Ганцаарчилсан хичээл+Амттай хоол+Scuba diving=QQEnglish

01 July, 2019


QQEnglish сургуулийн оюутан Ө. Хонгорзул бидэнтэй сэтгэгдлээ хуваалцлаа.

Би нь хүүхэд насандаа амьдарсаар л... Хичээлдээ яваад л, бэлэн бас амттай хоол идээд л, бассейнд сэлээд л, шинэ танилуудтай болоод л, Англи хэл сайжраад л бас зѳндѳѳ олон гоё газраар зугаалаад л. Та нарыгаа Филиппинд Англи хэл сурах талаар сонирхоно гэж бодоод ѳѳрийнхѳѳ 1 ѳдрийн цагийн хуваарийг орууллаа 👇

07:00-09:00 цагийн хооронд ѳглѳѳний цайгаа хүссэн үедээ ууж байгаа. Ѳглѳѳний цайнд ѳѳрийнхѳѳ сонголтоор шинэ амттай жимс, ѳндѳг, зайдас, ногоо, дѳнгѳж барьсан талх, бас шѳл зэргээс сонголтоо хийнэ.

08:00-08:50 Англиар ярих чадвараа сайжруулах хичээл буюу надтай нийлээд 3 хүн суудаг бѳгѳѳд дор хаяж 3 сэдвээр багштайгаа хамт чѳлѳѳт ярилцлага хийдэг. Энэ хичээлийг ганцаарчилсан байдлаар бас авч болно. Уг хичээлд суух хүний тоо 3-аас хэтэрдэггүй.

09:00-09:50 Ганцаарчилсан, дүрмийн хичээл буюу ѳѳрийнхѳѳ төвшинд таарсан дүрэм үзэж дасгалууд болон жишээн дээр ажилладаг. Багшаараа ѳѳрийнхѳѳ хүссэн дүрэм, сэдэв ер нь юу ч байсан хэлээд заалгаж болно.


10:00-10:50 Ганцаарчилсан, эссе болон захиа бичих чадвар хѳгжүүлэх хичээл. Ѳдѳр болгон би ѳѳрѳѳ тодорхой сэдвүүдээс сонголт хийж 500 орчим үгтэй эссе бичиж маргааш ѳглѳѳ нь багшдаа шалгуулна. Миний бичсэн сэдвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг надаар уншуулж, бичсэн эссег маань баяжуулж, байх ёстой хэлбэрт оруулж засаж, ѳгүүлбэр болон утга санааг нь урд хойно нь оруулан засаж ѳгдѳг. Мѳн ѳѳрийнхѳѳ хүссэн сэдвийн хүрээнд бичиж болно.

11:00-12:50 энэ хооронд ѳдрийн хоолоо идэж, амарч авна аа. Ѳдрийн хоол ѳргѳн сонголттой бас маш амттай. Ихэвчлэн гахай, тахиа болон далайн гаралтай мах зэргээр их аятайхан бэлдсэн хоолоор үйлчилдэг юм байна. Мэдээж махнаас бусад зүйлс олон сонголттой.



13:00-13:50 Ганцаарчилсан, нэмэлт дүрмийн болон дуудлага, аливаа сэдвийг үгчилж биш багцалж ойлгох зэрэг чадварыг хѳгжүүлэх хичээл. Энэ их сонирхолтой. Мѳн л ѳѳрийн саналыг хэлж юуг хэрхэн сурмаар байгаагаа хэлж болно.

14:00-14:50 5-аас хэтрэхгүй хүнтэй дүрмийн бус хэллэгийг хэрхэн яриандаа ашиглахыг зааж мѳн шинэ үгийн санг нэмж ѳгѳх зорилготой хичээл. 

15:00-15:50 Ганцаарчилсан байдлаар, тодорхой нэг сэдвийг уншиж дүн шинжилгээ хийж, шинэ санаа дэвшүүлж, асуултад хариулах болон асуулт асууж сурах талыг анхаардаг учраас маш үр дүнтэй байна.



Далайн эрэг дээрх ѳдрүүд үргэлжилсээр л....
QQEnglish-д сурч эхлээд 2 долоо хоног ѳнгѳрч, 3 дахь шинэ 7 хоног эхэлж байна. Анх ирсэн үетэйгээ харьцуулахад халуун уур амьсгал, хоол болон далайн орчинд дасжээ. 🌞
Хичээлдээ улам дуртай болоод л жоохон хүүхэд шиг.
Багш нарынхаа ярьж байгааг илүү ойлгоод урамтай байна.

Яг одоо амралтын цаг учраас урдаа хичээлээ тавьчхаад утсаа ухаад сууж байна. 🤣👌
Шахуу хэл сурах хѳтѳлбѳртэй ч фитнессийн ѳрѳѳгѳѳр шагайх цаг гарна аа энд... Тѳлбѳр нэмж тѳлѳхгүй бас 2 алхаад орчих болохоор зав гарвал фитнесс, иога бас зумбагийн хичээлд сууж хүссэн үедээ бассейнд сэлж болдог нь их таалагддаг.

- QQEnglish сургуулийн оюутан Ө. Хонгорзул 

Facebook-ээр чатлах
QQEnglish Seafront Campus-ийн тухай дэлгэрэнгүй үзэх
QQEnglish ITPark Campus-ийн тухай дэлгэрэнгүй үзэх










 


 

Дээшлэх