Англи хэлийг орчинд нь ер нь хаана сурвал зүгээр байдаг вэ?

29 January, 2019

Англи хэлийг англиар ярьдаг орнуудад сурах нь ойлгомжтой. Англи хэлийг эх хэлээрээ ярьдаг 4-н орон байдаг. Үүнд:

- Их Британи

- АНУ

- Австрали

- Шинэ Зеланд ордог.

Үүний араас хос хэлтэй: 

- Канад

- Ирланд 2 орж ирнэ. Канадын хувьд Франц, Англи хэл 2 албан ёсны хэл. Ирландын хувьд мөн Айриш болон Англи хэл албан ёсны хэл. Ингээд эдгээр 6-н оронд англи хэл сурч болох ч танд нилээн их мөнгө хэрэгтэй, дээрээс нь виз авахын тулд санхүүгийн болон бусад баталгаа хэрэгтэй. Тиймээс Монголчуудын хувьд дээрх 6-н оронлуу 100 хүний 5 нь л явах боломжтой. Эдгээр орнуудад зөвхөн англи хэл сурах зардлаар явах нь нийт монголчуудад одоохондоо хүнд. Харин англи хэл сурчаад оноотой болсоны дараа 1-4 жилийн баклавр, магистр, мэргэжил дээшлүүлэх гэх мэт хөтөлбөрт хамрагдах нь илүү зөв сонголт байдаг. 

 

Тиймээс англи хэлийг орчинд нь сурах өөр сонголтуудаас сонгосон нь ашигтай. Үүнд: Европ стандарт хангасан дараачийн 2 орон бол

- Кейп таун (өмнөд африкийн нийслэл)

- Мальта юм (Италийн урд хэсэгт)

Харин Ази тив дээрх орнуудаас гадна англи хэлийг албан ёсны хэлээр ашигладаг, Их британи, АНУ-ын колонид байсан, амьдрах, сурах орчин бүрдсэн, дээрээс нь аялал жуулчлалаар хөгжсөн өөр сонголтууд бий. Үүнд:

- Филиппин (Ази тив)

- Фижи арал (Австралитай ойр)

- Сингапур

 

Энэ удаад бид дээрх 5-н орныг танилцуулах бэлдлээ. Тус бүр өөр өөрийн онцлогтой.

 

Филиппин:

1. Англи хэл албан ёсны хэл

2. Визгүй (эхний сар, дараачийн сараас сургууль сунгаж өгнө)

2. Сургалт, байр, хоолны зардал - хамгийн хямд (1 сар ~1370 ам.доллар)

3. Хичээл нь дэлхийн стандартаас арай өөр. Жишээ нь нийт хичээлийн цагийн 70%-80% ганцаарчилсан байдлаар ордог. 20-30% нь групп хэлбэрээр

4. Нислэг харьцангуй хямд. 2 талдаа 1,9 сая төг

5. Аялах, зугаалах маш олон сонголттой, өртөг маш хямд

илүү>

 

Фижи арал:

1. Англи хэл албан ёсны хэл

2. Визний нөхцөл харьцангуй хөнгөн (сургууль нь виз авч өгнө)

3. Сургалт, байр, хоолны зардал - хямд (1 сар ~1449 ам.доллар)

4. Жижиг группээр хичээллэдэг (нэг ангид 4-6 оюутан)

5. Амгалан, тайван орчин

6. Дэлхийн хамгийн найрсаг зочломтгой хүмүүсийн дунд амьдрах. Хэнтэй ч англиар ярьж болно, хэн ч тантай ярихад татгалзахгүй

7. Нисэх зардал ~3,4 сая төг

илүү>

 

Мальта:

1. Англи хэл албан ёсны хэл

2. Европ стандарт, европоос оюутнууд түлхүү сурдаг

3. Сургалт, байрны үнэ харьцангуй хямд (1 сар ~1390 евро)

4. Шенген виз авч явдаг тул Европоор аялах боломжтой

5. Аялал жуулчлал маш өндөр хөгжсөн

6. Нисэх зардал ~2.6 сая төг

7. Англи хэл сурсаны дараа боловсролын дараачийн зэрэг олгох сургалтууд маш олон сонголттой.

8. 3 сараас дээш хугацаагаар явах оюутнууд ажил хийх боломжтой.

илүү>

 

Сингапур:

1. Англи хэл албан ёсны хэл

2. Азийн төдийгүй, дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орон

3. Визгүй (эхний сар)

4. Сургалт, байрны зардал хямд биш (~2518 синга.доллар)

5. Англи хэл сурсаны дараа боловсролын дараачийн зэрэг олгох сургалтууд маш олон сонголттой. 

6. Дэлхийд гайхшруулсан бүтээн байгуулалтуудыг үзэх, Аялах, зугаалах боломж

7. Нисэх зардал ~2.0 сая төг

илүү>

 

Кейп Таун:

1. Англи хэл албан ёсны хэл

2. Сидней хоттой өрсөлдөхүйц Эдийн засгийн хөгжилтэй

3. Визтэй

4. Өмнөд африкийн нийслэл хот, манайхны хувьд сайн танигдаагүй ч цөөн тооны оюутнууд явдаг.

5. Маш үзэсгэлэнт байгалт, загварлаг хот

6. Англи хэл сурсаны дараа боловсролын дараачийн зэрэг олгох сургалтууд маш олон сонголттой.

7. Сургалт байрны зардал хямд биш (~2170 ам.доллар)

8. Нисэх зардал ~3.5 сая төг

Илүү>

 

Тиймээс хүн бүр өөрийн сонирхол, төсөв, төлөвлөж буй цаг хугацаа, санхүүгийн байдалдаа тохируулж эдгээр сонголтуудаас өөрт тохирох хамгийн зөвийг сонгох хэрэгтэй.

TOP