Нүүр хуудас « ДЭНАРАУ АРАЛ-DENARAU ISLAND


Денарау арал. Энэ арал нь Фижи арлын үндсэн арал болох Вета Левугаас баруун хойд зүгт байрладаг. Нанди таунаас 8 орчим км зайтай орших ба 1960 оноос эхлэн амралтын газар байгуулагдан 1996 онд Шарэтон зочид буудал баригдаж эхлэснээр 2006 он гэхэд Дэлхийн алдартай зочид буудлууд, ресторан, гольфын талбай, бар, дэлгүүр, усан спортын төв зэрэг бүрэн цогцолбор төв болон нээгдсэн. Энэ арал нь зөвхөн жуулчидад зориулсан онцгой бүс юм. Фижи арал дээр ирсэн нийт жуулчидын дийлэнх хувь зочлох мөн амрахаар энд ирдэг юм.



Дэнарау арал дээр интертаймент хөтөлбөр, Фижи арал дахь Олон улсын Жазз болон Блюс, Өмнөд номхон далайн хоол хүнс болон виноны фестайвал, мөн Олон улсын тогооч нарын хоолны болон амталгааны үзэсгэлэн болдог газар юм. Энэ арал дээр 670 акр хэмжээтэй халуун орны цэцэрлэгт хүрээлэн, 18 нүх бүхий стандарт гольфийн талбай болон сургалт, усан онгоц болон завины зогсоол, далайн эрэг дээрхи Дэлхийн зэрэглэлийн зочид буудал, амралтын газрууд байдаг. Жишээлбэл- Вестин ресорт/Westin Resort/, Шэратон вилла /Sheraton Villas/ Шэратон рэсорт/Sheraton Resort/, Радиссон Фижи /Radisson Fiji, Хилтон зочид буудал Спа /Hilton Resort and Spa/ гэх мэт. Нийт зочид буудал, амралтын газрууд нь нийлээд 1,720 өрөөнүүд, Порт Дэнарау дахь ресторануудыг нийлүүлээд нийт 35 ресторанаас бүрддэг маш том хэмжээний жуулчлалын бүс юм. Хэрэв та энд амрахаар төлөвлөж байгаа бол зочид буудлаа 7 хоногын өмнө захиалахыг сануулж байна. Учир нь жилийн аль ч улиралд жуулчид ихтэй байдаг.



Энэ арал дээр та уйдна гэж үгүй, таны буусан зочид буудалд олон төрлийн үзүүлбэр, хөтөлбөрүүд, урлагын тоглолтууд, усан спорт зэрэг цагийг сайхан өнгөрүүлэх зүйлс ихтэй. Энд хуримаа хийх, бал сараа тэмдэглэх, гэр бүлээрээ аялах, мөн амрахаар ирэх хүмүүс олон бөгөөд ирсэн хүмүүс гайхалтай дурсамжийг авах болно.



Зочид буудалуудаас:
1. Хилтон зочид буудал- Fiji Beach Resort and Spa Managed by Hilton




2.  Радиссон зочид буудал- Radisson Blu Resort Fiji Denarau Island





 3. Шарэтон амралтын газар- Sheraton Fiji Resort





4. Вестин зочид буудал- Westin Denarau Island Resort & Spa





Таны аялалын хамгийн сайхан газрын нэг Фижи арлын Дэнарау арал байх болно гэдэгт итгэж байна. Та энд ирж амарч үзэхийг санал болгож байна.
Баярлалаа
 
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи