КАНАД-д суралцах шалтгаан

12 March, 2021

1. ДЭЛХИЙН ТОП БОЛОВСРОЛ

Та Канадын ямарч коллеж, их сургууль төгссөн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө. QS World Ranking Канадын 3-н их сургуулийг Дэлхийн топ 100-д, 5-н их сургуулийг топ 200-д оруулсан байна. Мөн Best student cities 2019 буюу гадаад оюутнуудын хамгийн их сонгодог хотуудын жагсаалтанд Montreal 6-т, Toronto 11-т, Vancouver 16-т бичигдсэн байна.
 

2. АМЬДРАХ ОРЧИН ТОП-10

НҮБ-ын гаргадаг жагсаалтанд энэ үзүүлэлтээрээ тогтмол тэргүүлдэг бөгөөд 2004 оноос хойш Топ 10 дотор байнга жагсаж байгаа.Боловсролын чанар маш өндөр, инноваци, хүчтэй тогтвортой эдийн засаг, аюулгүй цэвэрхэн амьдрах орчин, маш олон төрлийн соёл, эрүүл мэндийн найдвартай тогтолцоо зэрэг нь гадаад оюутнуудыг маш ихээр татдаг.

Calgary, Vancouver, Toronto зэрэг хотууд нь The Economist - Intelligence Unit-ээс гаргадаг жагсаалтанд амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтанд 4, 6, 7-р байруудад орсон.
 

3. ОЛОН ҮНДЭСТЭН, МАШ НЭЭЛТТЭЙ ОРОН

Канад нь албан ёсны 2 хэлтэй, Англи болон Франць үүнээс гадна Канадад 200 гаруй хэл ашиглагддаг байна, энэ нь маш олон орны үндэстэн амьдардаг болохыг харуулна.Бүх төрлийн соёл, үндэстнүүдэд нээлттэй хүндэтгэлтэй ханддаг хүлээн зөвшөөрдөг онцлогтой. Хүний эрхийг дээдэлдэг энэ нь хаа сайгүй ажиглагдана, гудамжинд ч, олон нийтийн газарт ч, хуулиндаа ч тусгасан байдаг.
 

4. ЗОХИОН БҮТЭЭГЧ, ИННОВАЦЛАГ ОРОН

Канадын боловсролын институтууд нь инновацийг чухалчилдаг. Та бидний мэдэх Blackberry, Flat screen буюу хавтгай дэлгэцийн технологи, SMART boards, IMAX кино театрууд, Circle K, гэх мэт маш олон технологи инновациудын эзэд нь Канадад сурсан хүмүүс байдаг.
 

5. САЛБАР БҮРИЙН ШИЛДГҮҮДИЙГ ТӨРҮҮЛДЭГ

Найруулагч James Cameron (Titanic, Avatar), Дуучин Celine Dion, Justin Bieber, Alanis Morissette, Avril Lavigne, Реппер Drake, Жүжигчин Jim Carrey, Pamela Anderson, Keanu Reeves, Алдарт архитектор Frank Gehry, Эдийн засагч John Kenneth Galbriath ….
 

6. МАШ ХҮЧТЭЙ, ТОГТВОРТОЙ ЭДИЙН ЗАСАГ

Канад нь дэлхийн хамгийн тогтвортой эдийн засагтай орнуудын нэг юм. G8-ын орнууд буюу дэлхийн хүчирхэг 8-н орны жагсаалтанд багтдаг.ДНБ 1.7 их наяд ам.доллар (trillion) энэ үзүүлэлтээр 10-рт бичигдэж байна.
 

7. АЖИЛЛАХ, СУУРЬШИХ БОЛОМЖ

Канадад сурч байгаа гадаад оюутнууд сурч байхдаа болон төгссөний дараа ажиллах, мөн оршин суух боломжтой байдаг. Төгссөний дараах ажиллах эрх нь таны сурсан хугацаагаар нээлттэй олгогддог бөгөөд үүнийг PGWP гэдэг. 1 жил сурсан бол төгсөөд 1 жил ажиллах эрх, 2+ жил сурсан бол 2-3 жил ажиллах эрх шууд үүснэ гэх мэт. Түүнчлэн сурч ажилласан хугацаагаар оноо цуглуулж Express Entry визний шалгуурыг хангах боломжтой болдог.
 

8. КОЛЛЕЖ, ИХ СУРГУУЛЬ ХООРОНД ШИЛЖИХ БОЛОМЖ

Канадын Коллеж болон Их сургуулиуд хоорондоо шилжих боломжтой гэрээтэй байдаг тул таны сурч байгаа сургууль аль сургуультай гэрээтэй гэдгийг урьдчилаад вебсайт-аас нь үзэх боломжтой. Энэ нь гадаадын оюутнуудыг татах онцлог болдог.
 

9. ХАРЬЦАНГУЙ БОЛОМЖИЙН, ХЯМД ТАЛДАА

1 жилийн сургалтын төлбөр дунджаар АНУ-д 24,900 usd, Австралид 24,000 usd, Их Британид 21,300 usd, Канадад 16,700 usd орчим буюу Топ орнуудтай харьцуулахад хямддаа ордог.
 

КАНАД-д сурах талаар мэргэжлийн зөвлөгөө авах бол 9111-1473

TOP