Англи хэлний сургуулиудын стандартыг эвдсэн Филиппиний сургуулиудын талаар

29 January, 2019

Глобал сургалтын стандарт:

  • Дэлхийн бүхий л улс орнуудын англи хэлний сургалт:
  • Групээр буюу нэг ангид 8-12 оюутантай хичээл явуулдаг. Энэ бол дундаж.
  • 7 хоногт 15-20 цаг буюу өдөрт 3-4 цагийн хичээлийг энгийн, харин 7 хоногт 30 цаг, өдөрт 6 цагийн хичээлийг эрчимжүүлсэн гэж үздэг..
  • Оюутнууд очоод байрлах байрны хувьд тусдаа, хоолны хувьд тусдаа зардал тооцогддог.


Филиппин сургалтын стандарт:

  • Маш олон цагийн хичээл буюу өдөрт хамгийн багадаа 6 цаг, тэгээд 7, 8, 9, 10 цаг хичээллэх боломжтой нь өөр.
  • Нийт хичээлийн 70-80% нь ганцаарчилсан хэлбэрээр хичээллэдэг. Жишээ нь та өдөрт 6 цаг хичээллэх бол 4 нь ганцаарчилсан, зөвхөн танд зориулсан байна.
  • Харин групп хичээл нь өдөрт 2-3 цаг байх.
  • Орой бүр том группээр нэмэлт хичээл буюу чөлөөт арга хэмжээ зохион байгуулагдана
  • Бусад орнуудад сургалт, байр, хоол бүгд тусдаа зардал байдаг бол Филиппинд бүх сургууль өөрийн гэсэн оюутны байртай, хоолны газартай, санал болгож буй үнийн дүнд нь сургалт, байр, өдрийн 3 хоол багтсан байдаг нь бусдаас өөр.
  • Оюутнуудад зориулсан усан бассейн, фитнесс төв, хичээл давтах тусдаа танхим зэргийг заавал бэлдсэн байдаг нь бас өөр стандарт.
  • Аялах, амрахад үнэхээр хялбар, хямд. Дурын үедээ хувийн завь түрээслээд найзуудаараа арлуудаар бүтэн өдөр хэсээд ирэхэд хүний 30 ам.доллар болно гэх мэт.


Филиппинд сурах нийт зардал нь бусдаас харьцангуй хямд, харин маш олон сургуулиуд байдаг бөгөөд монголчууд тэр дотроос хамгийн хямдыг нь сонгох нь элбэг байдаг. 

 

Бидний хувьд хамгийн сайн 2 сургуультай хамтарч ажиллаж байна. Филиппин улсын талаар илүү мэдээллийг эндээс.

Хамтрагч сургуулиуд: 

  • QQ English Seafront Campus сургуулийн талаар эндээс үзнэ үү.
  • QQ English ITPark Campus сургуулийн талаар эндээс үзнэ үү.
  • BECI International Language Academy сургуулийн талаар эндээс үзнэ үү.
  • BECI Lady's Campus сургуулийн тухай эндээс үзнэ үү.
  • Clark Institute of Philippines сургуулийн тухай эндээс үзнэ үү.
  • ELSA International Language School сургуулийн тухай эндээс үзнэ үү.
  • Facebook чат-аар асуулт асуух бол энд дарах.

TOP