Нүүр хуудас « Free Bird Institute - Англи Хэлний Сургууль


Та урьд өмнө маш аз жаргалтай, найрсаг Фижи хүмүүсийн талаар сонсож байсан уу? Хүмүүс нь маш эелдэг учир, найз нөхөдтэй болоход тун хялбар. Фижи нь Их Британы колонид 100 гаруй жил оршсон бөгөөд Албан ёсны хэл нь Англи хэл юм. Уламжлалт Бритиш Англи хэл-ээр энд ярьдаг учраас сурахад илүү хялбар байх болно.
Хэлийг зөвхөн сургууль дээр сурна гэдэг нь өрөөсгөл юм, Фижи арал нь Англи хэлийг ярианы практик дээр, орчинд нь сурах сайхан боломжийг танд олгох болно. Фижи нь үзэсгэлэнт байгалиараа дэлхий дээрх диваажин гэгддэг. Нэмж хэлэхэд Англи хэлийг Фижид сурахын бас нэгэн том давуу тал бол Хямд зардал юм. Англи хэл - Албан ёсны хэл болон ашиглагддаг бусад орнуудтай харьцуулахад амьдрах зардал нь маш хямд байдаг

 

Англи хэлний сургууль - Free Bird Language Institute 
18-с дээш нас харгалзахгүйгээр манай сургуульд ирэх боломжтой. Манай сургууль 2004 Фижи Улсын Боловсролын Яамны зөвшөөрөлтэй байгуулагдсан 10 жилийн туршлагатай. Nadi & Lautoka гэсэн 2 салбар сургуультай нийт 600 гаруй оюутан хүлээн авах хүчин чадалтай. 

 

• 18-аас дээш насныхан
Фижи арлын анхны Англи хэлний сургууль болох “Free Bird Institute”-д Англи хэлний сургалтанд суралцдаг. Оюутнуудыг Англи хэлний түвшин болон энд суралцах хугацаанаас хамааран, Нади эсвэл Лаутока кампусуудын аль нэгд байрлуулдаг.
• Кампус: 2 кампус
o Нади кампус: 21 анги (315 оюутан)
o Лаутока кампус: 22 анги (330 оюутан)
• Нийт анги: 43 анги (Нэг ангид хамгийн олондоо 15 оюутантай)
• Сургалт: Ерөнхий Англи хэл / Бизнесийн Англи хэл
• Хэлний түвшингүүд: 7 түвшинтэй (Эхлэн суралцагч (суурь) /Эхлэн суралцагч / Дунд шат/Ахисан дунд шат/Дундаас дээд шат/Гүнзгий шат/Бизнес)
• Суралцах хугацаа: 2 долоо хоногоос 1 жил хүртэл
• Нас: 18 ба түүнээс дээш насныхан
• Оюутны хувь: Япон (80%), Солонгос (9%), Хятад (4%), Монгол (3%),  Тайвань (2%), Европ (2%)
 


Зөвхөн Англи хэлээр ярих зарчим ( EOP)
• Сургууль дотор зөвхөн Англи хэлээр ярих ёстой. Үүнийг EOP/English Only Policy гэж нэрлэдэг. Англиас өөр хэлээр ярьсан тохиолдолд багш шар картаар торгодог. 3 шар картаар торгуулвал Фижигээс явах шаардлагатай болно.
Хичээлийн ирц
• Бүх оюутнууд улирал тутам хичээлийн 80%-аас дээш ирцтэй байх ёстой. Хэрвээ 80%-д хүрэхгүй бол Фижигийн Цагаачлалын Хяналтын хуулийн дагуу дуудагддаг. Эмнэлгийн магадлагаатай бол хичээлд суугаагүй гэж үзэхгүй.
Багш нар
• Бүх багш нар Фижи арлын Боловсролын Яамны багшлах эрхийн бичигтэй. Багш нар хичээлийн агуулгаа өөрсдөө бэлддэг. Багш нарт улиралд нэг удаа оюутнуудаар үнэлгээ хийлгэдэг ба оюутнуудын саналыг сонсож, оюутнуудын шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлдэг. Долоо хоног бүр хурал хийж, туршлага, чадваруудаа бие биетэйгээ хуваалцдаг. Тийм болохоор энэ сургуульд та хамгийн сайн чанарын сургалтыг авах боломжтой.
Сурах бичиг
• Free Bird Institute нь Их Британы Кембрижийн Их сургуулийн боловсруулсан “Face to face” сурах бичгийг хэрэглэдэг. Эдгээр сурах бичгүүдийг 2009 оны 9 сараас эхлэн сургуульдаа хэрэглэж эхэлсэн. Дээрх сурах бичгүүдийг сонгосон шалтгаан нь Фижи Англи хэл нь Бритиш Англи хэлтэй илүү төстэй, Фижи нь Английн колон улс байсан, сурах бичгүүд бүгд Их Британид боловсруулагдсан байдагтай холбоотой. Эдгээр шинэ сурах бичгүүд нь олон оронд танигдаж хэрэглэгддэг. Энэ нь таны Англи хэлний чадварыг сайжруулахад туслах болно.
 

Төгсөлтийн сертификат
• Сургалтаа дүүргэсний дараа бүх оюутнуудад сертификат өгдөг. Ажил хайх, эсвэл дээд боловсрол эзэмшихдээ Англи хэлний түвшнээ батлах нэг баримт нь сертификат болдог.

Их Британи
Кейп Таун
Мальта
Фижи