Англи хэлийг орчинд нь ер нь хаана сурах вэ, үнэ зардал ямар байдаг вэ?

29 January, 2019

Англи хэлийг англиар ярьдаг орнуудад сурах нь ойлгомжтой. Тэгхээр Англи хэлийг эх хэлээрээ ярьдаг 4-н орон байдаг. Үүнд:

1. Их Британи
2. АНУ
3. Австрали
4. Шинэ Зеланд ордог.

Үүний араас хос хэлтэй: 

5. Канад
6. Ирланд 2 нэмэгдэнэ.
Канадын хувьд Франц, Англи хэл 2 албан ёсны хэл. Ирландын хувьд мөн Айриш болон Англи хэл албан ёсны хэл. Ингээд эдгээр 6-н оронд англи хэл сурч болох ч танд нилээн их мөнгө хэрэгтэй, дээрээс нь виз авахын тулд санхүүгийн болон бусад баталгаа хэрэгтэй. Тиймээс Монголчуудын хувьд дээрх 6-н оронлуу 100 хүний 5 нь л явах боломжтой. Эдгээр орнуудад зөвхөн англи хэл сурах зардлаар явах нь нийт монголчуудад одоохондоо хүнд. Харин англи хэл сурчаад IELTS/TOEFL-ийн өндөр оноотой болсоны дараа 1-4 жилийн баклавр, магистр, мэргэжил дээшлүүлэх гэх мэт хөтөлбөрт хамрагдах нь илүү зөв сонголт байдаг. 

Тиймээс англи хэлийг орчинд нь сурах өөр, арай хямд сонголтуудаас сонгосон нь ашигтай. Үүнд: Европ стандарт хангасан дараачийн 2 орон бол:

7. Мальта (Италийн урд хэсэгт)
8. Кейп таун (Өмнөд африкийн нийслэл) юм.
9. Сингапур
 
Мальта бол Их Британий колонид 150 жил болсон учир албан ёсны хэл нь Англи хэл мөн Итали, Британи соёл нөлөөлсөн, Шенгений орон юм.
Кейп Таун нь Өмнөд Африкийн нэгдсэн улсын нийслэл бөгөөд 1994 он хүртэл зөвхөн Европчууд амьдардаг байсан бөгөөд Европын олон орны хүмүүс амьдарч, Англи хэлийг албан ёсны хэлээр сонгож ашигладаг.
Сингапур улс нь Их Британий колонид байсан бөгөөд Англи хэл бол албан ёсны хэл нь юм. Сингапур улс эдийн засгийн хөгжлөөрөө Азид тэргүүлэгч бөгөөд тэр хэмжээгээр өртөг өндөр байдаг. Сургалтын төлбөр, байрны зардал харьцангуй өндөр байдаг.

Харин дээрх орнуудаас гадна англи хэлийг албан ёсны хэлээр ашигладаг, Их британи, АНУ-ын колонид байсан, амьдрах, сурах орчин бүрдсэн, дээрээс нь аялал жуулчлалаар хөгжсөн өөр сонголтууд байдаг. Үүнд:

10. Филиппин 
11. Фижи арал

Филиппин улс нь АНУ-ын колонид байсан бөгөөд албан ёсны хэл нь Англи хэл юм. Мөн Филиппин нь 100 сая гаруй хүн амтай учир Англи хэлний багш нар маш их тоогоор байдаг. Тиймээс ч багш нарын өртөг дээрх орнуудаас 3 дахин хямд учир маш олон цагийн хичээлийг хямдаар авах боломжтой байдаг. Дээрээс нь нийт хичээлийн цагийн 50% нь ганцаарчилсан хэлбэрээр ордог нь онцлог. Бас нэг чухал давуу тал нь визгүй бөгөөд нислэгийн зардал нь хамгийн хямд нь.

Фижи арал нь жагсаалтанд 2007 оноос шинээр орж ирсэн. Мөн адил Их Британий колонид байсан. Англи хэлийг албан ёсны хэлээр ашигладаг. Филиппинтэй төстэй цаг агаар, аялал жуулчлал хөгжсөн. Хүмүүс нь найрсаг, байрлалын хувьд Австрали тай ойр. Энд сургалтын зардал мөн хямд. Хичээл нь жижиг групп буюу 4-6 оюутантай хичээллэдэг. Цөөн хүн амтай, маш сонирхолтой өвөрмөц газар юм.

Ингээд хүн бүр өөрийн сонирхол, төсөв зэрэгт тохирсон зөв сонголтоо хийх боломжтой.

Сургуулиудын үнийн мэдээлэл:

Филиппин

Мальта  Сингапур Фижи арал Их Британи Кейп Таун
Холбоо барих: 70000553; FB chat: http://m.me/easygo.mn



Фото албум үзэх
Видео албум үзэх
Дээшлэх