BECI сургуулийн оюутан Уянгаагийн сэтгэгдэл

15 April, 2019
Ука : Сайн байцгаана уу? Намайг Уянга гэдэг. Монголоос ирсэн оюутан. Би BECI сургуульд сураад 3 сар болж байгаа бөгөөд энэ бол миний энд байх сүүлийн долоо хоног. Анх энд ирэхдээ би үнэхээр анхлан суралцагч байсан. 
BECI: Та манай сургуулийг яаж олсон бэ?
Ука: Би албан ёсны агентлагаар дамжуулж BECI сургуульд бүртгүүлсэн. Үнэндээ Монголчууд Филиппиний талаар сайн мэддэггүй. Тийм учраас Филиппинчүүдийг англи хэлдээ сайн, түүгээр ч барахгүй англи хэлийг сургахдаа сайн гэдгийг тийм ч их мэддэггүй. Хүмүүсийн дунд нийтлэг байдаг англи хэлийг Америк, Англи, Австралид л сайн сурах боломжтой гэсэн ойлголтыг эвдэн Филиппинд ч англи хэлийг эзэмших боломжтой гэдгийг би өөрийн биеэр мэдэрлээ. 

BECI: Анхнаасаа BECI сургуульд сурах бодолтой байсан уу?
Ука: Үнэндээ бол анх Себүд ямар нэгэн сургуульд сурах бодолтой байсан боловч агентлаг маань над шиг анхан шатны төвшинтэй суралцагч нарт BECI илүү үр дүнтэй гэж зөвлөсөн юм.

BECI: Таны англи хэл сайжирсан уу? 
Ука: Мэдээж хэрэг. Би 100% сэтгэл хангалуун байгаа. Анх энд ирэхдээ ABC-гээ мэддэггүй, англиар бичсэн нэрээ ч уншиж чаддаггүй байлаа. Анх эмнэлэг дээр очиход эмч надаас нэрийг минь асуухад нэрээ цаасан дээр бичсэнээ санадаг юм. Нэрээ хэлээрэй гэж хэлснийг нь бич гэж ойлгосон хэрэг. Тэр үеээ хааяа бодохоор өөрийгөө шоолж инээдэг юм.

BECI: Ямар багц сонгон суралцсан бэ?
Ука: SPEED ESL багцаас эхлэн суралцсан. ABC-с эхлэн сураад сарын дараа гэхэд дараагийн түвшний хичээлээ үзэж эхэлсэн. 3 дахь сараасаа бүр илүү сайжран, дараагийн төвшний хичээлийг үзсэн. 

BECI: Анхлан суралцагчийн хувьд хэцүү үе байсан уу? 
Ука: Байлгүй яах вэ. Очоод эхний сардаа багш нараа ойлгохгүй, уур хүрдэг байсан. Сурах гэж хэцүү байсан учраас сэтгэл гонсойх үе их гарсан боловч BECI сургуулийн багш нар үнэхээр найрсаг, бас тэвчээртэй. Ойлгохгүй зүйлээ олон удаа давтаж асуусан ч хэзээ ч төвөгшөөж байгаагүй.  

BECI: Анхан шатнаас " intermediate" хүртэл гэхээр таны төвшин энэ богино хугацаанд үнэхээр их сайжирсан байна. 
Тантай ижил англи хэлийг анхнаас нь сурах гэж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ? 
Ука: Ичих огт хэрэггүй. Сурсан зүйлээ ашиглах хэрэгтэй. Би бие дааж хичээллэхээс илүүтэй яриагаа их давтсан.
Надад тэвчээртэйгээр бүхнийг заасан багш нартаа баярлалаа. Яана багшдаа болон надад санаа тавьсан менежерүүддээ бүгдэд нь талархаж байгаагаа илэрхийлж байна. 

Uka: Hi! My name is Uyanga, I am from Mongolia. I studied here for 3 months and this is my last week.  I was truly a beginner when I came here.
BECI: How did you find us?
Uka: I registered under an agency. Actually, Philippines is unknown to Mongolians. We, Mongolians don’t know that Filipinos are good in English and that Filipinos can teach very well. Mongolians just know that America, Australia, and the UK are the countries where can we learn English. Now, I am here and I proved that Philippines is a good place to learn and study English.

BECI: Did you plan to come here in BECI?
Uka: Actually, no, my original plan is Cebu but my agency recommended 
BECI. My agency told me that BECI is effective for very beginners like me.

BECI: Did you improve your English skill?
Uka: Of course! I am 100% satisfied. When I came here I don’t even know ABC and even my English name I cannot read. I remember, I went to the hospital and the doctor asked me what’s your name? I wrote my name because I thought he asked me to write it not say it. You see, I was really, really a beginner. When I remember that, I just laugh at myself.

BECI: What was your course?
Uka: SPEED ESL. I started learning the ABC and then after a month, I changed the book to a higher level and on my third month to a higher level.

BECI: As a beginner student, was it hard?
Uka: Truly hard! During my first month here I was so angry during the class because I couldn’t understand my teachers. I was so frustrated because I was having a hard time to learn, but I am lucky because my teacher here in BECI are very patient and kind. They never got angry at me, even if I asked them to repeat many times.

BECI: Your improvement is really amazing! You were a beginner when you came but now you are an intermediate student. 
What piece of advice can you give to beginners like you so they can have successful learning?
Uka: Don’t be shy! Apply what you have learned. What I did is I speak more than self-study.
 I want to say thank you to all my teachers who were very patient. Thank you to teacher Yana and thank you to all the managers for taking care of me.

Facebook chat энд дарах | Утас: 70000553
Дээшлэх