Нүүр хуудас « Мальта дахь Үзэсгэлэнт газрууд
Далайн эрэг дээрх цагаан элсэн дээр тусах нар, эргэн тойрон дох дулаан цэнгэг ус энэ бол Мальта. Мальтад та маш олон гайхалтай газруудад очих боломжтой. Жуулчидийн очих дуртай зарим газруудаас танилцуулъя. 

Blue Grotto



Мальтагын өмнөд эрэг дээр хэд хэдэн далайн агуйнууд байх ба эндээс та маш өвөрмөц, гайхайлтай зүйлсийг харах болно. Нарны гэрэл, агуйны байршилаас шалтгаалан усан дээр тусахдаа олон янзын өөр өөр өнгүүдийг бий болгодог. Зарим агуйн тусгал нь усан доорх ургамалуудын гайхалтай гялалзсан өнгүүдийг тольдон харуулдаг. Жуулчид завиар дамжин энд ирэн, эдгээр агуйнуудыг судлах боломжтой.  Энэ агуйг хэд хэдэн кино зурагчид уран бүтээлдээ ашигласан ба 2004 онд  Брэд Пит-ийн тоглосон Troy кино, мөн Milky Way зар сурталчилгаанд  гардаг.

Comino Island



Комино арал нь жижиг арал бөгөөд Малта болон Гозо арлын дунд байрладаг. Усанд шумбагчидийн диваажин гэж нэрлэдэг. Энэ газар нь бусад газраас тусгаарлагдсан бөгөөд чимээгүй нам гүм, маш үзэсгэлэнтэй ба ямар ч машин, бохирдол байхгүй. Зөвхөн шинэхэн ганга үнэртэнэ. Энэ газрын хамгийн алдартай хэсэг нь  Blue Lagoon юм. Гялтганасан болор тунгалаг ус нунтаг цагаан элсээр хүрээглэдсэн байна. Энд жуулчид зуны улиралаар зочлох ба ядаргаа тайлах тохирсон үзэсгэлэнт, төгс газар юм. 

Upper Barrakka Gardens



Нийслэл хот Валлеттгын хамгийн өндөр цэгт та энэ гайхалтай газрыг олох болно. Амгалан тайван газрыг нэг ба хотын завгүй амьдралаас хол модод, ургамал, хөшөө дурсгалууд эргэн тойронд байна. Ямар ч эргэлзээгүй хамгийн сайхан мөч бол цэцэрлэгээс та Валлеттагын боомтийг харах боломжтой. Жуулчид эндээс үзэсгэлэнтэй төрөхийг харахаар олон цагийг зарцуулдаг. 

Bird Park Malta



Salina-д байрлах Шувуун парк нь Мальтагын хамгийн сайн хадгалагдсан нууцын нэг бөгөөд 200 гаруй зүйлийн шувуудын гэр юм. Байгалийн гоо сайхныг харах дуртай хүмүүст энд үзэсгэлэнтэй шувууд, сайхан байгалийг харах боломжтой. Зарим шувууд болох Хотон, Ягаан нил, хун болон тотьдын гэр юм. Зөвхөн шувуудын гэр орон биш харин бусад амьтны төрөл зүйлүүд мөн амьдарна. Имж, Кенгуру,Сармагчин болон зээр г.м. Энэ парк нь байгалийн онгон төрхийг хадгалсанаар амьтадын амьдрах гэр орон болсон онцгой газар юм. 
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи