Нүүр хуудас « Фижи Арал дээр сурч байсан дурсамж - No7


Би багаасаа япон хэл үзсэн ч хүссэн ажилдаа орохын тулд надад англи хэл сурах хэрэгцээ гарсан. Тэгээд би Англи хэлний сургуулиудыг судалж эхлээд Фижи улсын англи хэлний сургуулийн тухай Facebook-с олж мэдсэн. Өмнө нь Фижи улсын тухай огт сонсож байгаагүй ч надад маш сонирхолтой мөн сайхан байгалтай санагдсан. Тэгээд би 6-н сарын хугацаатай Фижи арал руу Англи хэл сурахаар явсан.




Анх онгоцноос бууж ирэхэд маш дулаан чийглэг уур амьсгал мөн дуу дуулаж инээмсэглэсэн хүмүүс угтаж авсан. Би очоод сургуулийнхаа дотуур байранд байрласан бөгөөд Монгол оюутнууд маань намайг дагуулж яван Фижигийн Нанди хоттой танилцуулж байсан. Фижи хүмүүс нь их эелдэг, найрсаг байнга инээмсэглэн, гудамжинд огт танихгүй хүнтэй таарсан ч “Була” гэж мэндчилэн халуун дотно яриа өрнүүлж байсан нь надад маш их таалагдсан. Гол нь бүх хүмүүс нь Англиар ярьдаг болохоор ярианы маш сайн дадлага болж өгсөн.Хичээлийн хувьд залхах болон уйдах завгүй хөгжилтэй мөн сонирхолтой болж өнгөрдөг болохоор нэг л мэдэхэд хичээл тарах цаг болчихсон байдаг. Анх очихдоо би сайн ярьж ойлголцож чаддаггүй байсан бол буцахдаа миний англи хэл маш сайжирч хүмүүстэй чөлөөтэй ярьж чаддаг болсон.



Хоол хүнсний хувьд олон төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, загас, тахиа, үхэр, гахайн мах гээд бүгд байдаг болохоор ямар нэг асуудал байгаагүй. Мөн энд ирээд ганцхан Англи хэл сураад зогсохгүй олон орны олон сайхан найз нартай болж, далайн эрэг, арал, усан онгоц завиар аялаж, далайд шумбаж өмнө нь харж байгаагүй олон төрлийн загастай цуг сэлэн цагийг маш гайхамшигтай уйдах завгүй өнгөрөөсөн. Би Фижи руу Англи хэлний сургуульд явсандаа үнэхээр баяртай байдаг мөн энд өнгөрүүлсэн 6 н сараа би хэзээ ч мартахгүй, миний амьдралын сайхан дурсамжуудын нэг байх болно. Дахиад заавал Фижи рүү явах болно.



Бичсэн:У.Мишээл
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи