Нүүр хуудас « Фижи Арал дээр сурч байсан дурсамж - No5


Би Фижи арал руу 6 сарын хугацаатай, Дотуур байрны 1 ортой өрөө сонгож явсан. Анх Фижид буухад Онгоцны буудал дээрээс л хүмүүс нь маш найрсаг, халуун дотноор дуу дуулан угтаж мөн Сургуулийн ажилтнууд найрсагаар тосож авч байсан нь сайхан санагдсан.



Цаг агаарын хувьд маш чийглэг, дулаан байсан нь надад их таалагдсан. Хичээлийн анхны өдөр оюутнууд болон багш нар халуун дулаанаар угтаж авсан болохоор биеэ барилгүй чөлөөтэй байж чадсан.Хичээлийн хувьд маш сонирхолтой байдлаар явагддаг бөгөөд хичээлийн цаг маш хурдан дуусчихдаг юм шиг санагддаг. Миний хувьд Дотуур байранд байрласан болохоор маш олон гадаад найз нартай болсон. Олон найз нартай байсан болохоор уйдна гэж байхгүй. Би амьдралынхаа хамгийн сайхан, хөгжилтэй цаг хугацааныхаа нэг хэсгийг Сургуулийн дотуур байранд өнгөрүүлсэн гэж боддог.



Миний анзаарсанаар Фижи хүмүүс нь маш найрсаг хүмүүс байдаг учраас Фижид хаана ч явсан энэ нь мэдэрдэг нь гоё санагддаг. Фижид Англи хэл сурангаа амарч зугаалан, хөгжилтэй цаг хугацааг өнгөрүүлэн, олон сайхан найз нөхөдтэй болж цаг хугацаа нэг л мэдэхэд маш хурдан өнгөрч миний Англи хэл ч мөн адил хурдан сайжирсан гэж боддог. Мөн маш олон Фижи найзуудтай болсон нь хамгийн гоё дурсамжийн нэг болон үлдсэн.
Дахиад Фижид очих боломж гарвал заавал очих болно.
Бичсэн: Э.Билгүүн

Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи