Нүүр хуудас « Фижи-г Дэлхийн хамгийн аз жаргалтай улс болгодог 10 шалтгаан
Хэрвээ хэн нэгэн таниас Та аз жаргалтай байна уу? гэж асуувал та юу гэж хариулах вэ? Хэрвээ та Фижи-д амьдардаг байсан бол 10 аас 9 -д нь *Тийм* гэж хариулах байх. WIN-Gallup -аас гаргасан судалгаагаар Фижичүүдийн 89% нь аз жаргалтай байдаг гэсэн ба энэ нь Фижи-г Дэлхий дээрх хамгийн аз жаргалтай улс болгодог. Фижи-д аялах нь таныг аз жаргалтай болгох уу? Энд *Тийм* гэх хариулт өгөх 10 шалтгааныг хүргье.



1. Өнгө
Мөнхийн ногоон байгаль,  салхинд хийсэх далдуу мод, тод шаргал өнгөтэй манго болон папаяа жимс... Фижи арлын бүх л өнгө таны сэтгэлийг таатай болгох болно. Цагаан хүрхрээнээс хар чулуун усанд шумбах... Хаана ч явсан таныг инээмсэглүүлэх өнгөлөг зүйлс, болор цэнхэр мөн ногоон өнгийн далай таныг тав тухтай байлгах болно. Газрын гадаргаас доош олон тооны шүр, загаснууд байх ба таныг шумбахад дэлхий дээрх хамгийн сайхан мэдрэмжийг өгөх болно.   


 
2. Цаг агаар
26-31С -ийн сайхан цаг агаар нь Фижи-д хүйтэнг мэдрүүлэхгүй. Таньд зөвхөн энгийн хувцаснууд л хэрэг болно. Хүн бүхэнд витамин Д хэрэгтэй байдаг. Та эндээс хангалттайг өөртөө шингээн, зөөлөн шиврэх бороо, цэвэр тунгалаг ус, баялаг хоол хүнс, Байгалийн сайхан зохицолдогоо, магадгүй сарных дор дулаахан шөнө, үзэсгэлэнтэй нар жаргалт энэ бүгд зөвхөн Фижи-д л байна. 

3. Харилцаа холбоо 
Фижи нь ихэвчлэн тосгонд суурилсан байдаг. Хотууд ч гэсэн жижиг мэт санагдах болно. Авга, нагац мөн үеэлүүд нь хөрш зэргэлдээ амьдарна. Хүүхдүүдэд анхаарал халамж маш сайн тавьдаг тул гэмт хэргийн гаралт бага. Залуучууд нь хүссэн газраа явж тоглох боломжтой. Фижичүүд бие биедээ их тусладаг. Магадгүй энэ нь тэднийг хамгийн нөхөрсөг мөн зочидод элэгсэг болгодог байх.  
 
4. Шинэхэн хоол хүнс
Өмнөд Номхон Далай дах хамгийн шилдэг хоолтой улс нь Фижи. Учир нь  Энэтхэг, Зүүн өмнөд Ази болон Хятадын нөлөөлөлөөр Melanesian гол нэрийн хоол болох таро, халуун орны жимс, коконат, гахайн мах болон далайн хоолтой. 
Учир нь хоол хүнсийг гаднаас импортлох нь үнэтэй учир нутгийн органик бүтээгдэхүүнийг хоолондоо хэрэглэдэг. 

5. Кава
Фижичүүд Яагона гэж нэрлэдэг. Энэ уламжлалт наркотик ба энэ арал улс дээр шар айрагаас илүү түгээмэл. Аль ч тосгоныг дайран өнгөрөхөд кава уух ба таныг ч мөн уухыг санал болгоно. Амт нь яг л шавартай ус шиг ба их уувал таны ам  бадайрах болно гэхдээ эргэж харвал та илүү тайван амгалан болох болно.  Кава уух процесс нь: Коконатын тал аяганд хийн хүн бүрт өгнө, та алгаа нэг удаа ташин Була гэж хэлнэ /Була гэдэг нь сайн байна уу, хайр гэсэн утгатай/ Каваг хаалт болон нийтийн арга хэмжээний үеэр уух ба Кава нь хүмүүсийг согтруулах ундаа уун агсан тавьж, зодолдох биш харин тайван амгалан болгодог. 

6. Хөгжим 
Дулаахан шөнө сайхан хоол мөн бага зэргийн кава уусаны дараа гитар тоглох нь түгээмэл. Хүн бүр дуулж, өвдөгөө цохин, халбагаар хөгжимдөнө. Хэн ч чухал болон гунигтай байдаггүй. 

7. Фижи цаг /Fiji time/
Цаггүй гэж үү? Үгүй Хэн ч Фижид яардаггүй. Төвөллөгөө хойшолсон эсвэл ямар нэг зүйл хүлээгдэж байсан ч хүмүүс нь санаа зовдоггүй ба тэд  дуг хийн амарч, найзтайгаа чатлан эсвэл кава уудаг.  Үнэхээр стрессдэхээр харагдаж байв ч энэ нь сайхан цагийг үргэлжлүүлдэг юм. 
 

8. Ёслолын ажиллагаа 
Фижичүүд нь Христ, Ислам, Хиндү болон Сих шашинтай. Сүм болон хийдэд Фижигийн соёл болон уламжлалт зан заншилтай. Зочин нь Тосгоны ахлагчид Каваны үндэс өгсөнөөр уламжлалт ёслол эхэлдэг ба энэ нь маш гүнзгий мөн чухал зүйл юм. 
Тосгон дундуур алхахдаа хөл болон мөрөө халхалсан хувцас өмсөх, мөрөндөө цүнх үүрэх мөн малгай өмсөхийг хориглодог. Энэ бүгд төвөгтэй санагдах боловч эдгээр дүрмүүд нь  олон нийтийг хүндэтгэх, эв нэгдлийг дэмждэг юм. 

9. Олон Үндэстэн
Жуулчид зөвхөн Фижигийн уугуул иргэдийг харах боловч үнэндээ 57% нь Фижичүүд байдаг. Индо-Фижи буюу Энэтхэгчүүд нь бусад дийлэнх хувийг эзэлэх боловч Хятад, Зүүн Өмнөд Азиуд, Европчууд мөн бусад Номхон далайн  Melanesians болон Polynesians -чүүд байна. Аль ч нийгэмд адил болон холимог соёл төгс зохицохгүй бөгөөд зарим нь хурцадмал байдалыг бий болгодог, харин сонирхолтой зүйл хадгалдаг ба энэ нь өөр өөр үзэл бодол, ёс заншил юм. Амьдралыг олон төрлийн амтлагч гэж бодвол Фижи галт халуун карри юм

10. Амар амгалан
Фижи нь 2006 оноос эхлэн Ардчилсан сонгуультай болсон. Арлын хүмүүс нь Дэлхий дахинд тулгарч буй асуудалд тийм ч санаа зовдоггүй. 

 
 
 
 
 
 
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи