BECI сургуулийн оюутан Буянаа

06 May, 2019
Намайг Буянаа гэдэг, би Монголоос ирсэн. Австралид суралцах зорилгоо биелүүлэхийн тулд эхлээд BECI сургуульд англи хэлээ сайжруулахаар очсон. Миний бодлоор Филиппин дэх англи хэлний сургуулиуд нь англи хэлний чухал чадваруудыг илүү сайн эзэмшихэд тусалдаг юм шиг санагдсан. Миний бодсон ч зөв байсан бөгөөд англи хэлээ сайжруулахад минь тусалсан BECI сургуулийн багш нарт талархаж байна.


Анх энд ирэхдээ анхлан суралцагч байсан бөгөөд толь бичгээ харалгүйгээр энгийн харилцан яриа өрнүүлж чаддаггүй байлаа. Анхандаа IELTS-ийн шалгалтад бэлдэх хөтөлбөрт бүртгүүлсэн боловч төвшин тогтоох шалгалтын минь хариу гарахад IELTS-ийн хөтөлбөрт бүртгүүлэхэд миний төвшин хангалтгүйг мэдсэн. Тийм учраас эхлээд Sparta хөтөлбөрийг сонгохоор шийдсэн. 2 долоо хоногийн дараа гэхэд IELTS-ийн суурь хөтөлбөр лүү шилжсэн бөгөөд эцэст нь IELTS-ийн ердийн хөтөлбөртөө суралцаж эхэлсэн. Анхан шатны төвшнөөс эхлээд IELTS-д бэлдэх хүртлээ сайжирсан учраас маш баяртай байсан.


Багио дахь BECI сургуульд сурсандаа сэтгэл өндөр байна. Мөн англи хэл минь энд анх ирсэн үе ээ бодоход маш их сайжирсан учраас үнэхээр баяртай байна. Түүнээс гадна Япон, Солонгос, Вьетнам, Хятад, Тайван гэх мэт олон орны найзуудтай болсон. Өөр өөр орны оюутнууд учраас сургуулийн хүрээнд хоорондоо англи хэлээр ярих шаардлагатай байсан. Энэ нь ч биднийг англиар харилцаж, ярианы чадвараа сайжруулахад түлхэц болж өгч байсан.
Надад BECI сургуулийн орчин, ялангуяа эргэн тойрон ногоон байгалиар хүрээлэгдсэн нь маш их таалагдсан. Хөл хөдөлгөөнтэй хотоос зайтай тайван, нам гүм газар учир хичээлдээ анхаарахад их амар. BECI сургуулийн миний дуртай хэсэг бол "BECI талбай". Тэнд хан боргоцой хэлбэртэй сүүдрэвч, сандал байдаг нь дан ганц амрах бус мөн ганцаарчилсан хичээл ч орж болдог. Филиппин миний төрсөн нутаг Монголоос хоолноос эхлээд соёлоо хүртэл тэс өөр орон хэдий ч энд байх хугацаандаа үнэхээр сайхан байлаа. Та ч мөн миний адил англи хэлээ сайжруулж чадна. Take it easy, enjoy and learn!

Course: Sparta + ielts+ ielts guarantee
Duration: 20weeks
 
I’m Buynaa and I am from Mongolia. I came here to improve my English so I can have the chance to pursue my studies in Australia. I think that English schools in the Philippines could help you to build good English skills. I was right and I am thankful for all the people in BECI who helped me a lot to improve.
 
When I arrived in BECI, I was a low beginner. I couldn’t handle English conversations without my dictionary. I have to check my dictionary so I can make sure my responses were right. Originally, I applied for IELTS but my test results showed that I am not yet qualified for this course so I decided to Sparta first. After a couple of weeks, I had my IELTS foundation and then finally moved on to regular IELTS program. I was happy because from beginner, finally, I can handle the IELTS course which is for intermediates.



I liked the experience I had while in BECI and Baguio City.  I am happy because my English has gotten far way better compared when I arrived in BECI. I made a lot of friends from different countries like Japan, Korea, Vietnam, China, and Taiwan. Since students are from different countries, speaking English is a common and a must language to use inside and outside the school. This motivates us to learn English more so we can converse to one another. Eventually, it helps us to enhance our English skills.

I really like the atmosphere in BECI, everything is green and fresh around me. It gives me the quiet atmosphere I need so I can focus on my studies. My favorite hangout place in BECI is the BECI grounds. There are pineapple chairs and they are not just for relaxing, it’s also a place to have your outdoor class.  the Philippines is different from my country Mongolia, from people to food to culture but I managed to stay and enjoy my stay. You can also do that like me. Take it easy, enjoy and learn.


BECI International Language Academy сургуулийн талаар дэлгэрэнгүйг үзэх бол энд дарах
​Facebook-ээр чатлах бол энд дарах

 
Дээшлэх