Сингапур + Австрали хосолсон хөтөлбөр

08 October, 2021
Сингапурын Kaplan Higher Education Academy их сургууль нь Австралийн Murdoch University сургуультай хамтарч 2+2 хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Сургуулиудын тухай

  • Kaplan нь Kaplan Higher Education Academy, Kaplan Higher Education Institute, Kaplan Learning Institute гэсэн 3-н салбар сургуулиараа дамжуулж нийтдээ 300 орчим full-time буюу бүтэн өдрийн, part-time буюу хагас өдрийн академик сургалтууд, Англи хэлний сургалтууд, бэлтгэл сургалтуудыг явуулж байна. 30 гаруй орны 30,000 гаруй оюутан залууст сургалт, үйлчилгээ явуулж байна.
  • Kaplan нь Сингапурын боловсролын байгууллагуудын чанарын стандарт болох EduTrust Certification үнэлгээгээр 4-н жил дараалан шагнуулсан нь чанарын өндөр төвшинд сургалтаа явуулдгийг баталж байгаа юм. Kaplan-д чанартай боловсрол эзэмшихээс гадна, Ази номхон далайн хэмжээнд танигдах өндөр ур чадвар бүхий хүмүүстэй танилцаж, олон улсын хүрээ бий болж байна гэсэн үг юм.
  • 1973 онд байгуулагдсан
  • Нийт 23,000 оюутантай, үүний 1700 нь гадаад оюутнууд
  • The National ранк No 29 бичигдсэн
  • Вебсайт руу орох

Хэрхэн?

  • Хэрэв Сингапурт үргэлжлүүлбэл Австрали дэх өртөгөөс 15-20% хямд тусна, мөн төгсөөд Murdoch university-гээс дипломыг шуудангаар илгээнэ, эсвэл Австрали очоод авч болно.
  • Харин Австрали дахь Murdoch university-д шилжин сурвал тэндэх үнээр сурна.

Зөвлөхтэй шууд холбогдох Viber/Whatsapp: 976 8800 7517 | 976 9111 1473 

TOP