Англи хэлийг хэр хурдан сурдаг вэ? 1 сарын дотор хэр сайжрах вэ? 3 сар болбол хэр болох вэ? гэж хүмүүс байнга асуудаг.
Хамгийн энгийн хариулт нь зарцуулж буй ЦАГ юм. Мөн түүнчлэн хүн бүрийн хурд өөр өөр. Англи хэлний нийт 6-н төвшин байдаг. English UK-ийн судалгаагаар нэг төвшин ахихад та хамгийн багадаа 120 цаг зарцуулна гэж үзэж байгаа бол Cambridge ESOL-ийнхоор нэг төвшин ахихад 200 цаг, зарим судлаачдын хувьд 200 ч хангалтгүй 360 цаг зарцуулж байж 1 төвшин ахина гэж үздэг.
Тэгэхээр судалгааны дунджаар үзэхэд гадаадад англи хэлний курст сурах тохиолдолд:
1 төвшин ахихад 2 сар зарцуулна.
Өөрөөр хэлбэл 2 сард нийт 200 цаг хичээл үзэх > 7 хоногт 25 цаг > Өдөрт 5 цаг хичээл үзнэ гэсэн үг юм.
Гэхдээ дахин хэлэхэд хүн бүр өөр өөр. Үүнээс хурдан сурах ч тохиолдол байна, гадаадад 5 жил болоод хэл сураагүй хүн ч байдаг.