6 сарын дотор Англи хэлтэй болох батлагдсан арга

22 August, 2019

Англи хэлийг хамгийн хурдан сурах арга бол Англи хэлээр ярьдаг оронд очиж сурах. Англи хэл нь нийт 6-н багц түвшинтэй, хэрвээ та IELTS 5.5 оноо буюу түүнтэй дүйцэх хэмжээний чадвартай больё гэвэл 12-15 сар хэрэгтэй (суурь чадваргүй гэж үзвэл). Учир нь 1 төвшин ахихад 2-3 сар хэрэгтэй байдаг. Хичээлийн цагаар бол нийт 200 цагийн хичээл авч байж 6 түвшин ахина. 6 төвшин ахихад 1200 цаг хичээл авсан байх хэрэгтэй. 


Англи хэлээр ярьдаг орнууд

Англи хэлийг эх хэлээрээ ярьдаг орнууд бол Их Британи, АНУ, Австрали, Шинэ Зеланд гэсэн 4-н орон байдаг, үүн дээр эх хэл болон хос хэл хэлбэрээр Канад, Ирланд нэмэгдэж 6-н орон болдог. 
Харин дээрхээс гадна Англи хэлийг албан ёсны хэл болгож хуульчилсан, гэхдээ төрөлх хэл нь өөр хэлтэй 57 орон байдаг. 
Эдгээр 57 орноос Primary Language буюу Англи хэлийг өдөр тутамдаа эх хэлтэйгээ ижил түлхүү ашигладаг 22 орон байдаг. 
Эдгээр 22 орноос Англи хэлийг очиж сурах сургуулийн орчин, багш нарын нөөц бололцоо, амьдрах орчин бүрдүүлсэн байдал, Аялал жуулчлал амралт зэргийг хөгжүүлсэн байдлаар хэд хэдэн орнууд Англи хэлний сургалтын бизнес хөгжүүлээд 20 гаруй жил болж байна. Эдгээр орнууд бол: Филиппин, Сингапур, Мальта, Өмнөд Африкийн нийслэл Кейп таун зэрэг 4-н орон юм.
 

Англи хэлний сургалтын стандарт

Дээрх орнуудыг харвал Англи хэл сурах сонголт нийт 10 орон болж байна. Эдгээр орнуудын 9 нь буюу дийлэнх нь ижил стандартаар сургалтаа явуулдаг. 
Тодруулбал: Өдөр бүр 4-6 цагийн танхимын хичээл (танхимд 8-12 оюутан) ордог. Өдрийн бусад цагуудад бие дааж хичээллэх эсэх нь тухайн хүний сонголт. Мөн үдээс хойш гадуур гарч хүмүүстэй харилцаанд орж Англи хэлээрээ дадлага хийх боломжтой, гэхдээ тухайн хүнээс шалтгаална.

Нийт зардал нь Хичээлийн төлбөр, байрны төлбөр, хоол болон бусад хувийн хэрэгцээний зардал, онгоцны билет гэж тооцогддог.

Дээрх 10-н орноос 1 орон л сургалтын системээрээ огт өөр байдаг. Тэр нь Филиппин. 
 

Яагаад Филиппин?

Маш олон цагаар илүү шахуу, 2 дахин хурдан, дээрээс нь хувийн ганцаарчилсан багштай, өдөр бүр 3-н хоолтой, байр нь цаанаасаа бүгдийг кампус дотроо шийдэж өгсөн байдаг. Манайхны хэлдгээр 100% вакуум орчин юм. Ингэж олон цаг хичээллээд, байр, хоол нь цаанаасаа мөртлөө бусад 9-н орноосоо хямд байдаг.
 

 

Гол 2 хүчин зүйлс

1. Сайн Багш нар, бага зардлаар. 
Филиппин нь 100 сая гаруй хүн амтай, нийт хүн амын 90% нь англи хэлээр ярьдаг. Мөн Филиппиний амьжиргааны түвшин, цалингийн зардал бусад орнуудаас харьцангуй бага байдаг. Тиймээс 20 жилийн өмнөөс үүнийг анзаарч Солонгос, Япончууд хямд зардлаар Филиппинд ганцаарчилсан багшаар хичээл заалгаж эхэлсэн. Одоогийн байдлаар Филиппинд 200 орчим Англи хэлний сургууль сая сая оюутнуудад Англи хэл заадаг болсон.
2. Аялал жуулчлал.
Сайн багш нар, бага зардлаас гадна - Филиппин нь 7,000 гаруй арлуудаас бүрддэг, үзэсгэлэнт далайн эргүүд, арлуудаар аялал зугаалах маш олон сонголттой бас хямд.
 
    

Зөв сургууль сонгох
Филиппинд маш олон сургуулиуд үйл ажиллагаа явуулж байна. Шинээр ч олноор байгуулагдаж байна, зарим нь үйл ажиллагаа муугаас болж зогсож байна. Филиппин улс нь маш том эдийн засагтай ч хөгжиж буй орон юм. Нийт хүн амын амьдралын ерөнхий стандарт доогуурт тооцогддог.
Тиймээс хамгийн хямд үнэтэй буюу 1 сард ойролцоогоор (800-1,000 ам.доллар) сургуулиуд бүх талаараа муу байдаг. 
Англи хэлний сургуулиуд сургалтын арга хэлбэр, тоног төхөөрөмж, хэрэгслүүд, сурах болон амьдрах орчин, байр, хоолны сонголт, чанар, нийт оюутны тоо зэргээрээ хоорондоо ялгаатай. Мөн гэр бүлээрээ явах, амрангаа англи хэлээ сайжруулах, амралт зугаалга хамаагүй зөвхөн англи хэлээ сайжруулах, нийт боломжтой төсөв зэргээсээ хамаарч хүн бүр өөрт тохирсон сонголт хийх боломжтой.
 
 

Сургалтын арга хэлбэрүүд

Sparta
Солонгосчууд Филиппинд анхны Англи хэлний сургуулиудыг үүсгэн байгуулсан байдаг, Солонгосчуудын сурах арга барил нь хагас цэрэгжилт хэлбэртэй маш хатуу цагийн хуваарь дагах, ирц бүртгэл хатуу, даалгавар сайн хийх гэх мэт дэглэмийн дагуу сурах. Ажлын өдрүүд буюу Баасан гаригийн орой хүртэл хатуу дэглэмтэй. Баасан гарагийн орой Хагас, Бүтэн сайнд үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл зуны амралтаар Филиппин-д кампус зуслан хэлбэрээр байрлаж бүтэн вакуум орчинд өдөр бүр 8-10 цаг хичээллэх хэлбэрээр үүссэн байна. Sparta сургалтыг сонгож сурдаг хүмүүс зөндөө байдаг.
 
 
Semi-Sparta
Дээрх Sparta хэлбэрийг бага зэрэг зөөлрүүлсэн хэлбэр. Өөрөөр хэлбэл цаанаас заасан хатуу цагийн хуваарийг дагахгүй, гэхдээ ирц бүртгэл хатуу байх, даалгавар авах гэх мэт. 
 

Non-Sparta
Ямар нэгэн хатуу дүрэм журам дагахгүй, оюутан өөрийнхөө хуваарийн дагуу хичээллэх.
 

Facilities буюу тоног төхөөрөмж
Дийлэнх сайн сургуулиуд доорх шаардлагыг хангасан байдаг:
- Ганцаарчилсан хичээлийн өрөө
- Групп хичээлийн өрөө
- Арга хэмжээ хийх талбай
- Хоолны газар
- Байрны сонголтууд 1-6 ортой дотуур байр, Гадуур байрлах апартмент, Зочид буудал
- Фитнесс төв
- Усан бассейн
- Бие дааж хичээл хийх танхим
- 24 цагийн ресепшн, туслах үйлчилгээ
- Харуул хамгаалалт, камержуулалт
- Оюутны явц хянах систем

Филиппин аюултай юу?
Гэмт хэргийн тоогоор Филиппин өндөрт ордоггүй. Дийлэнх гэмт хэргүүд Аялал жуулчлал хөгжөөгүй, жуулчид очдоггүй газруудад бүртгэгдсэн байдаг. Филиппин бол аялал жуулчлалын орон учир дийлэнх газраа аюулгүй. 
Ер нь ямар ч оронд усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг хүмүүсийг нь үл хүндлэх, хэт бүдүүлэг авир гаргах, аливаа хууль дүрэм зөрчих, түүнээсээ болж асуудалд орох нь ойлгомжтой байдаг. 
Ард иргэд, хүмүүсийг нь хүндэтгэж соёлтой харьцах, дүрэм, журмыг дагасан тохиолдолд ямар ч асуудал үүсдэггүй. 

Филиппиний шилдэг сургуулиудын танилцуулгыг эндээс үзнэ үү.
 
 
Дээшлэх