Филиппинд хүмүүс Англи хэлийг яаж ингэж хурдан сураад байна?

10 March, 2019
Англи хэлийг сурах үндсэн орнууд буюу англи хэлний хэрэглээ, амьдрах стандарт зэргээр Их Британи, АНУ, Австрали, Шинэ зеланд, Ирланд, Канад, Мальта, Кейп таун эдгээр 8 газар тэргүүлдэг. Өндөр хөгжилтэй эдгээр орнуудад хэл сурахад маш их зардалтай байдаг. Дээрээс нь зорчих виз авна гэдэг асуудалтай байдаг.  

Тийм учир өөр хэд хэдэн сонголт байдаг. Илүү ашигтай сонголтууд. Ялангуяа суурь шат буюу нийт 6 түвшний эхний 4-ийг өөр хямд газар буюу Филиппинд сурах нь маш ашигтай. Эхний шалтгаан нь маш хурдан. 2-3 дахин богино хугацаанд сурах боломжтой. Дараачийн шалтгаан нь зардал хямд, түүнчлэн зорчиход виз шаардахгүй.
Ингээд та бүхэнд Филиппинд англи хэл сурах гол давуу талуудыг танилцуулж байна.
 

Хамгийн олон цагийн хичээл буюу зөвхөн танд ногдох цагаар 13.5 дахин их

   Бусад орны стандарт  Филиппиний стандарт
 1 өдрийн хичээлийн цаг (Стандарт сургалт)   Өдрийн 4 цаг  Өдрийн 8 цаг
 7 хоногийн хичээлийн цаг (Стандарт сургалт)  20 цаг  40 цаг
 1 түвших ахихад шаардлагатай нийт хичээлийн цаг  200 цаг  200 цаг
 *1 түвшин ахихад зарцуулах хугацаа 2 дахин хурдан  10 долоо хоног  5 долоо хоног
 **Зөвхөн танд ногдох хичээлийн цаг (нэг өдөрт)  0.3 цаг  4.5 цаг
*Бусад оронд 2-3 сард 1 түвшиний хичээл орж дуусдаг, харин Филиппинд 1.5 сард 1 түвшиний хичээлийг дуусгах боломжтой.
**Бусад орнуудын хувьд хичээл нь анги танхимд 12 орчим оюутантай хамт хичээллэдэг. Өдрийн 4 цагийг 12 оюутанд хуваавал 0.3 цаг зөвхөн танд ногдоно.
Харин Филиппинд 8 цаг хичээл нь 4 цаг ганцаарчилсан, 2 цаг жижиг групп буюу 5 оюутантай, 2 цаг нь том групп буюу 20 оюутантай хичээллэдэг. Ингээд 4+2/5+2/20=4.5 цаг зөвхөн танд ногдоно. Өөрөөр хэлбэл 13.5 дахин их байна.
 

Байрны зардал хямд

Бусад оронд сургуулийн байр, оюутнуудын байрлах байр нь тус тусдаа байдаг бөгөөд зардал нь тусдаа тооцогддог. Харин Филиппинд сургуулийн байр, оюутнууд байрлах байр хамтдаа Кампус хэлбэртэй оюутанд хэрэгтэй бүхий л зүйл нэг дор байрладаг.

 

Хоолны зардал хямд

Бусад оронд оюутнууд ихэвчлэн хүнсээ өөрсдөө цуглуулж дундын гал тогоондоо хоолоо өөрсдөө хийж иддэг, заримдаа гадуур хооллодог. Харин Филиппинд сургуулийн байр, оюутнууд байрлах байр түүнчлэн хоолны газар нь хамтдаа бөгөөд 7 хоногийн турш өдөр бүр 3 хоол үнэгүй байдаг. Өдөр бүр буффет хэлбэрээр меню өөрчлөгдөж хэд хэдэн төрлийн хоол сонголттойгоор хийдэг.

 

Зугаалах, аялах

Филиппин нь 7000 гаруй арлаас бүрддэг аялал жуулчлалаар нилээд танигдсан орон юм. Дэлхийд алдартай Boracay, El Nido, Coron, Cebu зэрэг аралууд, тэдгээрийг тойрсон хэдэн зуун жижиг арал, амралтын газрууд, зочид буудлууд, үзэсгэлэнт далайн эргүүдтэй. Оюутнууд амралтын өдрөөр зугаалахад хялбар, бас хямд.

