Сургуулийн тухай
Байрны сонголт
Үнийн санал
Брошур үзэх
Сургалтууд
 
Кейп Таун » Байрны сонголт
Байрны сонголтууд
Зочин айлд байрлах / Homestay



Өмнөд Африкийн айлууд нь маш нөхөрсөг мөн зочломтгой хүмүүс байдаг. Таны байх айлын эзэн нь ганц бие эмэгтэй, дундаж насны хосууд эсхүл залуу хосууд хүүхдүүдийн хамт байх болно. Та байх айлынхаа гэр бүлээс  Өмнөд Африкийн онцгой ховор амьдралын стилийг мэдрэх болно. 


Good Hope Studies сургууль нь Ньюландад ганцхан байдаг Англи хэлний сургууль юм. Тиймээс бидэнд маш олон чанартай айлууд үргэлж нээлттэй байдаг. Хотын төвийн хувьд бидэнд зөвхөн чанартай цөөн тооны хязгаартай айлууд байдаг. Та ганцаар юмуу хоёулаа байх өрөөнөөс сонголтоо хийх ба таны байх айл таньд өглөөний цай мөн оройн хоолыг бэлдэж өгөх болно. Манай Сургуулиудаас таны гэр хүртэлх зай тийм ч хол биш байна. Зөвхөн цөөн тооны айл л сургуулиас 45 минутын зайтай байдаг. Өмнөд хотын зах дахь айлууд нь хувийн байшин, цэцэрлэгтэй байдаг бол хотын төв дэхь айлууд ихэнх нь орон сууцанд амьдардаг.
Facebook album> 

Ньюланд дахь оюутны байр / Newlands Campus



Ньюланд дахь сургуулийнхаа хажууд байрлах дээд зэрэглэлийн байр нь маш том хэмжээний барилга, цэцэрлэг, бассейн мөн тагттай юм. Хоол хүнсээ өөрөө бэлтгэх гал тогоо мөн томоохон амралтын бүстэй. Нэг унтлагын өрөөнд 2 аас 4 оюутнуудын дунд байх ба хичээл хийх ширээ сандал, хувцасны шүүгээтэй байна. Нийт 4 угаалгын өрөөтэй, дундаа хэрэглэнэ. Мэдээж та Өмнөд бүсэд ресторан, бар гэх мэт газрууд руу алхаад очиход ойрхон байна. 

Оюутны түрээсийн байр / Student Residence



Хэрвээ та биеэ даасан, бусад оюутнуудтай хамт байх, нийгмийн харилцаанд амархан оролцох болон Англи хэл дээр  шинээр сурсан  мэдлэгээ айлынхантайгаа бус өөр хүмүүстэй дадлага хийхийг хүсэж байгаа бол энэ таны сонголт байх болно.


Түрээсийн  байр нь хотын захад Обсерваторьд байрладаг. Энэ газарт нь маш олон залуу хүмүүс амьдардаг мөн олон төрлийн бар болон ресторанууд нь түрээсийн байртай ойрхон байдаг. Түрээсийн байр нь  2010 оны эхээр бүрэн шинэчлэгдэн сайжирсан. Одоо Байр нь Африкийн стилийн өрөөнүүд олон тод өнгийн тохижилт, Кейп Тауны фото зурагуудтай. Оюутнууд амралтын өрөөндөө амрангаа Телевиз юмуу DVD-гээр кино үзэх боломжтой. Мөн байранд гал тогооны бүрэн хэрэгсэлтэй/ цахилгаан зуух, хөргөгч, богино долгионы зуух мөн талх шарагч/ Өрөө бүрт аюулгүйн хэрэгсэлүүд байна. Ихэнх залуу оюутнууд нь Түрээсийн байрыг сонгодог. 

Оюутны дотуур байр / Student House



Энэ байр нь хамгийн боломжтой байрны нэг хэв маяг юм. Энэ нь ихэнхдээ манай залуу оюутнууд болон урт хугацааны оюутнууд сонгодог. /багадаа 4 долоо хоног/



Оюутны Байр нь хувийн байшин бөгөөд дээд зэрэглэлийн байрны бүсэд байрладаг. Энэ нь үнэхээр хямдхан байрны хэв маяг бөгөөд урт хугацааны оюутнуудын хүсдэг байрны нэг юм. Энэ хувийн байрны өрөө бүрт 2 тусдаа ор эсхүл  2 давхар ортой. Нийт 4 угаалгын өрөө, нийтийн гал тогоо, зочидын өрөө, амралтын өрөө, бассейн үзэсгэлэнт цэцэрлэгийн хамт байна. Мэдээж та өмнөд бүсэд ресторан, бар гэх мэт газрууд руу алхаад очиход ойрхон байна. 
Facebook album>

Бусад байрны сонголтууд

Хотын төвд сурах оюутнуудад зарим улиралаас шалтгаалан үнэтэй байрнуудын сонголт нээлттэй байна. Бид байрыг Хотын захад бол алхаад очиж болох харин Хотын төвд автобус юмуу такси ашиглахаар зайны газарт сонгодог. Хэрвээ та илүү тансаг зэрэглэлийн томоохон хэмжээний газар байхыг хүсвэл бид таньд хэд хэдэн зочид буудлуудыг санал болгох болно. Бүх Зочид буудлууд нь 3 юмуу 4 одтой байдаг. Мэдээж сургууль руугаа алхаад очих хэмжээний зайтай байна. 
 
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи