Хэрэв та Их Британи, АНУ, Канад гэх мэт англи хэлээр яридаг улсууд руу суралцах хүсэлтэй бол IELTS эсвэл TOEFL гэх шалгалтууд өгөх шаардлагатай. Энэ хоёр англи хэлний түвшин тогтоох шалгалтууд нь үндсэн 4-н чадварыг (унших, бичих, сонсох, ярих) харуулдаг ба онооны шатлал бүтцээрээ ялгаатай.
Бид танд энэ шалгалтуудын гол ялгааг гаргаж, аль шалгалт нь өөрт тань тохирох эсэх дээр зөвлөгөөө өгнө. Манай QQEnglish дэх IELTS-ийн хичээлээр бид зөвлөгөө өгөн эхнээс нь дуустал зааж сургадаг.
Ерөнхийдөө IELTS болон TOEFL нь англи хэлний мэдлэгээ шалгахааас гадна их сургуульд орох хичээлийн материалыг хэр зэрэг ойлгох чадвартай болохыг тодорхойлдог.
IELTS болон TOEFL-ийн шалгалт нь дэлхий даяар хүлээн зөвшөөрдсөн байдаг. Гэхдээ хоёр тест хоёулаа бүтэц, арга барил, заах шалгуураараа ялгаатай байдаг. Тиймээс аль тестийг судалж өгөхөө сонгох нь чухал.
IELTS шалгалт
International English Language Testing System буюу IELTS нь дотроо Академик ба Ерөнхий гэсэн хоёр форматтай. Хэрвээ гадаад явж суралцан магистр, докторын зэрэг хамгаалах бол заавал Академик IELTS өгөх ёстой. Харин Ерөнхий IELTS нь тэр улсад суралцах бус ажиллаж амьдрах гэж төлөвлөж буй хүмүүс өгөх нь зүйтэй.
Унших, сонсох, бичих, болон ярих гэсэн 4-н чадварыг шалгалт өгөх гэж буй хүмүүс 2 цаг 45 минут (завсарлагаа орсон) хийж гүйцэтгэдэг.
IELTS нь дэлхийн 140 гаруй орны мянга мянган байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн ба шалгалт өгж дууссаны дараа шалгалтын хариуг 5 хүртэлх байгууллаг
TOEFL шалгалт
Test of English as a Foreign Language буюу TOEFL нь Америкийн ETS компанийн боловсруулсан англи хэлний шалгалт юм. IELTS-ийн нэгэн адил энэхүү шалгалт нь англи хэл дээр унших, ярих, бичих, сонсох чадварыг шалгана. TOEFL-ийн оноо нь дэлхийн 130 гаруй орны 900 гаруй их д ээд сургууль болон бусад байгууллагад зөвшөөрөгддөг юм.
Мөн адил хоёр форматтай ба энэ нь Paper-Based Test (TOEFL PBT) болон an Internet-Based Test (TOEFL IBT) хэмээн байдаг. Сонирхолтой нь TOEFL IBT нь илүү алдартай. Шалгуулагч шалгалтыг дөрвөн цагийн дотор хийж дуусгана. Энэхүү шалгалтыг Австрали, Их Британид хүлээн зөвшөөрдөг боловч Америкийн байгууллагууд энэ шалгалтыг IELTS-ийн шалгалтаас илүүд үздэг.
IELTS TOEFL харьцуулалт
Их Британийн хувьд Их Британийн виз, цагаачлалын өргөдлийг дэмжих зорилгоор IELTS UKVI-ийг л хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ Канад, АНУ-ын хувьд TOEFL эсвэл IELTS аль аль нь зөвшөөрөгдсөн. Хоёр шалгалтын үнэ ойролцоо бөгөөд хаана шалгалт өгч байгаагаас хамаарч ойролцоогоор 200-300 ам.доллар байдаг.
TOEFL нь сонгох даалгавартай байдаг бол IELTS нь товч хариулт, эссэ бичих асуултуудтай байдаг.
TOEFL-ийг Paper-Based хэлбэрээр авах боломжтой боловч Internet-Based нь илүү түгээмэл байдаг. 2016 оноос өмнө IELTS шалгалтыг зөвхөн цаасан дээр хийх боломжтой байсан бол түүнээс хойш компьютер дээр суурилсан шалгалтыг нэвтрүүлсэн. Internet-Based TOEFL-ийг бөглөхөд дөрвөн цаг хүртэл хугацаа шаардагддаг бол IELTS нь хоёр цаг 45 минут үргэлжилдэг. Гэсэн хэдий ч ярианы шалгалт нь бусад хэсгүүдээс тусдаа байдаг тул IELTS шалгалт нэгээс илүү өдөр үргэлжилж болдог.
SPEAKING
Харьцуулбал IELTS болон TOEFL-ийн ярианы шалгалт өөр юм. Нөгөө нэг нь онлайн байхад нөгөө нь face-to-face байдаг. Хэрэв та онлайн гэхээсээ илүүтэй нүүр тулан ярилцах нь илүү тухтай гэж бодож байгаа бол IELTS танд хамгийн тохиромжтой. Шалгалтын үеэр зөвхөн та болон шалгуулагч л өрөөнд байна. Таныг ярьж байхад шалгагч яриаг хальсанд бичиж, ерөнхий хэдэн асуулт асуух болно. IELTS-ийн ярианы шалгалтыг өгөхөд доод тал нь 11 минут, дээд тал нь 14 минут шаардлагатай. Ярианы тест 3 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт нь таны гэр бүл, сурлага гэх мэт энгийн зүйл асуух болно. 2-р хэсэгт танд тодорхой сэдэв бүхий картыг үзүүлэх бөгөөд ярихад бэлдэх хоёр минут орчим хугацаа өгөн үүний дараа шалгуулагч тантай тэр сэдвээр ярилцах болно.

Харин TOEFL-ийн ярианы шалгалт нь зургаан хэсэгтэй бөгөөд шалгалтын хугацаа 20 минут байна. Зургаан хэсгийн хоёр нь танаас өдөр тутамтай холбоотой сэдвээр асуулт асуух болно - энэ бол бие даасан ярианы тест юм. Үлдсэн дөрвөн хэсэг нь ямар нэгэн сэдвийн талаарх ярианд чиглэгдэх болно. Ярианы хувьд та ямар нэгэн зүйлийг сонсож, уншиж, дараа нь хариу өгөх маягаар явагдана. Хэсэг тус бүрт хариултаа микрофонд хэлэх хугацаа өгөх болно.
Зөвлөгөө: Та сайн тод ярьж, үзэл бодлоо өөртөө итгэлтэй илэрхийлэх хэрэгтэй.
LISTENING
IELTS-ийн сонсох шалгалтын хувьд шалгуулагч аудио тоглож байх үед 10 асуултанд хариулах ёстой. Эдгээр бүх асуултууд нь боловсрол, сургалтын нөхцөл байдалтай холбоотой өдөр тутмын амьдралын сэдвүүдийн тухай юм. Шалгалтын энэ хэсэгт асуултын хэлбэр нь хоосон зайг бөглөх, өгүүлбэрийг нөхөх, үнэн эсвэл худал эсэхийг дугуйлах зэрэг байж болно. Шалгуулагч IELTS-ийн сонсох шалгалтыг 40 минутын дотор өгч дуусгах ёстой. Шалгалтыг хийх 30 минут, үлдсэн 10 минутийг нь хариултаа хариултын хуудсанд бөглөхөд зориулагдсан болно.

TOEFL-ийн сонсох хэсэгт шалгуулагч бүр 4-6 бичлэгийг сонсч, сонссон зүйл дээрээ үндэслэн асуултуудад хариулах ёстой. Эдгээр асуултууд нь шалгуулагч агуулгыг ойлгож буй чадварыг харуулах болно. TOEFL сонсох шалгалтын энэ хэсэгт та харилцан ярианы бичлэг, лекцийн бичлэг гэсэн хоёр төрлийн бичлэгийг сонсох болно.
Зөвлөгөө: Энэ нь олон улсын англи хэлний шалгалт учраас өөр өөр аялгатай бичлэг сонсож болно.
WRITING
IELTS болон TOEFL-ийн бичгийн шалгалт хоёулаа хоёр хэсгээс бүрдэнэ. IELTS-ийн эхний хэсэгт танд график эсвэл диаграм өгөх болно. Та үүнийг ашиглан 150 орчим үгтэй богино хэмжээний эссэ бичих 20 минутийн хугацаа байх болно. IELTS-ийн хоёрдахь хэсэгт танд 40 минутын турш дор хаяж 200-250 үгтэй хариулт бичих шаардлагатай эссэний сэдэв өгөгдөх болно.
.jpg)
TOEFL-ийн бичгийн шалгалт нь тодорхой сэдвээр богино текст уншиж, дараа нь энэ сэдвээр хоёр минутын лекц сонсохыг шаарддаг. Дараа нь та энэ сэдвээр асуултанд хариулахдаа 300-350 үг бичих шаардлагатай болно. Хоёрдахь хэсэг нь өөр нэг богино эссэ бичих гэсэн бүтэцтэй.
Зөвлөгөө: Подкаст сонсож, нийтлэл уншихад илүү их цаг зарцуулж, дараа нь сонссон эсвэл уншсан зүйлээ нэгтгэн дүгнэх дасгал хийгээрэй.
READING
Та урт текст уншиж, хэсгүүдийг хэр сайн ойлгож байгааг харах асуултууд байх болно. IELTS-ийн хувьд энэ хэсэг нь гурван хэсгийн 40-н асуултаас бүрдэх бөгөөд өөр өөр хэв маягийн асуулттай. Асуултууд богино хариулт, зайнд нөхөж бичих гэх мэт форматаар ирнэ. Нийтлэг тал нь гол сэдвийг олох, түлхүүр үг олох, зохиолчийн үзэл бодол, зорилгыг ухаарч ойлгож асуултуудад хариулах шинжтэй.
.jpg)
TOEFL-д асуултууд нь сонгох даалгавар байх бөгөөд гурваас таван хэсэгт хуваагдана. Эхийг уншиж 12-14 асуултанд хариулах хэсэгтэй. Асуултуудын нь танаас үгийн санг шалгах, санаагаа тодорхойлох буюу ойлгох чадварыг сорьсон асуулт байна.Хугацааны хувьд IELTS болон TOEFL хоёулаа адилхан, танд дуусгахад хэсэг бүрт 20 минут хэрэгтэй болно.
Зөвлөгөө: Уран зохиолын эх уншиж, тэдний талаар асуултанд ойлгосноо хариулаарай.
IELTS TOEFL онооны шатлал
IELTS онооны шатлал
Харьцуулбал IELTS-ийг зөвхөн хүн засдаг бол TOEFL-ийн шалгалтын оноог хүн болон машинаар засдаг. IELTS шалгалт өгсөн шалгуулагчид хэсэг тус бүрээр тус тусдаа оноо авна. Энэ нь чадвар бүрийн 1-ээс 9 хүртэлх оноотой, бүх хэсгийн эцсийн ерөнхий оноотой байна гэсэн үг юм. Тиймээс хэрэв та аль нэг хэсэгт тааруухан хийсэн бол эцсийн дундаж оноонд нөлөөлнө.
IELTS-ийн оноо нь англи хэлний мэдлэгийн түвшинг хялбархан тодорхойлогддог. Энгийнээр хэлэхэд, 1 оноотой бол доод харин 9 оноо хамгийн дээд оноо гэсэн үг. Дэлхийн орон оронгоос хамаарч их сургуулиуд өөр өөр IELTS-ийн босго оноотой байна.
Жишээлбэл, Австрали эсвэл Канадад суралцахаар төлөвлөж буй Филиппинчүүд их сургуульд элсэхийн тулд хамгийн багадаа 7 эсвэл 7.5 дундаж оноо авсан байх ёстой.
.jpg)
TOEFL онооны шатлал
Асуулт бүрийн хувьд 1 оноотой, эцсийн дүн нь 120 оноотой байх болно. Цаашилбал, шалгуулагчид хэсэг тус бүрт 0-ээс 30 хүртэл оноо авах боломжтой.
Та мөн IELTS болон TOEFL-ийн шалгалтын дүнг шууд мэдэх боломжгүй. Шалгуулагч оноогоо авахын тулд дор хаяж 10 хоног хүлээх ёстой. Үүний дараа шалгалт өгснөөс 13 орчим хоногийн дараа хариугаа авч болно.
Шалгалтанд бэлдэхдээ анхаарах зүйлс
-
Мок тест өөрөөсөө авч дадал болгох
Бодит IELTS болон TOEFL-ийн шалгалт өгөхөөс өмнө мок тест хариултаа харж засаж дадал болгох нь маш чухал юм.
Ингэхдээ тодорхой шалгалтуудыг сонгох нь маш чухал юм. Зарим тохиолдолд IELTS эсвэл TOEFL-ийн зарим шалгалтуудыг буруу эх сурвалжнаас хуучин материалаар бэлдвэл яг бодит шалгалтнаас өөр байх боломжтой. Тиймээс баттай вебсайтуудаас материалаа олж хийж дадал болгох нь зүйтэй.
-
Шалгалт өгөх өдөр
IELTS болон TOEFL-ийн шалгалт өгөх өдөр маш чухал юм. Тиймээс IELTS болон TOEFL-ийн он сар өдрийг зөв сонгох нь хамгийн чухал гэдгийг санах хэрэгтэй. Таны шалгалтын огноо шалгалтанд хэр их цаг бэлдсэнийг тодорхойлдог. Тиймээс та бэлэн болсон өдрөө заавал бүртгүүлээрэй.
IELTS болон TOEFL-ийг Филиппин багш нартай хамт сурах
Сүүлийн жилүүдэд ESL-ийн оюутнуудын тоо нэмэгдэж байна. ESL сургуулиуд Филиппин даяар тархаж байгаа тул IELTS сурах нь тийм ч хэцүү биш болсон. Одоо та үүнийг хамгийн чадварлаг англи хэлний мэргэжлийн хүмүүстэй хамт онлайнаар сурах боломжтой. IELTS болон TOEFL-ийн шалгалт нь хэцүү мэт санагдаж болох ч манай үр дүнтэй боломжийн үнэтэй багцуудын тусламжтайгаар та шалгалтаа өгөх боломжтой.
Манай IELTS болон TOEFL-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://easy-go.mn/blog-detail/49 вэбсайтаас биднийг дагана уу.