Нүүр хуудас « Фижи Арал дээр сурч байсан дурсамж - No10


BULA! Та Фижи арал дээр очвол энэ үгийг хажуугаар зөрөх Фижи хүн болгоноос сонсох болно. Була гэдэг үг нь "Сайн сайхан эрүүл энхийг хүсэж" байгаа гэсэн утгатай мэндчилж байгаа үг юм.  Би Фижи арал руу Англи хэлний курс-д 10 сарын хугацаагтай суралцахаар явсан. Би дотуур байранд байрлахаар сонгосон ба өөр бусад орны гадаад оюутнуудтай танилцах, найзлаж нөхөрлөх  илүү боломжтой санагдсан. Явахаасаа өмнө Фижи арлын талаар нилээн судалж үзсэн яг л газрын диваанжин гэмээр сайхан газар байсан. Фижи хүмүүс их найрсаг гэж мэдээлэл аваад явсан үнэхээр тийм байсан анх онгоцноос буухад л гитартай дуу дуулж угтаж авч байсан.





Орчин ерөнхийдөө их амар амгалан, тайван, онгон байгал нов ногоон мөн халуун орон гэдэг утгаараа чийглэг дулаан уур амьсгалтай, амьдрахад их таатай. Фижи арал нь үнэхээр үзэсгэлэнтэй олон сайхан арлуудаас бүрднэ. Би  Япон, Солонгос, Чех, Франц, Энэтхэг, Фижи олон сайхан найз нартай болсон.





Хэл сурахад гол нь ичих хэрэггүй гэдгийг ойлгосон. Фижичүүд бүгд Англиар ярьдаг нь үнэхээр том давуу тал байсан. Нутгийн хүмүүс ярих их дуртай хичээлээ тараал хотынхоо төврүү эсвэл далайн эрэг дээр очоод хэнтэй ч хамаагүй яриа өрнүүлж сууж болно энэ нь миний ярианы англи хэлэнд их нэмэр болдог байсан.





Сургууль дээрээ ч гэсэн би багш нар болон бусад оюутнуудтай илүү ярилцан, ярианы тал дээрээ илүү суралцахыг хичээдэг байсан. Фижи арал дээр өнгөрүүлсэн миний амьдрал, амьдралын минь хамгийн тод сайхан дурсамж байх болно. Боломж гарвал би эргэж очин ажиллаж, амьдрах бодолтой байгаа.







Баярлалаа Э.Цэцэн
 
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи