Нүүр хуудас « Фижи Арал дээр сурч байсан дурсамж - No9


Сайн байцгаана уу. Би Фижи арал руу зуныхаа амралтаар 3 сар Англи хэл сурахаар явсан. Тэр богино хугацаанд олон сайхан дурсамжтай үлдсэн. Тэндхийн хүмүүс инээмсэглэсэн, үргэлж бусадтай мэндлэдэг, их найрсаг хүмүүс байдаг юм билээ. Бас маш хөгжилтэй.



Намайг байх хугацаанд тэнд сурч байсан Монгол оюутнууд маань маш сайхан угтаж, үргэлж тусалж, зөвөлгөө өгдөг байсныг санаж байна. Анх Монгол оюутнуудыг бусад хүмүүстэй Англиар чөлөөтэй ярьж, ойлголцож, инээлдэж байгааг нь хараад л Англи хэл сурах итгэл төрсөн. Эхэндээ би түг таг гээд сайн ярьж чаддаггүй байсан 1 сар өнгөрсний дараа хүртэл тийм ч хангалттай биш байсан болохоор өөрийгөө их голж байсан.





2 сарын дараа нэг анзаарахад би Фижи болон сургуулийнхаа найзуудтай чөлөөтэй ярьж, ойлголцдог болсон байсан. Фижи арлын байгаль үнэхээр тааламжтай, эргэн тойрон дахь жижиг арлууд бол үнэхээр үзэсгэлэнтэй мөн аялал жуучлал өндөр хөгжсөн байдаг юм байна лээ. Эцэст нь ийм сайхан газар Англи хэл сурах боложмийг олгосон ах, эгч, гэрийнхэндээ баярлалаа 







Бичсэн: С.Дамбажав
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи