Нүүр хуудас « Мальтагийн тухай #1


Газар дундын тэнгисийн арал улс болох Малта нь аялагчдад хамгийн ая тухтай, хямд, зорчиход хялбар бөгөөд хөрш орнууд болох Итали, Грекийн нэгэн адил аялал жуулчлалын тохиромжтой улс юм. 

Хүмүүс нь Англи болон Малта хэлээр ярьдаг тул та англиар ярьдаг бол тэдэнтэй харилцахад ямар ч асуудалгүй. 

Малта улс импортоор биш, өөрсдөө хоол болон дарсыг үйлдвэрлэн хэрэглэдэг гэж өмнө Малтад амьдарч байсан Дипак Шукла ярьж байсан юм. Мөн гадаа хоол идэж уух соёл ч байдаг бөгөөд жилийн турш цаг агаарын тохиромжтой цаг агаар үүнд нөлөөлж байдаг. 

Гадаа зохиогддог үйл ажиллагаанууд элбэг бас хямд. Оршин суугчид ихэвчлэн жуулчдад уламжлалт бяслагтай амтат боов, паста пицца, бусад уламжлалт хоолнууд, өөрсдийн  Cisk пиво зэрэгээ захиалахыг санал болгодог. 
Мөн МЭӨ 5000-7000 д баригдаж байсан хуучин түүхийн сүм зэрэг таны сонирхолыг татах олон зүйлийг олж харах боломжтой байна.

Эх сурвалж: 
http://www.bbc.com/travel/story/20160328-five-underrated-countries-you-need-to-visit
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи