Нүүр хуудас « Фижи Арал дээр сурч байсан дурсамж - No2


2013.2.25нд Фижи гэдэг арал улсын Нанди онгоцны буудал дээр анх буухад “пин” гэсэн халуун чийглэг уур амьсгал бас Фижи үндэсний дуу биднийг угтсан. Би Монголоос нэг оюутантай хамт явсан. -20 градусаас +30 градусруу гэнэт шилжихэд уур амьсгалын хувьд хэцүү байсан ч тэрнээс илүү сонирхол татсан зүйл нь нов ногоон шинэ гадаад орчин байсан юм. Энэ бол миний гадаад улсад анх хөл тавьж байгаа маань. Тиймдээ ч бүх зүйл шинэ содон санагдаж байлаа.



Эхний өдрөө сургуулийн дүрэмтэй танилцаж байрлах гэртээ /home stay/ хүргүүллээ. Байрлаж байсан айл маань Энэтхэг айл, хиндү шашинтай их найрсаг улс байсан. Өглөө болон оройн хоол бэлдэж өгнө. Оройн хоолонд curry буюу энэтхэг үндэсний хоол бас зөвхөн надад зориулж тусд нь хоол хийж өгдөг.Учир нь тэд шашинаасаа шалтгаалж мах иддэгүй заншилтай. Гэрийнхэн маань их найрсаг, ер нь айлууд буюу homestay нь гадаад оюутнууд гэртээ байлгаж сурсан туршлагатай хүмүүс байдаг. Англи хэлээр чөлөөтэй бас цэвэр ярина. Тиймээс гэрийнхэнтэйгээ ярингаа ярианы чадвараа дээшлүүлэх боломжтой хамгийн гол нь ичиж санаа зовохгүй байх нь чухал гэж боддог. Сургуулийн хувьд багш нар нь Фижи бас Энэтхэг үндэсний багш нар байна. Багш нар үргэлж “don’t be shy” гэж хэлнэ. Энэ бол сургуулийн гол уриа. Оюутнуудыг аль болох чөлөөтэй биеэ барихгүй байлгахыг хичээдэг.



Ингэснээр оюутан илүү хурдан мөн ярианы чадвар нь сайжирдаг. Энэ бодлого нь надад үнэхээр таалагдсан. Буруу зөв ярихаас айлгүйгээр бусдаас санаа зоволгүйгээр чөлөөтэй байх ёстойг энд л ойлгосон. Тиймдээ ч хичээлийн явцад тоглоом тоглуулж аль болох оюутнуудыг уйдаалгүйгээр сонирхолтой байлгах үүднээс хичээлийн хөтөлбөр явагддаг. Мөн EOP дүрэм. Энэ бол campus дотроо зөвхөн англиар ярих ёстой. Хичээлийн бусад цагаар энд цагийг зугаатай өнгөрөөж болох олон зүйл байдаг. Амралтаараа ямар нэг арал мөн далайн эрэг явж амарч болно.



Би энд анх удаагаа далай харсан. Үнэхээр хэлэх ч үггүй гайхалтай үзэсгэлэнтэй. Ялангуяа Фижи-д. Цагаан элс, тунгалаг ус гээд л. Тиймдээ ч жуулчид ихтэй, Австрали, Шинэ Зилланд-с их ирнэ. Фижи үзэсгэлэнт аралаараа их алдартай. 100 гаруй аралаас сонголтоо хийн аялж болно.Анхны гэх тодотголтой олон сайхан дурсамжууд энд үлдсэн. Хэл сурах миний гол зорилго байсан ч гадаад улсад ирж нүд тайлж юм үзээд, олон сайхан найзуудтай болсондоо бүр ч илүү баяртай байна. Аялангаа сурах сайхан боломж олгосон Freebird ХХК-д баярлалаа.
 
Бичсэн. П.Одонтуяа
 
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи