Нүүр хуудас « Фижи Арал дээр сурч байсан дурсамж - No4
 

Фижи арлыг би миний хэзээ ч мартагдашгүй дурсамжийн нэг хэсэг гэж боддог. Хэзээ ч очсон уйдахааргүй тийм л газар. Холын хол байх Фижи арал бол миний сэтгэлд хамгийн ойр байдаг. Анх би Фижи арал дээр ирээд тэдний ёс заншил, байгаль, далайн давалгаа, бүх зүйлс нь нэг л өөр санагдаж байсан бол дараа нь Фижид дасаж бараг Фижи хүн болж байна.
 
Хамгийн эелдэг хүмүүс бол Фижид л байдаг. Bula!!!!!! гэж инээмсэглэн угтах Фижи хүний царай хэзээ ч миний сэтгэлээс гарахгүй. Би өөрийнхөө төгсөх Free bird сургуулийг маш сайн сургууль гэж боддог. Би Монголд чадан ядан халтартуулж сурч байсан Англи хэлээ жинхэнэ утгаар нь сурч байгаадаа баяртай байна.

Миний нүдэн дээр хэлийг яаж сурдаг гэдгийг харуулж байгаа гадаад найзуудаараа бас бахархдаг. Багш нар нь хэзээ ч сандал дээр суудаггүй. Энэ нь оюутан болгонд тулж ажилладаг гэсэн үг юм. Энд манай гэрийн Фижи хүмүүс ээжийн оронд ээж, аавийн оронд аав болсон мама, папа нар маань байдаг. Мөн Япон, Солонгос гээд олон орны найзууд маань ирж очсоор байгаа.
 
Хөлгүй их цэнхэрлэн харагдах далайд хүчит онгоцоор салхи зүсэн явах нь хүний сэтгэлийг сэргээж арлын шаргал элсэн дээр хөл нүцгэн алхаж далайн зөөлөн усийг мэдрэн сэлэхэд зүйрлэшгүй сайхан!!!!!!!!
Фижигийн агаар нь цэвэр, ус нь тунгалаг, мөнхийн ногоон, газрын диваажин Фижид тавтай морил!!!!!!!!
 
Бичсэн: О.Шинэбаяр
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи