CIP Онлайн сургалт

28 February, 2020
Бид суралцагчдынхаа Англи хэлний чадварыг тасралтгүй сайжруулах зорилгоор CIP-д ирэхээсээ өмнө болон төгссөний дараа үргэлжлүүлэн суралцах боломжийг олгож 2017 онд онлайн сургалтын үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Ихэнх онлайн сургалтууд зөвхөн ярианы англи хэлийг түлхүү заадаг бол бид онлайн сургалтаараа дамжуулан англи хэлний үндсэн 4 чадамжийг сайжруулах сургалт ордогоороо онцлог. Мөн CIP сургууль нь 12 жилийн арвин их туршлагатай бөгөөд бид оффлайн сургалтын хөтөлбөрийг онлайн сургалтын хэлбэрт оруулан маш шинэлэг, сонирхолтой сургалтын шинэ хандлагыг нэвтрүүлж суралцагчдадаа санал болгож байгааг дуулгадах таатай байна.

ХӨТӨЛБӨР: 
Ерөнхий Англи хэл - Энэхүү хөтөлбөр нь Англи хэлний сонсох, бичих, унших болон дүрэм (шинэ үг) гэсэн үндсэн 4 чадамжийг нэгэн зэрэг эзэмших хүсэлтэй суралцагч нарт илүү тохиромжтой бөгөөд бид танд англи хэлийг хэрхэн өдөр тутмын хэрэглээ болгож ашиглахыг тус сургалтаараа дамжуулан заах болно.
  • Хичээллэх цаг: 80 хичээл (25 минутаар) / 40 хичээл (50 минутаар)
Ярианы Англи хэл - Энэхүү хөтөлбөр нь өдөр тутамдаа англи хэлийг ашиглах гэж буй болон англиар ярьдаг улсруу аялах гэж байгаа англи хэлний ярианы чадамжаа дээшлүүлэх хүсэлтэй
суралцагч нарт тохиромжтой бөгөөд бид танд сэдэв өгч ярилцах замаар тохиромжтой үг хэрэглэх арга техникийг заах болно.
  • Хичээллэх цаг: 80 хичээл (25 минутаар) / 40 хичээл (50 минутаар)
Бизнесийн Англи хэл - Энэхүү хөтөлбөр нь суралцагчдад бизнесийн чиглэлээр уулзалт зохион байгуулах, оролцох, утсаар ярих, танилцуулга хийх зэрэг үйл ажиллагаанд ашиглах
бизнесийн мэргэжлийн үг, хэллэг заах бөгөөд энэхүү курс нь гадаадад бизнес эрхлэх гэж буй болон олон улсын байгууллагад ажилладаг суралцагчдад илүү тохиромжтой сургалт юм.
  • Хичээллэх цаг: 80 хичээл (25 минутаар) / 40 хичээл (50 минутаар)
Бага насны хүүхдүүдэд зориулсан сургалт - Та хүүхдээ Англи хэл сургахаар шийдсэн бол
энэхүү хөтөлбөр нь бага насны хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд тус сургалт нь Англи хэл
сурах маш сайн суурь болж чадна гэдэгт итгэлтэй. Мөн бид тус сургалтаараа дамжуулан хүүхдийг англиар ярих, сонсох чадварыг эзэмшүүлэх болно.
  • Хичээллэх цаг: 80 хичээл (25 минутаар) / 40 хичээл (50 минутаар)

ТӨЛБӨР:






Дэлгэрэнгүй мэдээллийг:  7000-0553    9110-0951    9110-0943    9110-0915    
TOP