Saint Louis University Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээ зарлалаа

20 September, 2024
Сент Луисын Их Сургууль (Saint Louis University, SLU) нь олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санал болгодог. Эдгээр тэтгэлэгүүдийг сурлагын амжилт, тусгай ур чадвар, санхүүгийн хэрэгцээ зэрэг олон шалгуурын дагуу олгодог.
  • Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг: Сурлагын амжилтаараа онцгой гүйцэтгэл гаргасан оюутнуудад зориулсан тэтгэлэг. 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авах боломжтой ба голч оноо 3.85-аас дээш байх шаардлагатай.

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024 оны 12 сарын 1 

  • Мартин Лютер Кинг Жр.ийн тэтгэлэг: Жил бүр 24000$ хүртэлх дэмжлэг үзүүлдэг бөгөөд сургуулийн болон нийгмийн идэвхтэй манлайлагч оюутнуудад олгоддог. 

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024 оны 2 сарын 1 

Тэтгэлгийн шаардлага: 
  • Ахлах сургуулийн нийт голч дүн 3.85 болон түүнээс дээш
  • IELTS 7.5/ TOEFL 80/ DUOLINGO 110
  • Тодорхойлох захидал
  • Нийгмийн идэвх оролцоо сайтай байх

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024 оны 12 сарын 1 

Тэтгэлэгт өргөдөл гаргахдаа шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, сурлагын болон бусад амжилтуудаа сайн харуулсан эссэ, материал бэлтгэх нь чухал юм. Өргөдлийг хянасны дараа сонгогдсон оюутнуудыг кампуст урих бөгөөд тэтгэлэгт хамрагдахын тулд ярилцлагад оролцоно.
Дээшлэх