Нүүр хуудас « Фижи Арал дээр сурч байсан дурсамж - No8


Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргье. Би нэгэн Зочид Буудлын удирдах ажил хийдэг тийм болохоор ажлын шаардлагаар Англи хэлээ сэргээх шаардлагатай болоод сургалт судалж эхлээд Facebook-ээс Фрийбюрд сургуулийн тухай уншсан. Тэгээд Фижи гэдэг улсыг анх удаа сонсоод Google-ээр Фижи Арлын тухай хайн өөрийнхөө хэмжээнд тодорхой ойлголт авсаныхаа дараа явахаар шийдсэн. Анх очиход маш халуун байсан болохоор хэцүү ч юм шиг санагдаж байсан. Эхний хэд хоног жоохон хүнд санагдсан боловч хэд хоногийн дараа ангийхан мөн Дотуур байрны Мама надад их сайн байсан болохоор хурдан дассан.



Фижи хүмүүс, хоол хүнс гээд бүгд л их таалагдсан. Би Фижид байх хугацаандаа гадуур их зугаалж амжаагүй 2-хон сар байсан болохоор хичээлээ л хийдэг байсан. Би Англи хэл дээрх дуу их сонирхдог болохоор өрөөндөө их дуулдаг байсан. Манай ангийхан цонхон доор зогсоод сонсдог гээд бөөн инээмдэм болдог байж билээ.  2 сар богинохон ч гэсэн их гоё байсан. Намайг наашаа буцах болоход  маш олон найзуудтай болчихсон байсан. Намайг гаргаж өгөхөд 2 такси бариад багтахгүй гээд тал хүмүүс нь дотуур байрны үүднээс гаргаж өгч байсан. 





Тэр үед би япон хүмүүсийг тийм мундаг хүнд их хүндэтгэлтэй ханддаг, сайхан сэтгэлтэйд нь өөрийн эрхгүй нулимс гаргасан. Хамгийн сүүлд нисэх буудал дээр яг билетээ шалгуулж байх хооронд шилэн хананы доод талаар сууж байхыг хараад  маш их сэтгэл хөдөлсөн. Одоо ч гэсэн би найзуудтайгаа байнга холбоотой байж, мессаж бичдэг. Зарим найзууд маань Монголд ирэхээр болсон. Энэ дурсамжийг бичиж байх үед би Дотуур байрны Мамагаа маш ихээр санаж байна. Дотуур байрны Маматай өдөр бүр хамт хоол идэж, гадуур хамт яван яг л миний бие хамгаалагч шиг л байсан. Фижи дахиж явах талаар бодож байгаа гэхдээ 6 эсхүл  1 жилийн  урт хугацаагаар явах бодолтой байгаа.





Бичсэн: Б.Алтанзаяа
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи