Нүүр хуудас « Их Британий шилдэг их сургуулиудын бэлтгэл


NCUK гэж юу вэ?
 
Бид Их Британид болон дэлхийн бусад шилдэг их сургуулиудад бакалавр, магистрын түвшинд суралцах хүсэлтэй оюутнуудад "Pathway Program буюу Их сургуулийн бэлтгэл хөтөлбөрийг"-ийг санал болгодог. Өнөөдрийг хүртэл NCUK хөтөлбөрийн хүрээнд бид 24,000 гаруй оюутанд дэлхийн нэр хүндтэй сургуулиудад элсэн боловсролын өндөр зэрэг авахад нь тусласан байна. 



Манай байгууллагыг Их Британийн 11 тэргүүлэгч их дээд сургуулиуд үүсгэн байгуулсан учраас онцгой юм. Манай хөтөлбөрүүдийг эдгээр их дээд сургуулиуд нь хамтран боловсруулдаг ба чанар нь тэднээр баталгааждаг. Үүнээс гадна манай хөтөлбөрт English for Academic Purposes / Академик Англи хэлний/ модул багтдаг бөгөөд оюутнууд Их Британы Их сургуулиудад сурч эхлэхээс өмнө Англи хэлний түвшин нь хангалттай болсон байдаг.

International Foundation Year хөтөлбөр
 
Ийм төрлийн ихэнх програмууд маш хязгаарлагдмал нэг л их сургуулийн сонголтыг санал болгодог. NCUK-ийн International Foundation Year хөтөлбөр (NCUK IFY) нь Их Британий төдийгүй, дэлхийн бусад их дээд сургуулиудад элсэх боломжийг өгдөг.
Сануулахад - NCUK-ийн бүх хөтөлбөрүүдэд манай онцгой English for Academic Purposes модул багтах ба таньд хэлний чадвар болон суралцах ур чадварыг өгсөнөөр та Их Британид бакалаврын зэргээр суралцах эхлэлийг өгөх болно. Та бизнес, инженер, хүмүүнлэг, шинжлэх ухааны чиглэлээс сонголтоо хийх боломжтой мөн таны ирээдүйд суралцах зэрэгтэй хослуулсан модулийг судлах болно.
 
 

 
Мальта дах CLUBCLASS RESIDENTIAL LANGUAGE SCHOOL

NCUK IFY (BUSINESS STREAM) хөтөлбөр 
 
NCUK  International Foundation Year хөтөлбөр нь бакалаврын зэргээр суралцах оюутнуудын мэдлэг, ур чадварыг нь хангах замаар тэргүүлэх Их Британийн их дээд сургууль руу оруулахаар бэлтгэдэг жилийн модульчлагдсан 30 долоо хоногийн сургалт юм
 

International Foundation Year хөтөлбөр нь их дээд сургуульд суралцах оюутнуудын ур чадварыг  бэлтгэх зорилгоор Академик Англи хэл болон академик агуулгыг багтаасан хичээлүүдээс бүрддэг.
Оюутны үнэлгээ курсын нь төгсгөлийн улиралд туршилт, мөн эцсийн шалгалт нь хослуулах замаар хийж байна. Оюутнуудын үнэлгээ нь курсын ажил, семестрийн төгсгөлийн тест болон сүүлийн шалгалтын гүйцэтгэлээс бүрддэг. 

Давуу талууд:
  • 30 долоо хоногийн сургалт
  • Долоо хоногт 26 цагийн хичээл 
  • 2 семестр
  • Нэг ангид цөөхөн оюутан
  • Guaranteed conditional offer - буюу Дараачийн Их сургуульд шууд элсэх баталгаа
  • Чанарын баталгаа
  • Мэргэшсэн, туршлагатай багш нар
  • Оюутнуудад байнгын туслалцаа, зөвлөгөө өгдөг
  • NCUK нь 24.000 гаруй оюутанг амжилттай бэлтгэсэн
  • NCUK ийн хөтөлбөрийг Дэлхийн томоохон их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Заавал судлах 4 модулууд: 
  • English for Academic Purposes
  • Бизнесийн хичээл
  • Эдийн засаг
  • Математик
NCUK-ийн Их Сургуулиуд

NCUK-ийн  IFY (BUSINESS STREAM) хөтөлбөрийг CLUBCLASS сургууль дээр амжилттай дүүргэсэний дараа, Сурагчид дороох сургуулиудаас 1-2 ийг сонгон бакалаврын зэргээр суралцах болно: 
  • University of Bradford
  • University of Manchester
  • The University of Huddersfield
  • Manchester Metropolitan University
  • University of Leeds
  • University of Salford
  • Leeds Metropolitan University
  • University of Sheffield
  • The University of Liverpool
  • Sheffield Hallam University
  • Liverpool John Moores University
Мэргэжилүүд:
  • Accounting & Finance
  • Business Studies
  • Design Management for Fashion Retailing
  • Development Studies
  • Economics & Social History
  • Economics
  • Fashion & Textile Retailing
  • Finance & Economics
  • International Business, Finance & Economics
  • International Management
  • IT and New Media
  • International Relations History
  • Creative Writing
  • Media Studies
  • Digital Media
  • Management & Leisure
  • Management & Marketing of Textiles
  • Textile Technology
  • IT Management for Business
  • Management & Information Systems
  • Marketing
  • Law
Элсэлт
  • Элсэлт: 2016 оны 9 сар
  • Сургалтын төлбөр: 6,950 евро ( 30 долоо хоногийн сургалт )
  • Байрны төлбөр: 2,900 евро (34 долоо хоног)
  • Хэлний шаардлага: IELTS 5.0 (оноо байхгүй бол эндээс тест авч түвшинг тогтоох боломжтой)

(Ном, сургалтын материал, Их Британийн их дээд сургуулиуд дах боловсролын айлчлал г.м багтаагүй болно)
  • Өнгөрсөн жил NCUK-ын IFY оюутнуудын 70% нь Рассел Групп Их дээд сургуулиудад элсэн орсон.
  • Эдгээр сурагчдын 90% нь эхний болон хоёр дахь сонголтынхоо их сургуульд тэнцсэн.
  • NCUK оюутнууд бакалаврын 42% нь 1-р курсдээ өөрийн сонгосон их дээд сургуульд маш сайн үр дүнд хүрсэн.  
Дэлгэрэнгүй мэдээллийг: 320553, info@freebird.mn
Брошур татах: эндээс

ТЭТГЭЛЭГ

Бид 2 оюутны сургалтын төлбөрийг (нэг оюутны 6,950 евро) даах тэтгэлэг зарлаж байгаа бөгөөд 8-р сарын 31 хүртэл бүртгэж байна. Тэтгэлэгт хамрагдахын тулд:
  • IELTS 5.0 оноотой байх, эсвэл дүйцэх өөр оноо, эсвэл шалгалт авах
  • 500 үгтэй ЭССЭ (Энэ программыг сонгох болсон шалтгаан, Мальта-д сурахаар сонирхож байгаа шалтгаан зэргийг дурьдсан байна)
  • Дунд сургууль төгссөн гэрчилгээний хуулбар
  • Пасспортын хуулбар зэргийг 
info@easy-go.mn хаягаар илгээнэ.

Их Британи
Кейп Таун
Мальта
Фижи