Нүүр хуудас « Англи хэлийг яагаад Мальта-д гэж?
Малта бол 160 гаруй жилийн турш Их Британы колонид байсан улс юм. Энэ нь Малта-г албан ёсны Англи хэлтэй улс болдог юм. 


Үүн дээр нэмэгдээд гайхалтай уур амьсгал, амралттай хосолсноор Малта-г англи хэл сурахад хамгийн тохиромжтой улс болгож байдаг. 

Байр, анги танхимд ч тэр англиар ярих, дадлага хийх хангалттай боломж танд бий. Малта бол хос хэлээр ярьдаг цөөхөн хэдэн орнуудын нэг юм. Англи хэл дээрх ном, сонин сэтгүүлүүд хаа сайгүй зарагдаж, олон телевизийн сувгууд англи хэлээр хөтөлбөрөө явуулдаг. Мөн кинонууд англи хэл дээр, арлын түүх соёлын талаарх олон нэвтрүүлгүүд англи хэл дээр гардаг. 



Та Малтад англи хэл сурах, газар дундын тэнгисээр аялах гэсэн 2 амралтыг хамтад нь хийх боломжтой. Англо-Саксоны уламжлал нь зочломтгой зантай нь зохицож энэхүү арлын хосгүй дүр төрхийг бий болгож байдаг. 

Өвөрмөц цаг агаарын байдлыг мэдэрч, соёл, спортын бүх төрлийн арга хэмжээнд оролцох боломжтой. Таныг амралтынхаа турш тухайн улсын түүх соёл хүмүүсийнх нь талаар  мэдээлэлтэй болоход туслах үүднээс бүх хэлний сургуулиуд хичээлээс гадуурх арга хэмжээгүүдийг хөтөлбөртөө оруулсан байдаг. 



Их Британи
Кейп Таун
Мальта
Фижи