүртэл (анх ороход); хичээлийн явцад дүнгээс шалтгаалаад оюутнууд дараах тэтгэлэгүүдэд хамрагдах боломжтой байдаг.
​- International Office Undergraduate Scholarship – up to £3,000 
- International Office Queen’s Excellence Award – up to £4,000 
- International Office Postgraduate Scholarship – up to £3,000
  • Тэтгэлэг авсны дараах төлбөр:  £16,995

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024.09.20 - 2025.01.15

"Newcastle University"  сургуулийн тэтгэлэг: 
  • Байршил: Ньюкастл хот     
  • Онцлох мэдээлэл: Сургуулийн оюутнууд нь английн оюутнуудын Ньюкастл хот нь 2023 онд оюутнуудын хамгийн дуртай хотоор шалгарсан. Дэлхийд 110т жагсдаг.     
  • Төлбөр: £22,995     
  • Шаардлага: IELTS 5.5 (with a minimum of 5.0 in writing)     
  • Тэтгэлэг: £4000 хүртэл анх ороход авах боломжтой. Хичээлийн явцад 3000-5000 авах бас боломжтой
  • Тэтгэлэг авсны дараах төлбөр: -£18,995

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024.09.20 - 2025.01.15 

"Manchester Metropolitan University" сургулийн тэтгэлэг: 
  • Байршил: Манчестер хот     
  • Онцлох мэдээлэл: Сургууль нь олон салбарын мэргэжлийн компаниудтай ( ACCA - нягтлан бодогчдын холбоо, AMBA - Association of MBAs, CMI - менежментийн мэргэжилтэнгүүдийн холбоо, EQUIS - Менежмент бизнесийн сургуулиудын холбоо, RIBА - Royal institution of British Architects) холбоотойгоор ажилладаг ба тус ажлын салбарт шууд ороoд ямар ажил хийхийг нарийн сурдаг.  - Сургуулийн төгсөгчдийг Amazon, Facebook, Astrazeneca, BBC, FAcebook, IBM, Microsoft г.м. сурах бүрэн боломжтой байдаг ба, ажилдаа орсны дараа богино хугацаанд сургагддаг учир эдгээр компаниуд Manchester Metropolitan University -ийн оюутнуудыг авах дуртай байдаг    
  • Сургалтын чиглэл: Урлаг, дизайн; Бизнес; хүн нийгэм судлал; Шинжлэх Ухаан, Инженерчлэл, Хиймэл оюун ухаан    
  • Төлбөр: £ 17,995     
  • Шаардлага: IELTS 4.5
  • Тэтгэлэг: сурч байх хугацааны дүн, идэвхээс шалтгаалан £6000 - 4000 
  • Тэтгэлэг авсны дараах төлбөр: -£11,995

​Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024.09.20 - 2025.01.15 

"Lancaster University" сургуулийн тэтгэлэг: 
  • Байршил: Ланкастер хот     
  • Онцлох мэдээлэл: Их британийн топ 10т тогтмол ордог сургууль, амьдрах өртөг бага Ланкастер хотод байрладаг. Оюутнуудын карьер дэмжлэгээрээ алдартай, төгссөний дараа хэзээ ч хамаагүй оюутнууд сургуулиас карьерийн дэмжлэг зөвлөгөө авах боломжтой сургууль      
  • Сургалтын чиглэл: Бизнес, биологийн шинжлэх ухаан, инженерчлэл, компьютер, дата шинжлэж ухаан, хууль.     
  • Төлбөр: ойролцоогоор £22250     
  • Шаардлага: IELTS  
  • Тэтгэлэг: £3000 хүртэл паунд эхний жилийн төлбөрөөс хасагдах боломжтой, бакалаврын зэрэг бол жил болгон 2000 паунд, мастер бол жил болгол 5000 паундын тэтгэлэг авах боломжтой.
  • Тэтгэлэг авсны дараах төлбөр: -£19,250

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024.09.20 - 2025.01.15  

"Ravensbourne University" сургуулийн тэтгэлэг:  /£4000 хүртэлх тэтгэлэг/
  • Английн Лондон хотод байрладаг  
  • Судалгаа хийх зорилготой бол Их Британидаа #1 их сургууль
  • Бүх төрлийн Нийгмэм, Хүн зүй, Урлаг, Боловсрол, Сэтгэл Судлал, Бизнес Хуулийн ангиудтай
  • Төлбөр: ойролцоогоор £16500
  • Шаардлага: IELTS 5.5
  • Тэтгэлэг авсны дараах төлбөр: -£12,500

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024.09.20 - 2025.01.15 

"University of Greenwich" сургуулийн тэтгэлэг: 
  • Английн Greenwich хотод байрладаг. 
  • Лондонд ойрхон хот (вагоноор 15 мин), 2022 онд оюутнуудын саналаар Лондонгийн шилдэг их сургуулиар шалгарсан
  • Сургалтын чиглэл: Шүүх эмнэлэгийн шинжлэх ухаан #6, өмчийн менежмент #11, IT систем #14, Хоолны шинжлэх ухаан #15, Яриа, хэлний эмчилгээ #17 
  • Төлбөр: £15995
  • Шаардлага: IELTS 5.5
  • Тэтгэлэг: £4000 хүртэл / Шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэл бол £7000 хүртэл.
  • Тэтгэлэг авсны дараах төлбөр: -$11,995  эсвэл £8,995

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024.09.20 - 2025.01.15 

"Edinburgh Napier University" сургуулийн тэтгэлэг: 
  • Шотландын Эдинбург хотод байрладаг. 
  • Шотландын #1 их сургууль
  • Сургалтын чиглэл: IT систем болон менежмент #5,  Туризм, Эвент менежмент, Үйлчилгээ #7, Кино урлал, фото зураг судлал #3, Харилцаа, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн судалгаа #8
  • Төлбөр: £ 18695 
  • Шаардлага: IELTS 5.5
  • Тэтгэлэг авсны дараах төлбөр: -£9,347.5
  • Тэтгэлэг: дараах чиглэлээр 50% хүртэл
​- (Дижитал хэвлэл, мэдээллийн хэрэгсэл; инженерчлэл) -foundation 
- BA - Олон улсын фестивал, эвент менежмент 
- BA - Олон улсын үйлчилгээ менежмент ◦ BA
- Олон улсын Туризм, Нислэгийн чиглэл менежмент ◦ BA
- Олон улсын Туризм менежмент

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024.09.20 - 2024.01.15 

"International College Dundee" сургуулийн тэтгэлэг:  /£6000 хүртэлх /
  • Английн Dundee хотод байрладаг. 
  • Төлбөр: £18695
  • Шаардлага: IELTS 5.5
  • Тэтгэлэг авсны дараах төлбөр: £12,695

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024.09.19 - 2025.01.15 

"De Montfort University" сургуулийн тэтгэлэг:  /£5000 хүртэлх/
  • Английн Leicester хотод байрладаг. 
  • Ажлын туршага дээр үндэслэн хичээлүүд явагддаг. Английн шилдэг сургуулийн жагсаалтад 15т орсон. 
  • Сургалтын чиглэл: Эрүүл мэндийн судалгаа #14, Яриа, хэлний эмчилгээ #16, Зохиол, бүтээлч бичиг #19, Нийгмийн бодлого #24
  • Төлбөр: £15995  
  • Шаардлага: IELTS 5.5
  • Тэтгэлэг авсны дараах төлбөр: -£10,995

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024.09.19 - 2025.01.15 

"University of Kent" сургуулийн тэтгэлэг:  /£6000 хүртэлх/
  • Английн Кент хотод байрладаг. 
  • QS ranking - д Дэлхийн 39т жагсдаг их сургууль, Complete University Guide 2024-т дэлхийн #48
  • Сургалтын чиглэл: Хууль зүй, Бизнес, Хүний эрх зүй, Нийгмин судалгаа чиглэлээрээ дагнасан
  • Төлбөр: £17995
  • Шаардлага: IELTS 4.5, 5.5 
  • Тэтгэлэг авсны дараах төлбөр: -£11,995

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024.09.19 - 2025.01.15 

"University of Bradford" сургуулийн тэтгэлэг:  /£5000 хүртэлх/
  • Английн Брадфорд хотод байрладаг. 
  • Төгссөний дараа ажлын байранд оруулах чадвараараа англид 1 дүгээр байранд, дэлхийд 2 дугаар байранд ордог / Дэлхийн хамгийн ногоон их сургуулиудын нэг
  • Сургалтын чиглэл: Эм зүй, Физик эмчилгээ, оптометр, нүдний эмч, фельдшерийн шинжлэх ухаан, шүүхийн эмчийн судалгаагаараа топ 10-т багтддаг 
  • Төлбөр: £15496  
  • Шаардлага: IELTS 4.5, 5.5
  • Тэтгэлэг авсны дараах төлбөр: -£10496 

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024.09.19 - 2025.01.15 

"University of Bangor" сургуулийн тэтгэлэг:   /£6000 хүртэлх/
  •  Байршил: Английн Бангор хотод байрладаг
  • Дэлхийн Их Сургуулиудыг үнэлдэд QS ranking-ийн 5 одтой
  • Сургалтын чиглэл: Эрүүл Мэндийн судалгаа, Сэтгэл зүй, Далайн амьтны судалгаа, Ой, модны судалгаа, Урлаг дизайны курсуудээрээ алдартай 
  • Төлбөр: £16995 төлбөр
  • Шаардлага: IELTS 4.5, 5.5 онооны шаардлагатай
  • Тэтгэлэг авсны дараах төлбөр: -£10,995

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024.09.19 - 2025.01.15 



 
Дээшлэх