 

Сургуулиудын ялгаа, сонголт хэрхэн хийх

Хямд ажиллах хүч, хямд зардал, аялал жуулчлал, албан ёсны хэл Англи хэл зэрэг онцлогууд нь Филиппинд англи хэлний сургуулиуд олноор нээгдэх нөхцөл болсон. Хамгийн ууган сургууль 20 жилийн өмнө байгуулагдсан. Ихэнх сургуулиуд Япон, Солонгос хөрөнгө оруулалттай, менежменттэй байдаг. Мөн дийлэнх нь Спарта буюу чанга хатуу дүрэмтэй, ирцийг маш сайн бүртгэдэг, маш шахуу хичээллэдэг зөвхөн хэлэндээ анхаарал хандуулах зорилготой, зарим сургуулиуд илүү чөлөөтэй, оюутнууд хичээл болон амралт зугаалганд зэрэг анхаарлаа хандуулах боломжийг олгодог.
Эдгээр олон сургуулиудиас сонголт хийхэд хэцүү байдаг бөгөөд бид хамгийн чухал 3 байршилд нийт 6 сургуультай хамтарч ажиллаж байна.

БАЙРШИЛ 1 - CEBU
Cebu арал бол Филиппиний аялал жуулчлалын төв нь юм. Энд Себү хот ба Мактан арал гэсэн 2 өөр газар сургуулиуд байршдаг. Себү хотод Худалдааны төвүүд болон бизнес төвлөрдөг бол Мактан арал дээр тансаг зэрэглэлийн зочид буудлууд эгнэж байрласан байдаг.

Эндэх сургуулиуд:
QQEnglish Sea Front Campus - Мактан арал буюу зочид буудлууд төвлөрсөн хэсэгт байрлах бөгөөд томоохон зочид буудлыг бүтнээр нь Англи хэлний сургууль болгосон. Энд далайн эрэг дээр тайван орчинд зөвхөн англи хэлэндээ анхаарал хандуулахыг хүссэн хүмүүст тохиромжтой.

QQEnglish ITPark Campus - Себү хотын хамгийн тохилог хэсэг буюу ITPark хэсэгт байрладаг. Энд дэлхийн томоохон компаниуд болох Microsoft, Google, Facebook, NEC, JP Morgan зэрэг оффисуудаа нээсэн байдаг. Хотын завгүй, сонирхолтой амьдралд дуртай хүмүүст тохиромжтой.

ELSA language academy - Себү хотын төвөөс 20 км зайтай байрлах амралтын газрыг бүтнээр нь Англи хэлний сургууль болгож өөрчилсөн, 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа, Гэр бүлээрээ англи хэл сурах, хүүхдүүдэд тохиромжтой сургууль.

БАЙРШИЛ 2 - CLARK
Clark, Angeles, Cubic bay зэрэг энэ орчим нь АНУ-ийн цэргийн баазтай ойролцоо бөгөөд Америкчууд ихтэй. Цэрэгт ажиллаж байсан хүмүүс суурьшиж үлдсэн байдаг.

Эндэх сургуулиуд:
Clark Institute of Philippines - Филиппинд Native буюу АНУ, Англи багш нарын тоогоор тэргүүлдэг сургууль. Энд зөвхөн хэлэндээ анхаарлаа хандуулах, ялангуяа IELTS, TOEFL ийн өндөр оноонд зорьж буй хүмүүст тохиромжтой.

БАЙРШИЛ 3 - BAGUIO
Baguio хот нь Филиппиний хойд зүгт байрладаг. Манила нийслэлээс 250 км зайтай, мөн далайн түвшнээс 1500 м орчим өргөгдсөн, уулан дээр байрладаг тун өвөрмөц газар юм. Цаг агаарын хувьд бусад газраасаа 8C орчим бага, 1-р сард дунджаар 18C дулаан, 7-р сард 25C орчим дулаан. Их сургуулиуд байрладаг учир залуучууд ихтэй. Байгаль нь уулархаг бөгөөд ой модонд дунд. 

Эндэх сургуулиуд:
BECI academy main campus - Baguio хотод бүрэн вакум хэлбэрээр зөвхөн англи хэлэндээ анхаарлаа хандуулах хүсэлтэй оюутнуудад тохиромжтой. 

BECI academy ladys campus - Нам гүм байгаль дунд зөвхөн англи хэлэндээ анхаарал хандуулах бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдийн хамт илүү тайван орчинд сурах хүсэлтэй хүмүүст тохиромжтой.

Facebook фото албум үзэх
Youtube видеонууд үзэх
Чатаар харилцах
 
TOP