Нүүр хуудас « Малтад англи хэл сурах 7 шалтгаан
Англи хэл сурах боломжтой орнууд олон байдаг ч Малта-г сонгох шалтгаан юу байж болох вэ?

Маш энгийн 7 шалтгааныг танд харуулья. 

1. Малтагийн англи хэлний 50 сургуулиас сонголт хийх боломжтой

 

Малта арал, улсын хувьд жижиг байж болно. Гэвч сонголтын хувьд хэр арвин бэ гэдгийг та харах болно. Ердөө 316км квадрат газарт 60 орчим хэлний сургууль байгаагаас та англи хэл сурах сургуулиа сонгох боломжтой. Яагаад ийм олон байна гэж үү? Англи хэл сурангаа аялах хүсэлтэй хүмүүс жилийн турш дэлхийн өнцөг булан бүрээс Малта-д ирдэг. Малтагийн англи хэлний сургуулиудын сургалтын чанар өндөр, оршин суугчид ихэвчлэн англиар ярьдгаас гадна арлууд үзэсгэлэнтэй, таны амралтыг зугаатай өнгөрөөх олон боломж бий. 

2. Хүн бүр англиар ярьдаг
 


Та англи хэлний курст англи хэлний дүрэм, унших, бичих, хэрхэн ярих зэргийг сурна. Гэсэн хэдий ч танд дадлага хэрэгтэй. Танд англи хэлээ давтах маш том боломж бий. Учир нь англи хэл бол олон улсын хэл тул зарим нэг настай хүмүүсийг эс тооцвол ихэнх Малта-ийн иргэд болон жуулчид бүгд англиар ярьдаг. Ялангуяа аялал жуулчлал, гадаадын иргэдтэй ойр холбоотой ажилдаг хүмүүсийн англи хэл, дуудлага нь маш сайн байдаг. 

3. Тааламжтай цаг агаар
 


Малтагийн цаг агаар бол маш сайхан. Хааяа салхитай, бороотой байх хэдий ч удалгүй нар гардаг. Гайхалтай цаг агаар бол танд хичээлийн бус цагаараа амрах, зугаалах боломжийг олгож буй хэрэг. Та Малтад сурснаараа маш том давуу талуудыг олж авах болно. 

4. Бүх зүйлс ойрхон



Хаана юу хийх, хаашаа явахаар төлөвлөх зэрэгт танд хол зайны асуудал ер гарахгүй. Хэрэв та өглөөгүүр англи хэлний курстаа явдаг бол илүү тохиромжтой ба бусад цагт нь аялж зугаалах, хөгжилдөх боломжтой юм. Та өдөрт байрандаа хэд хэдэн удаа ирж очсон ч ойр тул амар байх болно. Энэ нь нэг талаар дадлага болохоос гадна өөрийн тохиромжтой цагаа сонгоод амрах, зугаалахаа зохицуулж болно. 

5. Гайхалтай далай тэнгис



Малта, гозо арлууд хамгийн цэнхэр, цэвэрхэн усаар хүрээлэгдсэн байдаг. Энэ усанд сэлэх, шумбах, усан спорт, усан завь,усан аялал болон загас агнуурын аль алинд ч хамгийн тохиромжтой байдаг. Цаг агаарын улирлаас шалтгаалсан ямар нэг өөрчлөлт гарахгүй. Малтагийн бусдыг татах хүчин зүйлсийн нэгт яалт ч үгүй энэхүү далай тэнгис ордог. Далайн эрэг, хадан цохио, агуй, наран шарлага зэргийг үзэж, мэдрэх боломж бий. 

6. Өдөрч, Орой ч хөгжилдөх боломж маш олон



Та театр болон цэнгээний газрууд, амьд хөгжим, наадам алинд нь дуртай байсан ч та Малтад бүгдийг олох болно. Хэрэв та үдшээр амрахаа илүүд үзэж байвал өдрийн арга хэмжээнүүд ч олон бий. Археологийн талбай, түүхэн хотууд, музей, адал явдалт спорт, наран шарлагын газрын үйл ажиллагаа, соёлын арга хэмжээнүүд болон бусад гэх мэт. Та ямар ч зорилгоор Малтад ирсэн таныг уйдаахааргүй арга хэмжээнүүд үргэлж зохиогдож байдаг. 

7. Түүх дурсгалт газрууд өдийг хүртэл байдаг



Та Малта улсад англи хэл сурангаа өөр олон зүйлийг шинээр мэдэж авах болно. Малта, Гозо арлууд бол 7000 жилийн түүхтэй тул түүх соёлын дурсгалт газрууд олон бий. Хэрэв та түүх, газарзүйн сонирхолтой бол газардундын тэнгис орчмын түүх дуусашгүй их бас сонирхол татам байдаг. 

Хэрэв та гадаадад англи хэл сурахын хүсч байгаа бол Малта-г сонгохыг зөвлөж байна. 
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи