Нүүр хуудас « ФИЖИ АРАЛ ХҮРТЭЛХ АЯЛАЛ
Та Фижи арал руу явах гэж байгаа бол Монголоос Фижи арал руу явах нисэх авиа компанины сонголтуудыг танилцуулъя. Сонголтын хувьд 2 чиглэлийн нислэгтэй байна.
1 дэх сонголт Улаанбаатар- Хонконг-Фижи
2 дах сонголт Улаанбаатар-Сөүл-Фижи гэсэн нислэгүүд байна. Миний хувьд Фижи арал руу явахдаа Korean Air-ийг сонгож 2 ч удаа явсан. Тиймээс Korean Air-ээр Фижи хүртэлх хэрхэн явах талаар хүргье.



Монголоос Солонгос хүртэл 3 цагийн нислэгтэй бөгөөд Korean Air-ийн онгоц бусад онгоцноос илүү тухтай, суудал бүрийн урд дэлгэцтэй, хоол идэнгээ дуртай кино, дуугаа сонсон цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Та ч бас тэгэх байх….



Хоолны амт үнэхээр таалагдсан. Танил амт учир идэж чадахгүй гэсэн зүйлгүй. Удалгүй Инчеон олон улсын нисэх буудал дээр газардана.



Нисэх Буудалын ажилчид үнэхээр сайхан ааштай бөгөөд долоо хоногийн турш сонирхолтой интертаймент, тансаг дэлгүүрүүд, үндэсний урлагын тоглолт гэх зэрэг маш олон зүйлсийг үзэх боломжтой.





Онгоцны буудал маш том бөгөөд солонгосын үндэсний хувцасны шоу, гайхалтай хөгжмийн тоглолт гэх мэт яг л ямар нэг баярт ирчихсэн мэт сэтгэгдэлийг төрүүлэх болно. 







Солонгосоос Фижи арал  хүртэлх нислэг ойролцоогоор 9 цаг хагас орчим байна. Нислэгийн турш Солонгос хоол бэлэн тул та хүссэн үедээ захиалах боломжтой.



Урт нислэг боловч,та нислэгийн турш шинэ кино үзэх эсвэл унтаж амарсанаар Фижи арал дээр бууна. Фижи хүмүүсийн нөхөрсөг дулаахан инээмсэглэл таныг Номхон далай дахь Халуун орны Фижи арал дээр тосох болно. Хэдийгээр нислэгийн турш ядарсан боловч удалгүй та ядарсанаа мартаж сайхан мэдрэмжийг авах болно.



Хэрвээ та ямар нэг шинэ зүйлийг хаа нэгтээгээс олохыг хүсвэл, тэр зүйл таныг Фижид хүлээж байх болно. Хамтдаа өөрт байгаа боломжоороо баялагыг бүтээцгээе. Мөн Фижи арал дээр сурахаа мартваа :)
Амжилт
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи