Филиппиний Себүд богино хугацаанд англи хэлээ сайжруулахаар ирсэн. Филиппин ард түмэн эелдэг сайхан ааштай, нөхөрсөг зантай гэж өмнө нь сонсож байсан. Энэ удаад өөрийн биеэр энд ирээд байж үзлээ. Багш нарын хувьд маш хөөрхөн ааштай, хичээлийг хүнд ойлгуулж байж дараагийн сэдэв, хичээл рүү ордог юманд маш сэтгэлээсээ ханддаг хүмүүс байдаг. Гэхдээ огт загнаж, аашилж, уурлаж биш эвээр, гоё тайлбарлаж өгдөг.
Миний сонгосон сургуулийн хувьд гэвэл хүүхдийн цэцэрлэг, асрагч гэх мэт гэр бүлийн тав тухтай байдлыг хангасан учраас гэр бүлээрээ амрангаа англи хэл суралцах хүсэлтэй хүмүүст илүү тохиромжтой санагдсан.
Мөн Филиппин улс нь өртөг багатай учраас хамгийн хямд зардлаар олон цагийн эрчимжүүлсэн хичээл авах боломжтой гэдгээрээ онцлог. Жишээ нь би энд 1 сарын хугацаатай ирсэн. Энэ богино хугацаандаа хангалттай хичээл авахын тулд өглөө 08:00-17:00 цаг хүртэл хичээл ордог. Дунд нь нэг хоолны завсарлагатай.

Энд англи хэлээ сайжруулахаар зорьж ирсэн хүмүүст өөр зүйлд сатааралгүй хичээлдээ анхаарах орчин бүрдүүлж өгсөн. Филиппинд маш бага өртгөөр маш олон цагийн хичээлийг авах боломжтой гэдэг нь илүү давуу тал болдог бөгөөд хоол хүнс, жимс, бүх юм нь хямдхан. Оройн 5 цагаас хойш хүмүүс бүгд амралтын байдалтай болдог бөгөөд дуртай зүйлээ хийж болно.
Амралтын өдрүүдээр Филиппиний үзэсгэлэнт газруудаар аялаад, богино хугацааг маш үр бүтээлтэй өнгөрүүлсэн. Миний хувьд энд богино хугацаанд ирсэн хэдий ч олон зүйл сурч, мэдэж авлаа. Орчинд нь сурч үзээд, их сэтгэл хангалуун байна. Өөр улсын соёл, ард түмэн, аж амьдрал гэх мэт олон зүйлийг мэдэж авсандаа их баяртай байна.
Бичлэг
Facebook-ээр чатлах
ELSA сургуулийн тухай дэлгэрэнгүй үзэх
Дуучин Хишигдалайгийн зурагнууд дэлгэрэнгүй үзэх