Нүүр хуудас « Фижи Арал дээр сурч байсан дурсамж - No3


Анх Фижид ирсэн сэтгэгдэл бол их сонин байсан өвлөөс шууд зун руу нэг өдрийн дотор утаанаас шууд агаар луу. Гэхдээ энд юм болгон өөр хүмүүсийн харилцаа нь эелдэг, үнэхээр миний төрсөн газар Улаанбаатараас бол ондоо гэж боджийн. Анх онгоцны буудлаас эхлээд л сүрдмээр том биетэй хүмүүстэй таарч, байгаль нь үнэхээр тасархай тэр тусмаа далайн эрэг гээд үгээр хэлэшгүй жинхэнэ үлгэрийн газар.



Би Фижи арал дээр Англи хэл сурахаар 6 сарын хугацаагаар ирсэн. Байрны хувьд дотуур байр сонгосон. Учир би бусад орны оюутнуудтай танилцаж, тэдэнтэй найзалж үзэл бодлоо хуваалцахыг хүссэн. Одоо надад маш олон орны олон найзууд байгаа.
Фижид хот гэж их сүртэй юм бол байхгүй зэрлэг онгон гэж хэлж болохоор газрууд ихтэй.Би ийм л газар очих юмсан мөрөөддөг байсан харин одоо би тэр мөрөөдөлийнхөө газар байна. Үнэнийг хэлэхэд энд үргэлжлүүлж баймаар байна. Хаана ч байхгүй нэг гайхалтай хүнийг татдаг зүйл энэ арал дээр байдаг.Эндхийн нийгэм яг манай хуучин цагийх шиг хөгжиж яваа.Гэхдээ удахгүй Фижи гэдэг арал дэлхийн 1 номерын аялал жуучлалын газар болно гэхэд би огт эргэлзэхгүй байна бас нэмээд хэлэхэд хэл сурах гэж яваа залуус бидэнд маш том аз л гэсэн үг.








Учир нь Бүх хүн Англиар ярьдаг мөн үнэхээр найрсаг. Хэрвээ чи өөрөө л ичихгүй бол…………….
 
Бичсэн: С.Мөнхзул
 
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи