Их Британийн шилдэг их сургуулиудад шууд элсэж орно гэдэг маш хэцүү зүйл билээ. Ялангуяа Англи хэлийг албан ёсны хэлээр ашигладаггүй орнуудын оюутнууд хэлний хувьд хангалттай биш байдаг. Мөн Азийн дийлэнх орнуудын боловсролын стандарт нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхгүй учир 12-р ангиа төгсөж буй оюутнууд заавал Их сургуулийн бэлтгэлээр дамжиж бакалавртаа элсдэг.
Энэхүү оюутнуудад туслах, тэдгээрийг бэлдэх зорилгоор 1987 онд NCUK гэдэг байгууллагыг Их Британийн шилдэг их сургуулиуд хамтран үүсгэн байгуулсан бөгөөд энэ хөтөлбөрийг төгсөөд доорх шилдэг их сургуулиудад шууд элсэх эрхтэй болох юм.
Хөтөлбөр нь модуль хэлбэрийн 6-9 сарын курс бөгөөд Мальта-ийн Clubclass англи хэлний сургууль нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургуулиар сонгогдсон.
4 модуль хөтөлбөртэй:
1. English for Academic purpose - Академик англи хэлний хөтөлбөр
2. Business studies - Бизнес, менежментийн суурь
3. Economics - Эдийн засгийн суурь хөтөлбөр
4. Maths - Математик, академик түвшний хичээлүүд
Их Британийн шилдэг Их, дээд сургуулиудад шилжин суралцах хөтөлбөр.
Хамрагдах нас | 17-20 нас |
Англи хэлний түвшин | IELTS 5.0 эсвэл түүнтэй дүйцэх |
2019 оны 9-р сарын элсэлт | 2020 оны 1-р сарын элсэлт | |
Үргэлжлэх хугацаа | 9 сар | 6 сар |
Сургалтын төлбөр | €9,900 (хөнгөлөлт €2400) = € 7,500 | €9,900 (хөнгөлөлт €2400) = €7,500 |
Байрны төлбөр /2 ортой өрөө/ |
€3,105 | €2,160 |
Нийт | €10,605 | €9,660 |