Нүүр хуудас « Фижи Арал


Та урьд өмнө маш аз жаргалтай, найрсаг Фижи хүмүүсийн талаар сонсож байсан уу? Хүмүүс нь маш эелдэг учир, найз нөхөдтэй болоход тун хялбар. Фижи арал улс нь Номхон далайн өмнөд хэсэгт (Австрали, Шинэ Зеланд-аас 2 цагийн нислэгийн зайтай) байрлах бөгөөд үзэсгэлэнт 330 арлаас бүрдэнэ. Газар нутгийн хэмжээ 2,000 км. Фижи арал дээр МЭӨ хоёр дахь мянганы үеэс эхлэн хүн суурьшсан. 17-18 зуунд Голланд болон Англичууд Фижиг судалж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 1970 он хүртэл Английн колонд байж ирсэн.





Фижийн арлуудын ихэнх нь 150 сая жилийн өмнөөс эхлэн галт уулуудын идэвхжлийн үр дүнд бий болжээ. Хүн амын дийлэнх нь Viti Levu хэмээх том арал дээрээ суурьшина. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арал улс юм. Фижи нь Их Британы колонид 100 гаруй жил оршсон бөгөөд Албан ёсны хэл нь Англи хэл юм.  Фижичүүд нь Меланэзууд бөгөөд нийт хүн ам 870,000 орчим. Хүн амын дийлэнх нь нийслэл хот Suva, Nadi, Lautoka-д амьдардаг. Жуулчдын дийлэнх нь Yasawa, Mamanuca, Mana болон бусад 100 гаруй үзэсгэлэнт арлууд болон Далайн эргүүдээр очих дуртай Фижи нь баялаг ой мод, ашигт малтмал болон загасны олборлолтын ачаар Номхон далайн арлууд дундаа хамгийн өндөр хөгжсөн эдийн засагтай улсын нэг юм.







Өнөөдөр тус улсын гадаад валютын гол эх үүсвэр нь аялал жуулчлал, мөн элсэн чихрийн экспорт болно. Улсын мөнгөн тэмдэгт нь Фижи доллар. Халуун орны зөөлөн дулаан салхи, эргэн тойрон дал мод, цагаан элст далайн эргийн газрууд, болор тунгалаг далайн ус, үүлгүй тэнгэр, хамгийн найрсаг нутгийн ардууд нь Фижи-г Дэлхийд хосгүй газар болгодог.




Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи