Нүүр хуудас « Фижи Арал дээр сурч байсан дурсамж - No6
Миний дурсамжыг уншиж байгаа таньд энэ өдрийн мэндийг хүргэе
Хүн бүхэн өөртөө тодорхой хэмжээний зорилго зорилт тавьдаг байх. Түүний нэгэн адилаар өөртөө англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилго тавин хэд хэдэн сургалтын төвүүд болон гадагшаа хэлний сургуульд явуулдаг байгууллагуудтай очиж уулзаж байсан минь саяхан санагдаж байна. Тэгээд Фижи руу англи хэлний сургалт гэсэн зарыг интернэт-ээс хараад шууд явахаар шийдэж байлаа. Учир нь урд өмнө хэзээ ч сонсож байгаагүй Номхон далайн жижиг арлын улс, дээр нь англиар ярьдаг гэхээр очиж үзэх сонирхол болон хэлний мэдлэгээ сайжруулах зорилго маань шууд Фижи-г сонгох шийдвэр болсон. Фижи руу визний хувьд ямар ч хүндрэлгүй учраас визны зөвшөөрлөө тийзтэйгээ аваад болоо. Монголоос Фижи хүртэл шууд нислэг байхгүй болохоор Солонгос эсвэл Хонконг-р дамжин 10 гаран цаг нисдэг юм билээ. Замдаа жоохон ядарсан ч Фижи Монголтой 4 цагийн зөрүүтэй учраас очоод цагийн зөрүүнд ядрах асуудалгүй. Анх Нанди эйрпорт дээр буухад ёстой бүгчим халуун салхи, жижиг гитар барьсан Фижичууд дуулж хуурдан дотноор инээмсэглэн угтаж авсан даа хэхэ. Фижи хүмүүс хамгийн найрсаг гэдгийг эйрпорт дээр буухад л мэдэгдэж байсан шүү. Манай хил гаалийнхан гадны хүн манай улсад ирэхэд нь инээмсэглэн угтаж авдаг бол баярлахсан даа...



Ингээд би Фижи хэмээх жижиг арлын улсад ирээд сургууль болон амьдрах айлтайгаа танилцан багахан тойрог аялал хийж орчин тойрноо тогтоож авлаа. Намайг очиход зуны улирал нь байсан болоод  ч тэр үү их л халуун байсан. Хичээлийн эхний өдөр түвшингээ тогтоолгоод тохирох ангидаа орж нэг мэдхэд л хагас жил өнгөрсөн байсан. Монголд оюутан байхдаа ёооё яаж дахиж нэг паар суунаа гэж халширдаг байсан надад энэ сургуулийн сургалт болон багш нар нь үнэхээр их таалагдсан. Фижид байхад  сургууль дээр азтай зүйл тохиож сургуулийн оюутны зөвлөлийн дарга болох санал ирж анхны Монгол дарга гэж дуудуулах сайхан байсан ;) Эзэн хичээвэл заяа хичээдэг юм билээ... 



Фижичүүдийн амьдралын хэв маяг манайхтай төстэй болохоор Фижи хүнтэй харьцахад хялбар. Эрэгтэй, эмэгтэйгүй биерхүүдүү хар бор арьстай их наргианч, шооч, найрсаг ард түмэн. Тэд нартай юм яриад суухад та л лав уйдахгүй шүү би амлаж байна. Христ-ийн шашин шүтлэгтэй болохоор Ням гараг бүр бүгд сүм орж залбирал үйлдэнэ. Хүнс, барааны үнийн хувьд манай улстай бараг ойролцоо, мэдээж үнэтэй бараатай дэлгүүр байна бас хямд бараатай нь ч байна. Тэр бол таны сонголт. Аялал жуулчлал их хөгжсөн орон болохоор гадны жуулчид ихээр ирнэ. Тэрийгээ дагаад зочид буудал, амралтын газрууд маш олон үйлчилгээ нь ч гэсэн сайн. Цагаан элс, цэнгэг далайн усанд тааваараа хөвөөд л хэвтэх янзтай шүү. Удахгүй дахиад Фижи явна даа...



Бичсэн: Ц.Баттулга
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи