Сургуулийн тухай
Байрны сонголт
Үнийн санал
Брошур үзэх
Сургалтууд
 
Кейп Таун » Сургалтууд
Сургалтууд
Good Hope Studies сургуулийн зорилго бол бид оюутнуудад өндөр стандартын чанартай сургалтыг олгох мөн хөтөлбөрийг дуусахад сэтгэл ханамжтайгаар Англи хэлээр илүү харилцдаг болгохыг эрхмэлдэг. Хөтөлбөрүүдээ дэмжихийн тулд бид хувийн байр, чөлөөт цагийн хөтөлбөрүүдийг зохион байгуулсанаар олон оюутнууд хамрагдаж Англи хэл дээр дадлага хийх боломжийг олгодог юм. Манай ихэнх багш нар нь Кембриджийн ESOL-ийн CELTA эсвэл DELTA - гийн багшлах эрхтэй. Багш нарын дийлэнх хувь нь гадаадын улс орнууд мөн өөр түвшингүүдээс сонгогдсон байдаг ба хичээлийг зөвхөн хөгжилтэйгээр явуулах биш өндөр үр нөлөөтэйгээр явуулдаг. 

Ерөнхий Англи хэлний хөтөлбөр
Долоо хоногт хичээллэх цаг /50 минутаар/
16 цагийн хичээл /GE16/
20 цагийн хичээл/GE20/
26 цагийн хчиээл/GE16+Мэргэжлийн чадварыг голлох /
30 цагийн хичээл /GE20+Мэргэжлийн чадварыг голлох /
Эхлэх хугацаа: Дурын Даваа гаригт эхлэх боломжтой
Анги дүүргэлт: Дээд тал нь 10 оюутан
Хөтөлбөрийн хугацаа: 1-48 долоо хоног
Хэлний түвшин: 6 түвшинтэй. Beginner (A1) - Proficiency (C2)
Насны хязгаар: +17 
Сурах боломжтой сургууль: Неюланд болон Хотын төв дэх кампусууд
Хичээлийн цагийн хуваарь:

 
Ерөнхий Англи хэлний хөтөлбөр нь Англи хэлийг өдөр бүр харилцаандаа ашиглах зорилготой хүмүүст тохиромжтой. Анхан шатныханд 20 цагийн /GE20/ сургалтыг санал болгодог.
Өглөөний хичээл:
Та 16 цагийн өглөөний хичээлийг сонгох боломжтой ба энэ нь Даваа-Пүрэв гаригийн хооронд байна. Мөн 20 цагийн өглөөний хичээл нь Даваа-Баасан гаригуудад байдаг.
Өглөөний хичээлээр та дараахь зүйлсийг сурах болно:
  • Унших болон сонсох ур чадварын дадлага
  • Үсийн сан болон дүрмийн мэдлэгээ дээшлүүлэх, ингэснээр та илүү үр дүнтэйгээр харилцаанд оролцох болно
  • Ярианы болон бичгийн дадлага 
  • Бусад орны оюутнуудтай Англи хэлийг ашиглан санаа бодлоо хуваалцах
Өглөөний хичээл нь тухайн ангид тохирсон сурах бичиг дээр тулгуурлан явагдана.
Өдрийн анги 
Та өглөөний 16 цагийн хичээл/GE16/ -ийг өдрийн 26 цагийн хичээл /GE26/ тэй эсвэл 20 цагийн хичээл /GE20/- ийг 30 цагийн хичээл /GE30/ тай хамтад нь сонгох боломжтой. Өдрийн анги нь /Ур чавдарт төвлөрөх/ голчлон ярианы ур чадварыг хөгжүүлэхэд төвлөрдөг. Гэхдээ хичээлүүд нь ихэвчлэн сонсох эсвэл текст унших, шинэ үгс дээр тулгуурлан ордог ба энэ нь оюутнуудыг илүү үр дүнтэй харилцаанд ороход тусладаг. Хичээлийн сэдэв нь тухайн ангийн сонирхолоос хамаардаг боловч ихэвчлэн Өмнөд Африкийн соёл, түүх болон олон улсад болж буй тухайн үеийн асуудлуудыг багтаадаг. Хичээлүүдэд нутгийн соёл мөн Өмнөд Африкийн тухай видео эсвэл дуу багтсан байдаг. 
Гэрийн даалгавар: Өглөөний ангид 7 хоногт 3-4 удаа өгнө.


Бизнесийн хөтөлбөр
Долоо хоногт хичээллэх цаг /50 минутаар/ - 10 хичээлтэй
Эхлэх хугацаа: 4 долоо хоног бүр
06 Jan., 03 Feb., 03 Mar., 31 Mar., 29 Apr., 26 May, 23 June, 21 July, 18 Aug., 15 Sept., 13 Oct., 10 Nov., 08 Dec.
Анги дүүргэлт: Дээд тал нь 6 оюутан 
Хөтөлбөрийн хугацаа: 1-8 долоо хоног
Түвшин: 2 түвшиний ангитай -/ Intermediate - Upper-intermediate (B1-B2) эсвэл Advanced - Proficiency (C1-C2) /
Насны хязгаар: +21
Сурах боломжтой сургууль: Неюланд болон Хотын төв дэх кампусууд
Хичээлийн цагийн хуваарь:

Энэ хөтөлбөр нь ажил дээрээ Англи хэл ашиглах шаардлагатай эсвэл Бизнесийн хүрээлэлд байгаа хүмүүст санал болгодог юм. Intermediate-т түвшинийх эсвэл энэ групп сургалт зайлшгүй шаардлагатай хүмүүс суралцах боломжтой. Elementary - Pre-intermediate түвшиний оюутнуудад ганцаарчилсан сургалт авахыг зөвлөдөг. Хөтөлбөр нь жижиг группээр буюу дээд тал нь 6 оюутан байна. Багш оюутанд илүү их анхаарал тавьж байхаар тооцсон байдаг ба хөтөлбөр нь Ерөнхий Англи хэлний 16 юмуу 20 цагийн хичээл эсхүл 16 юмуу 20 цагийн ганцаарчилсан ангитай хосолсон байх ёстой. Өдрийн хөтөлбөрийн хичээлд хэл болон ажлын байрны хэрэгцээт ур чадварын тал дээр голчлон ажилладаг. Багш таньд Англи хэлний ямар ур чадвар хэрэгтэй байгааг тодорхойлж мөн таны хичээлийн хуваарийг гаргана. 
Өглөөний хичээл: 
16 цагийн хичээл /GE16/ эсвэл 20 цагийн хичээл/GE20/ хамрагдана. 
Өдрийн хичээл:
Бизнесийн сургалт нь заавал өглөөний хичээлтэй хосолж орно. Та 16 цагийн хичээл /GE16/ эсвэл 20 цагийн хичээл/GE20/ ийн аль нь ч байж болно. Энэ сургалт нь өдрийн цагаар жижиг групп болох дээд тал нь 6 оюутаны бүрэлдэхүүнтэйгээр шаардлагатай зүйлс дээр төвлөрөн хичээллэнэ. Өдрийн хичээлүүд нь хэл болон ур чадварууд дээр голчлоно. Багш таныг ажил дээрээ Англи хэлийг хэрхэн ашиглах шаардлагатайг мэдэх ба мөн хөтөлбөрийг гаргана. 
Ур чадвар болон хэлний сургалтанд дараахь зүйлс багтана:
  • Уулзалт болон гэрээ хэлцэл хийх
  • Танилцуулга бэлтгэх
  • И-мейл бичих
  • Тайлан тавих-бичих
  • Нийгмийн Англи хэл
Дараахь сэдвүүд багтана:
  • Харилцагчийн үйлчилгээ
  • Олон Улсын маркетинг
  • Багаар ажиллах
  • Санхүү
  • Менежментийн загварууд


Cambridge Courses - Кембриджийн хөтөлбөр
Долоо хоногт хичээллэх цаг /50 минутаар/ - 25 хичээлтэй
Эхлэх хугацаа: 4 долоо хоног бүр 
FCE: 13 Jan. (9 wks), 17 Mar. (12 wks), 14 Apr. (8 wks), 8 Sep. (12 wks), 6 Oct.* (8 wks)
CAE: 13 Jan. (9 wks), 17 Mar. (12 wks), 14 Apr. (8 wks), 8 Sep. (12 wks), 6 Oct. (8 wks)
CPE: 06 Jan. (9 wks), 17 Mar.* (12 wks), 14 Apr.* (8 wks), 8 Sep. (12 wks), 6 Oct.* (8 wks)
Анги дүүргэлт: Дээд тал нь 10 оюутан 
Хөтөлбөрийн хугацаа: 8-12 долоо хоног эсвэл 9 долоо хоног /Нэг сард/
Түвшин: 3 түвшинтэй. Strong intermediate(B1+) - Proficiency(C2)
Насны хязгаар: +17
Сурах боломжтой сургууль: Неюланд кампус
Хичээлийн цагийн хуваарь:


Кембриджийн шалгалтыг Дэлхий нийтээр мэддэг ба мөн таны Англи хэлний түвшинг  хувийн хэвшилийн компаниуд хүлээн зөвшөөрдөг юм. Англи хэлний Advanced түвшиний сертифекат (CAE) нь Англи хэлний ур чадварыг илтгэх ба их сургуульд элсэхэд мөн хүлээн зөвшөөрдөг. Ихэвчлэн Их Британ мөн дэлхий дээрх 2700-с илүү байгууллагууд энэ шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг. 
Шалгалтанд бэлтгэх хөтөлбөрийг сонгох шалтгаанууд:
  • Оюутан өөрийн Англи хэлний түвшинг ажил, сурах болон цагаачлалын зорилгоор батлах шаардлагатай
  • Оюутан хөтөлбөрийг дуусган амжилттай үзүүлэлт авахыг хүссэн
  • Оюутан Strong intermediate түвшин эсвэл шалгалтанд бэлтгэх шаардлагатай байгаа
  • Оюутан 1-2 цаг гэрийн даалгавар хийх боломжтой байх. 
Туршлагатай багш нар, жижиг групп мөн бүх оюутантай тулж ажиллах болно.
Бүтэн өдрийн сургалт
Шалгалтанд бэлтгэх хөтөлбөр нь бүтэн өдрийн хичээлтэй ба шалгалтанд тэнцэхийн тулд та бүх хичээлд хамрагдаж мөн гэрийн даалгавараа хийх шаардлагатай.  Оюутан 8 долоо хоногийн сургалт эхэлсэний дараа суралцах бол зөвхөн Англи хэлний өндөр түвшинд байгаа хүмүүсийг богиносгосон сургалтанд хамрагдахыг зөвшөөрдөг 
Бага түвшинхэн: 
Элсэгчидийг Кембриджийн түвшин тогтоох шалгалтанд сурах хангалттай түвшинд байхыг шаардана. 
Бага түвшинхийхан:
Кембриджийн Англи хэл: First (FCE): Strong Intermediate - Upper Intermediate level (B1+/B2)
Кембриджийн Англи хэл: Advanced (CAE): Strong Upper-Intermediate- Advanced level (B2+/C1)
Кембриджийн Англи хэл:Proficiency (CPE): Strong Advanced - Proficiency level (C1/C2)
Шалгалт: Кейд Таунд шалгалт өгөх боломжтой ба Сургалтын хамгийн сүүлийн долоо хоногт шалгалт өгч болно.


IELTS & TOFEL хөтөлбөр
Долоо хоногт хичээллэх цаг /50 минутаар/ - 10 хичээлтэй
Эхлэх хугацаа: 4 долоо хоног бүр 
06 Jan., 03 Feb., 03 Mar., 31 Mar., 29 Apr., 26 May, 23 June, 21 July, 18 Aug., 15 Sept., 13 Oct., 10 Nov., 08 Dec.
Анги дүүргэлт: Дээд тал нь 6 оюутан 
Хөтөлбөрийн хугацаа: 4-8 долоо хоног 
Түвшин: 1 түвшинтэй.  Upper Intermediate - Proficiency (B2-C2)
Насны хязгаар: +17
Сурах боломжтой сургууль: Неюланд болон хотын Төвийн кампусууд
Хичээлийн цагийн хуваарь:

Шалгалтанд бэлтгэх хөтөлбөрийг сонгох шалтгаанууд:
  • Оюутан өөрийн Англи хэлний түвшинг ажил, сурах болон цагаачлалын зорилгоор батлах шаардлага
  • Оюутан хөтөлбөрийг дуусган амжилттай үзүүлэлт авахыг хүссэн
  • Оюутан Strong intermediate түвшинийх ба шалгалтанд бэлтгэх шаардлагатай байгаа
  • Оюутан 1-2 цаг гэрийн даалгавар хийх боломжтой байх. 
Туршлагатай багш нар, жижиг групп мөн бүх оюутантай тулж ажиллах болно.
Өглөөний хичээл
Энэ хөтөлбөр нь Ерөнхий Англи хэлний 16 /Даваа-Пүрэв/ эсвэл 20 /Даваа-Баасан/ эсхүл ганцаарчилсан ангитай нэгдэнэ. 
IELTS
IELTS-ийг Англи хэлээр ярьдаг орнуудад улам өргөнөөр ашиглан их, дээд сургууль, ажил олгогч нар хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн англи хэлээр ярьдаг орнуудад цагаачлахад  шаардлагатай байдаг. Та Академик эсвэл Ерөнхий англи хэлний шалгалтаас сонгон өгөх боломжтой ба Дэлгэрэнгүй мэдээллийг www.ielts.org үзнэ үү. 
Cape Town-д шалгалтын 2 төв байдаг. Шалгалтыг сардаа 1-2 удаа авна. 
TOEFL
TOEFL-ийн шалгалт нь компьютерт дээр суурилсан байдаг ба Акедимик Англи хэлийг голлодог бөгөөд өргөнөөр их сургууль, ажил олгогчид хүлээн зөвшөөрдөг. TOEFL-ийн шалгалтыг Cape Town-д өгөх боломжтой.


English for Academic Purposes
Долоо хоногт хичээллэх цаг /50 минутаар/ - 10 хичээлтэй
Эхлэх хугацаа: 4 долоо хоног бүр 
Анги дүүргэлт: Дээд тал нь 10 оюутан 
Хөтөлбөрийн хугацаа: 4-8 долоо хоног 
Түвшин: 2 түвшинтэй.  Intermediate - Upper-intermediate (B1-B2) мөн Advanced - Proficiency (C1-C2)
Насны хязгаар: +17
Сурах боломжтой сургууль: Неюланд болон хотын Төвийн кампусууд
Хичээлийн цагийн хуваарь:

Энэ сургалт нь Акедамик орчинд үр дүнтэй ажиллах шаардлагатай оюутнуудад чухал ур чадварыг заадаг. Энэ сургалтыг Өмнөд Африкт үргэлжүүлэн суралцах төвөллөгөөтэй урт хугацааны оюутнуудад хөтөлбөрийнхөө төгсгөлд сурахыг зөвлөдөг ба Intermediate түвшин эсвэл энэ сургалт шаардлагатай байгаа оюутанууд хамрагдана. 
Өглөөний хичээл
EAP сургалт нь Ерөнхий Англи хэлний 16 цагийн хичээл /GE16/ эсвэл 20 цагийн хичээл/GE20/ эсвэл ганцаарчилсан ангитай нэгдэн хичээллэнэ. 
Өдрийн хичээл
Сургалт нь оюутанд тусгайлсан жинхэнэ текстүүдийг ашиглах мөн судалгааны чиглэлд тохирсон байна. Дараах хичээлүүд багтна:
  • Бичих: Төлөвлөлт, зохион бичлэгийн бүтэц, дипломын ажил бичих.
  • Сонсох: Лекц сонсох, тэмдэглэх
  • Унших:  Их сургуульд сурахад шаардлагатай өндөр түвшинд уншиж сурахад тусална.
  • Ярих: Танилцуулах ур чадвар, хэлэлцүүлгүүд.
  • Судалгааны ур чадвар: Бие даан суралцах 


Ганцаарчилсан сургалт
Долоо хоногт хичээллэх цаг /50 минутаар/ - 5, 10, 16, 20, 26 эсвэл 30 хичээлтэй
Эхлэх хугацаа: Даваа гариг бүр 
Хөтөлбөрийн хугацаа: 1 долоо хоногоос дээш 
Түвшин: 7 түвшинтэй. Beginner (A1) - Proficiency (C2)
Насны хязгаар: +17
Сурах боломжтой сургууль: Неюланд болон хотын Төвийн кампусууд
Ганцаарчилсан анги нь хамгийн боломжтой хурдан хугацаагаар Англи хэлээ сайжруулах, тусгайлсан эсвэл ганцаарчилсан орчинд сурахыг хүссэн хүмүүст тохиромжтой. 
Хувилбарууд:
Хэрвээ та ганцаарчилсан ангийг групп сургалттай нэгдэхийг хүсвэл, та долоо хоногийн 5 эсвэл 10 цагийн ганцаарчилсан сургалтыг Ерөнхий Англи хэлний 16, 20 цагийн групп сургаттай хослуулах боломжтой.  Хэрвээ та зөвхөн ганцаарчилсан сургалт авахыг хүсвэл долоо хоногийн 16, 20, 26 мөн 30 хичээлээс сонгох боломжтой.  Групп сургалт + ганцаарчилсан сургалт
Та өглөө Ерөнхий Англи хэлний (GE16 эсвэл GE20). Өдөр 5 эсвэл 10 цагийн ганцаарчилсан сургалтыг авах боломжтой. 
Багш таньд хэрэгтэй байгаа болон Англи хэл дээр сонирхдог зүйлсийг мэдэх мөн аль хэсэг дээр илүү төлөвлөрөн суралцах шаардлагатай байгааг тодорхойлно.
Ганцаарчилсан сургалтаар та:
  • Хамгийн чухал болон хамгийн сонирхолтой сэдэв дээр анхаарал төвлөрүүлэх
  • Өөрийн Англи хэлний мэдлэгээ хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй зөвөлгөө авах
Зөвхөн ганцаарчилсан анги:
Ганцаарчилсан 16 эсвэл 20 цагийн хичээл ихэвчлэн өглөө, Ганцаарчилсан 26 болон 30 цагийн хичээлүүд өглөө болон өдрийн цагаар орно. Хичээл ихэвчлэн 9:00 цагаас эхэлнэ. Гэхдээ та  08:30 болон 16:30 хооронд Даваа-Баасан гаригт хүссэн цагтаа эхлэх боломжтой. Эхний хичээл дээр багш нь таны хэрэгцээ, ашиг сонирхолын талаар ярилцан мөн сургалтын агуулгыг шийднэ.
Дараахь зарим нийтлэг зүйлс дээр анхаарал төвлөрүүлнэ 
  • Бизнессийн Англи хэл
  • Ерөнхий Англи хэл дээрх сул тал болон давуу тал
  • Шалгалтанд бэлтгэх 
Та сурах явцдаа дараахь зүйлсийг:
  • Багшийн дэмжлэгтэйгээр өөрийгөө удирдан суралцах
  • Өөрийн хэлний мэдлэгээ хэрхэн зөв ашиглах талаар зөвөлгөө авах
  • Өөрийн сонирхож буй сэдвээр зөвшилцөх
Та бидэнд сургалт эхлэхээс өмнө урьдчилан мэдээлэлээ явуулбал бид шаардлагатай шинжилгээ хийж бэлтгэх боломжтой болно. 
Ганцаарчилсан ангид хамтдаа сурах
Хэрвээ хамтдаа захиалга өгөх бол ижил түвшин, ижил зүйлд төвлөрч байгаа 2 оюутан ганцаарчилсан ангид хамтдаа сурах боломжтой. Хоёр дахь оюутаны төлбөрийн 30% -ийг төлнө.
 

Урт хугацааны хөтөлбөр
Долоо хоногт хичээллэх цаг /50 минутаар/ -  16, 20, 26 эсвэл 30 хичээлтэй
Эхлэх хугацаа: Даваа гариг бүр 
Анги дүүргэлт: Дээд тал нь 10 оюутан 
Хөтөлбөрийн хугацаа: 24-48 долоо хоног
Түвшин: 7 түвшинтэй.  Beginner (A1) - Proficiency (C2)
Насны хязгаар: +17
Сурах боломжтой сургууль: Неюланд болон хотын Төвийн кампусууд
Хичээлийн цагийн хуваарь:
 
Энэ хөтөлбөр нь Урт хугацаанд оюутаны онцлог хэрэгцээнд нийцсэн байна. Та англиар чөлөөтэй ярьж сурахыг хүсдэг эсвэл англи хэлтэй оронд амьдрахыг хүсэж байгаа бол энэ хөтөлбөр хамгийн тохиромжтой юм. 
Яагаад урт хугацааны сургалт сонгох вэ? 
Англи хэлтэй улс оронд их, дээд сургуульд суралцахыг зорьж буй оюутнуудын хувьд, энэ хөтөлбөр нь Англи хэлний мэдлэгээ зөв түвшинд хүргэхэд туслах зорилготой юм. Бид холбогдох дэмжлэгүүдийг санал болгодог: Таны ирээдүйд сурах сургауульд ороход шаардлагатай элсэлт болон Англи хэлний чадварыг авахад (жишээ нь, IELTS-ийн) туслах болно. 
Энэ хөтөлбөрт хамрагсадад үнэгүй нэмэлт дэмжлэг, мөн богино хугацааны оюутнуудад санал болгох боломжгүй зүйлсийг хүлээн авах боломжтой. Урт хугацааны сургалт нь аль ч кампус дээр явагдах боломжтой.
Та урт хугацааны сургалтын зөвлөхдөө өдрийн цагаар дараахь зүйлсээр үнэ төлбөргүй зөвөлгөө авах боломжтой:
  • Уулзалтын явц: сургалтын явцыг ярилцах болон урам зориг авах
  • Нэмэлт заах аргачлал: дүрэм, ур чадвар эсвэл бичгийн нэмэлт тусламж авах
  • Их сургууль эсвэл бусад сургуульд орох захиа бичих тусламж авах.
  • SAQA (South African Qualifications Authority) тусламж: Ирээдүйд Өмнөд Африкийн их сургуульд суралцахад шаардлагатай бичиг баримт
  • Таны Good Hope Studies эсвэл Их сургуульд сурах төлөвлөгөөг гаргах 
Урт хугацааны оюутнууд мөн нийгмийн дэмжлэг авна. SY блог, нийтийн хөтөлбөр, театрын аялалууд, оройн зоог, кино театр,боулинг мөн ууланд авирах гм.
Урт хугацааны сургалтын багцууд
Урт хугацааны оюутнууд жилийн багцыг сонгох нь хамгийн зөв юм. Багц нь Ерөхийн Англи хэлний сургалтаас эхлэнэ /өглөө, өдөр эсвэл бүтэн өдөр/ Ихэнх урт хугацааны оюутнууд нь Их сургуульд сурах төлөвлөгөөтэй байдаг мөн эдгээр оюутнуудад бид English for Academic Purposes сургалт,IELTS эсвэл TOEFL сургалтыг дагасан байна. 
Урт хугацааны оюутануудад дараах давуу талуудтай:
  • Сургалтын төлбөр 30%-иар хямдарна
  • Хөтөлбөрийг өөрчилөх тохиолдолд нэмэлт төлбөр төлөхгүй.
  • Та групп сургалтыг багадаа 4 долоо хоногийн эргэлтээр солих боломжтой
  • Их сургууль болон Коллежийн элсэлтийн шалгалтыг үнэ төлбөр өгөх боломжтой
  • Та сургалтын дундуур завсарлах боломжтой. 12 долоо хоногийн дараа та нэг удаагийн завсарлагийг 4 долоо хоног тутам эсвэл 2 удаагийн завсарлага 2 долоо хоног бүр байх боломжтой. Таны илгээсэн хүсэлтээр байна.
Хэрвээ та шалгалтанд бэлтгэх сургалтыг сонгосон бол таны түвшин хангалттай түвшинд очсоны дараа сурах боломжтой болох юм. Нэмэлт сургалтын төлбөр таны өгсөн хүсэлтээр байна. 
 

 
Англи хэлний багш бэлтгэх курс
Good Hope Studies нь хамгийн түгээмэл CELTA (Certificate in Teaching English to Speakers of Other Languages) болон DELTA (Diploma) сургалтуудыг Англи хэлний багш нарт зориулан зохион байгуулдаг. Энэ сургалтуудыг University of Cambridge English Language Assessment-аас хүлээн зөвшөөрөн баталгаажуулдаг. 
Онцлоход:
  • Олон Улсад хүлээн зөвшөөрөгддөг сургалт
  • Өндөр туршлагатай багш нар
  • Төвлөрсөн сургалтын баазтай
  • Дэлхий даяар ажиллах боломж
Багш нарын сургалтын төв
Манай багш нарын сургалт нь Кейп Тауны хотын төвд байрлах манай сургуулийн төв байран дээр хичээллэнэ. Сургуулийн байр нь St. Georges Mall-ийн явган хүний ​​зам дээр байрладаг бөгөөд тохилог оффистой. Хэлний сургууль нь Metrorail болон автобусны буудалтай ойрхон зайтай ба мөн төлбөртэй машины зогсоолтой
 
CELTA курс
(Certificate in Teaching English to Speakers of Other Languages) 
Англи хэлийг хоёрдогч хэл болгон суралцаж байгаа хүмүүст багшлах эрхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай сургалт нь TEFL (teaching English as a foreign language) Cambridge English Language Assessment удирдлаган дор явагддаг. Бусад TEFL сургалтууд дэлхий даяар хүлээн зөвшөөрөгддөг боловсрол юм. 
CELTA сургалт нь Англи хэлний сургуулиудад Англи хэл зааж эхлэх гэж байгаа эсвэл гадаадад зааж эхлэхийг хүссэн хүн бүрт санал болгодог. Өмнөд Африкийн Англи хэлний багш нар нь дэлхий даяар Англи хэлний сургуулиудад өндрөөр үнэлэгддэг. Ихэнх нь байгуулагдсан сургуулиуд нь  CELTA гэрчилгээг чухалчилдаг.
Яагаад Өмнөд Африкт Кейп Таунд CELTA-г сурах вэ?
  • CELTA нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. 
  • CELTA нь (Англи хэлийг хоёрдогч хэл болгон суралцаж байгаа хүмүүст багшлах TEFL боловсролын зэргийн салшгүй нэг хэсэг
  • CELTA Насанд хүрэгчдэд Англи хэлний заах чиглэлээр хамгийн сайн олонд танигдсан,өргөн хүрээний боловсрол юм. Cambridge English Language Assessment удирлага дор хяналттай явагддаг мөн сургалтыг амжилттай төгссөн оюутан Кембрижээс сертификатыг хүлээн авна
  • Сургагч багш нар нь өндөр мэргэшсэн, туршлагатай, мөн Кембрижээс зөвшөөрсөн байна
Ерөнхий мэдээлэл
Энэ сургалт нь 4 долоо хоногийн хугацаатай ба маш их практик ажлуудтай. Заах аргачлал болон техникийг голчилно. Онцлон мэдлэг, ойлголтыг хөгжүүлэх мөн оюутны хэрэгцээ болон хэлний ерөнхий мэдлэг, мэдрэмжийг хөгжүүлнэ. 
Нэг сургалтаар дээд тал нь 12 хүнтэй байх ба 2 дадлагын группт хуваагдах ба нэг групп 6 хүнтэй байна. 
Сургалт нь дороохь 4 элементээс бүрдэнэ
Хичээлийн бүтэц
Доорх зүйлс багтсан. Жишээлбэл:
  • Хичээл төлөвлөлт
  • Танхимын менежмент 
  • Арга зүй, хичээлийн ерөнхий бүтэц
  • Хэл шинжилгээ Гадаад суралцагчийн талаас
  • Хичээлийн бүтэц нь суралцагчийн аргазүйг багшлах дадлага хийлгэн дэмжих мөн эдгээр бүтэцийг ашиглан багшлах техник болон үзэл баримтлал олж авна. 
Заах дадлага 
Суралцагчид нь дөрвөн долоо хоногийн хугацаанд багшлах дадлагыг 6 цаг (9 эсвэл 10 хичээл) хийнэ. Энэ нь сургалтын чухал хэсэг юм. Суралцагсад нь жижиг групп  хуваагдан ихэвчлэн цагаачлагсад болон гадаадын сайн дурын оюутануудад заана Суралцагчид нь хичээлийн төлөвлөгөөний удирдамжийг багшаас хүлээн авах, хичээлийн дараа бусад суралцагсад болон багшид санал бодлоо хэлнэ . Багш мөн хичээл дээр дэлгэрэнгүй бичгээр санал бодлоо өгнө.
Туршлагатай багш нараас туршлага судлах
CELTA зэрэгтэй багш нарын заах хичээлээс багадаа 6 цаг судалгаа хийнэ. Гураваас дээш видео судалгаа байна. Үүгээр та олон төрлийн заах арга барил болон техник түүнчлэн сургалтын орчиноос судагаа хийх боломжийг олгодог юм.
Бичиг, даалгавар 
Хичээл болон багшлах бүтэц дээр тулгуурлан мэдлэгийг хөгжүүлэх, ур чадварыг бататгах үр дүнтэй практик харьцуулалтын хэрэгсэл юм. 
CELTA курс нь хүн бүрт нээлттэй юу?
Таньд багшлах эрх болон туршлага хэрэггүй ч:
Суралцагчид нь: 
  • 18 -аас дээш насных
  • Их сургуульд элсэн орох түвшиний боловсролтой (эсвэл үүнтэй тэнцэх сургуулийн гэрчилгээ) байна
  • Англи хэлний мэдлэг, чадвар сайн түвшинд байх
  • Курс нь эрчимжүүлсэн байх ба үүнийг даван туулах хүсэл болон чадвартай байх
Сонирхсон хүмүүс урьдчилсан ярилцлагыг дуусгах, дараа нь ярилцлаганд орохыг урина тэр даруй багш бэлтгэх курст тэнцсэн үгүйг хэлэх болно.  Ярилцлагын төв нь суралцахыг хүсэгчидэд чадавхийг тодорхойлох боломжийг олгодог мөн курстэй холбоотой ямар нэг тодорхой санаа олж авах боломжийг олгодог.
Курс эхлэх өдрүүд:
2014 онд
2 сарын 24 - 3 сарын 21
6 сарын 9 - 7 сарын 4
8 сарын 4 - 8 сарын 29
11 сарын 17 - 12 сарын 12
Төлбөр: USD1.690
 
2015 онд
1 сарын 12 - 2 сарын 6
2 сарын 23 - 3 сарын 20
4 сарын 13 - 5 сарын 8
6 сарын 1 - 6 сарын 26
8 сарын 3 - 8 сарын 28
11 сарын 16 - 12 сарын 11
Төлбөр: USD1.690
Онцгой санал: Сурахыг хүсэгсэд нь CELTA курст 2014/2015 онд бүртгүүлсэнээр 5% ийн хөнгөлөлтийг авна. / Курст элсэхийг зөвшөөрсөн мөн 4 долоо хоногийн төлбөрөө курс эхлэхээс өмнө бүрэн төлсөн тохиолдолд/
Төлбөрт багтсан:Сургалтын төлбөр, бичгийн хэрэгсэл болон бусад, мөн Кембриджийн курсын төлбөр багтсан. 
Бүртгэлийн дуусах хугацаа курс эхлэхээс 2 долоо хоногийн өмнө байна.
 
Delta курс
(Diploma in English Language Teaching to Adults)
Delta (Diploma in English Language Teaching to Adults) сургалт нь багш нарыг дадлагажуулах мөн Делта модулиудыг багшийн карьерийн аль ч шатанд суралцах боломжтой.  Энэ нь төгсөлтийн дараах шатны боловсрол юм. Модулиудыг та аль ч дараалалаар хэдэн ч удаа суралцах боломжтой. 
Delta-д сурах багш нар: 
  • Англи хэлийг заах зөвшөөрөлийн дагуу өөрийн заах арга барилаа идэвхжүүлэх 
  • Нэг буюу хэд хэдэн нөхцөлөөр өөр өөр түвшинд заах туршлагатай 
  • Дээд түвшний оюутнуудад бичгийн болон ярианы Англи хэл заах чадвартай
  • Шаардлагатай стандартаар бичгийн даалгавар судлах, танилцуулах чадвартай 
Delta модулиуд: 
  • Багш нар өөрийн заах мэдлэг сэргээхийг хүссэн
  • Өөрийн туршлагаа давтах болон шинэчлэхийг хүсэж байгаа багш нар
  • Хүсэж байгаа багш нар нь мэргэжлийн чиглэлээр нь тэдний мэдлэгийг нэмэх болно. 
Delta модулиуд
Энэ курсыг University of Cambridge English Language Assessment Examinations болон Delta сургагч багш нараас суралцагсадыгнягт хянадаг. DELTA нь 3 Модултай ба суралцагсад аль ч модулыг хослуулах боломжтой.
Модул тус бүрийг үнэлдэг бөгөөд тус бүрт нь гэрчилгээ олгоно. Бичгийн шалгалтыг зургадугаар сар эсвэл арванхоёрдугаар сард Кейп Таунд Good Hope Studies дээр өгөх боломжтой. 
Курсын хөтөлбөр
Курс хөтөлбөр нь дороох чиглэлүүлийг голчилон судлана: 
Модул нэг 
  • Хэрхэн ярьж сурах болон заах аргын тухай онол 
  • Одоогийн хөгжилүүдийн янз бүрийн арга, аргачлалыг багтаадаг 
  • Хэлний систем болон суралцагчдын хэл шинжлэлийн асуудалууд
  • Хэлний чадвар болон суралцагчдын асуудалууд 
  • Суралцагсадын сурах нөөц, материал, лавлагааны эх үүсвэрүүдийн мэдлэг
  • Үндсэн ойлголт болон нэр томъёоны холбоо
Модул хоёр 
  • Хэл суралцагч болон хэлний сургалтын агуулга
  • Англи хэл суралцагсадад заах бэлтгэх 
  • Үнэлэх, сонгох болон заах аргын зорилгоор нөөц, материал ашиглах
  • Удирдах болон суралцахыг дэмжих. 
  • Хичээлийн бэлтгэл болон сургалтын үнэлгээ 
  • Бусад багш нарын хичээлийг  ажиглах / үнэлгээ өгөх
  • Мэргэжлийн ур чадвар болон мэргэжилтэнг хөгжүүлэх боломж. 
Модул гурав
  • Мэргэжлийн хэсэгт судалгаа хийх
  • Хураангуй загвар: зарчмууд, нөлөөлөл, арга зүйн нөлөө, тусгай сургалтын хүрээнд хэрэглэх зэрэг хетелберүүд 
  • Сургалтын хөтөлбөрийн загвар болон сонгосон тодорхой хүрээнд суралцагчидыг уулзуулах
  • Сургалтын хөтөлбөр болон тухайн сонгосон мэргэшил болон тодорхой нөхцөлийг хөгжүүлэх
