Mактан Newtown Beach аялал

15 April, 2019
Mactan Newtown Beach 
Амралтын өдрөөрөө Мactan Newtown Beach-д амарсан тэмдэглэлээ хүргэж байна.


Цаг болоод мөнгөнд ээлтэй үзэсгэлэнт далайн эрэг
Себү арлаас 30 минутын зайтай орших Мактан арал дээр байрлах Мactan Newtown Beach нь үнэ өртгийн хувьд хямд бөгөөд маш цэвэрхэн газар юм. 
Янз бүрийн зүйлс үзэж хархаас илүүтэйгээр далайн эрэг дээр амарч, алжаалаа тайлахыг хүссэн хүмүүст буюу "амралтын өдөр юу хийдэг юм билээ?" гэсэн хүмүүст очиход тохиромжтой. 
Мactan Newtown Beach-рүү орох хураамж нь ажлын өдрүүдэд 150песо, амралтын өдрүүдэд 200песо байдаг. 

Замын зардлын хувьд гэвэл таксийгаар IT Park-аас Mactan-руу явхад ойролцоогоор 330 песо. 
Харин таксийгаар IT Park-аас Newtown Beach хүртэл 380-400 песо хангалттай хүрэх юм. 


New Town Beach-д юу хийж болох вэ? 
1. Далайд сэлэн, давлагаа харах 
2. Бүлээн элсэн дээр хэвтэн, од харах 
3. 600 песогоор серфинг хавтан түрээслэн, давлагаан дээгүүр гулгах
4. Банана завь болон моторт усны цан, агаарын шүхэр түрээслэн зугаалах боломжтой.
Мактаны Newtown Beach нь их хотын дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс холдон далайн давлагаан чимээнд алжаалаа тайлж, тайван амрах төлөвлөгөөтэй хүмүүст маш тохиромжтой газар юм. 
Мөн усан спортоор хичээллэхийг хүсвэл эдгээрээс сонголтоо хийн түрээслэн авах боломжтой. 
• Jetski (1 Hr) – P3, 500 
• Jetboat (15 min) – P 2, 600 
• Paddle Board (1 Hr) – P 600 / head 
• Wake Boarding (15 min) – P 3,000 
• Banana Boat (15 mins) – P 3, 000 
• Parasailing (15min) -P 2,000 In 



Далайн хажууд Мексик хоол зооглосон нь


6 өнгөрч байх үед өдөржин завиар зугаалан, серфинг хийсэн миний гэдэс өлсөн ойрхон хоолны газар хайж яваад Mactan Newtown-д нэгэн Мексик ресторан олсон юм. Тахианы мах болон халуун ногоо, дарсан өргөст хэмхний хосолсон амт нь Мексикт хооллож буй мэт сэтгэгдэл төрүүлсэн юм. Оройн 6 цагийн алдад далайн эрэг дээр нар жаргахыг харангаа сэвшээ салхинд хооллох нь миний хувьд дээд зэргийн амралт байлаа. 

Филиппиний сургуулиудын тухай энд дарж үзнэ үү.
TOP