Нүүр хуудас « Таны Малтад амталах 10 зүйл
 

Мальтад аялах эсвэл сурахаар очиход гайхалтай тохирсон улс юм. Clubclass Англи хэлний сургууль таньд Мальтагын энгийн хоолнууд болон уух зүйлсийг амталж үзэхийг санал болгож байна. Мальта хоолнууд нь энгийн боловч өнгөлөг болон олон янзын гайхалтай амттай байдаг ба газар дундын төв арлын хоолнуудтай. Мальта хоолнуудад Хойд Африк мөн Сисилийн нөлөөлөл байдаг. Мальтад зочлох үедээ таны амталж үзэх шилдэг 10 амталгаа:
 


1. Gbejna. Хонины сүүгээр хийсэн давстай бөөрөнхий бяслаг. Gbejna нь нутгийн бяслаг ба ихэнх Мальтачууд  сүүг боловсруулан энэ амттанг бэлтгэдэг. Энэ бяслагыг Мальтачууд олон төрлийн хоол, шөл эсвэл паста мөн пицца хийхэд ч ашигладаг гэхдээ магадгүй энэ бяслагыг дангаар нь Мальта талхан дээр оливиын тос түрхэн хамт идвэл үнэхээр амттай байх болно.  



 
2. Zalzett. Энэ бол Мальтагын зайдас ба coriander-оор амт оруулсан.  Zalzett зайдас нь бага зэргийн давсархаг ба маш амттай. Мөн л түүхийгээр нь эсвэл ил гал дээр шарж идээрэй.  


 
3. Minestra. Энэ нь өтгөн ногооны шөл ба Мальта талх болон тосыг хамт дагалдуулж өгдөг.  Minestra -гын орцонд олон төрлийн хүнсний ногоо тэр дундаа сонгино, лууван, улаан лооль, хулуу мөн паста гоймон г.м ордог. Энэ шөлийг ихэвчлэн өвлийн саруудад ихээр иддэг.



4. Timpana. Энэ бол пастаг шарах шүүгээнд нарийн боов хийдэгтэй адил замаар болгодог. Timpana бол Мальтачуудын онцгой хоолны нэг мөн орцонд хөндий гоймон, болонез соус ордог. Мальтад та хаанаас ч Timpana-г идэх боломжтой. 




5. Imqarrun. Энэ бол шарах шүүгээнд болгосон хөндий гоймонтой хоол.  Imqarrun бол хөндий гоймонг сүү, өндөг,  нэмэлт орцоор хүнсний ногоо, мах болон загастай хамт болголог.  Нийтлэгдээ бяслаг эсвэл талхны өөдөсийг Imqarrun орой хэсэгт цацдаг. 


 
6. Laħam taż-żiemel. Энэ бол азарганы махаар хийсэн онцгой хоол. Азарганы махыг тосонд эсвэл шарах шүүгээнд цагаан виноны соусаар амталдаг учир нь цагаан вино махыг зөөлөн болгодог. 


 
7. Mazzit. Энэ бол арай өөр төрлийн зайдас ба орцонд цус ордог. Цусыг өтгөрүүлж болгодог ба ихэвчлэн гахайн цусыг ашигладаг. 
 


8. Pudina tal-ħobż. Энэ бол дессерт. Ихэвчлэн талхны үлдэгдэлийг өндөг, сүү, сахар, хатаасан жимс, ванил, синнамон г.м олон төрлийн зүйлстэй хольдог.  


 
9. Kinnie. 1952 онд анх удаа Мальтад ундаа орж ирсэн ба түүнээс хойш Мальтачууд ундаа уух дуртай болсон ба Kinnie нь гашуун-чихэрлэг амттай ба дангаар эсвэл архитай хольж уудаг.


 
10. Twistees. Twistees нь Мальтагын хамгийн алдартай  зууш. Энэ зуушыг будаагаар хийдэг ба бяслаг, ил гал дээр шарсан, тахианы мах, гахайн утсан мах мөн бусад г.м өөр өөр амттай байдаг.
 
Та Мальтад маш олон төрлийн гайхалтай амтыг мэдрэх боломжтой. 
Их Британи
Кейп Таун
Мальта
Фижи