  • Суралцагсадын мэргэжсэн хэсэгт ёс болон судалгааны практик, үнэлгээ хийнэ
  • Хяналт-шинжилгээ, сургалтын болон судалгааны хөтөлбөрийн үр нөлөө, чанарыг үнэлэх. 
Үнэлгээ/Дүгнэлт
Модул нэг 
30 минутын завсарлага 2 удаа 1.5 цагаар баримт бичиг. 1 дэх баримт бичиг нь таван даалгавартай харин 2 дах баримт бичиг нь дөрвөн даалгавартай. Бүх даалгаврыг заавал хийнэ. Ямар нэг их болон бага үгийн урт мөн хариулт нь тасралтгүй үргэлжилсэн үгээр, цэнэглэсэн жагсаалт, тэмдэглэл болон шугам эсвэл хүснэгтээр байж болно. Нийт 200 тэмдэгт ашиглахыг зөвшөөрнө. Даалгавар бүрт тоотой тэмдэглээний боломжийг  дараалалын дагуу харуулж өгсөн байна. 
Хариулт нь Results are awarded as Pass with Distinction, Pass with Merit, Pass or Fail
Модул хоёр 
Delta курсын явцад дараах таван даалгавартай. 
Суралцагсад гүйцэтгэх: 
  • Мэргэжлийн хөгжлийн хэрэглээ 2 хэсэг 
  • Хэлний 2 системийн хэрэглээ
  • Хэлний чадварийн хэрэглээ 2
Мэргэжлийн Хөгжлийн даалгавар нь хоёр хэсэгтэй: 
  • Ойлт болон үйл ажиллагааны (2,000-2,500 үг). 
  • Туршилтын дадлага (2,000-2,500 үг). 
Систем бүр / ур чадварын хэрэглээнд багтах: 
Суралцагчийн хэлний систем / ур чадварын бүсийг судлах, суралцах асуудлаар суурь Эссэ (2,000-2,500 үг). 
Сонгосон хэсэгтэй холбоотой хичээлийн төлөвлөлт, багшлах болон үнэлгээ. 
Results are awarded as Pass with Distinction, Pass with Merit, Pass or Fail.
Модул гурав 
Өргөтгөсөн даалгавар нь 4,000-4,500 үгтэй. (хавсралтуудыг оруулахгүйгээр) Хугацааны хязгааргүй, харин Cambridge English Language Assessment Centre- ээс даалгаварыг гарган  батлаж Cambridge English Language Assessment Centre-ээр дамжуулдаг. Гэхдээ эхлээд та Cambridge English Language Assessment Centre рүү хүсэлтээ явуулах ба Cambridge English Language Assessment -ээс 6, 12 дугаар сард шалгалтын хариуг өгнө. Даалгаварыг цахим хэлбэрээр ирүүлсэн байх ёстой
Курс эхлэх өдрүүд:
2014 онд
Бүтэн цагийн сургалт: 9 сарын 8 - 10 сарын 31
Хагас цагийн сургалт: 9 сарын 19 - 5 сарын 22 /2014он/
Төлбөр: Бүтэн цагийн сургалтын төлбөр /Модул 1, 2 , 3 / - USD3,150
Зөвхөн Модул 1 болон 2 - USD2,990
Зөвхөн Модул 2 болон 3 - USD2,920
Зөвхөн Модул 2 - USD2,450
Хагас цагийн Модул 1 - USD540
 
2015 онд
Бүтэн цагийн сургалт: 9 сарын 14- 11 сарын 6 
Хагас цагийн сургалт: 9 сарын 21 - 5 сарын 27 /2016он/
Төлбөр: Бүтэн цагийн сургалтын төлбөр /Модул 1, 2 , 3 / - USD3,150
Зөвхөн Модул 1 болон 2 - USD2,990
Зөвхөн Модул 2 болон 3 - USD2,920
Зөвхөн Модул 2 - USD2,450
Хагас цагийн Модул 1 - USD540
 
2014-2015 онд эөвхөн нэг удаагийн курс хичээлэх ба курс нь 12 оролцогчтой байна.
*Бүтэн цагийн курсын төлбөрт Кембриджийн бүртгэлийн төлбөр Модул тус бүрийх багтсан болно. Хагас цагийн курсын төлбөрт бүртгэлийн төлбөр багтаагүй болно. 
Бүртгэлийн дуусах хугацаа курс эхлэхээс 2 долоо хоногийн өмнө байна.


Дэлгэрэнгүй мэдээллийг:
Tel:11-320553
Email: ariuna@freebird.mn
skype: altanzagas.ariunaa
 
 
 
 
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи