Нүүр хуудас « Үзэсгэлэнт Фижи арал дээрх Англи хэлний сургалтанд урьж байна


Фижи орон нь Их Британий колонид 100 орчим жил байсан учир Албан ёсны хэл нь Англи хэл болсон, Британи боловсролын систем сууршиж үлдсэн байдаг. Үүнээс гадна Фижи орон нь Аялал жуулчлалын орон юм. Номхон далайн өмнөд хэсэгт (Австрали, Шинэ Зеланд-аас 2 цагийн нислэгийн зайтай) байрлах бөгөөд үзэсгэлэнт 330 арлаас бүрдэнэ. Фижи-д амрах болон Англи хэл сурах зэргийг хослуулахад тун тохиромжтой. Бусад 2догч орнууд жишээ нь Сингапур, Малайз зэрэгтэй харьцуулбал эдийн засгийн хөгжил доогуур ч Англи хэл сурах орчин нь илүү, өөрөөр хэлбэл хүмүүсийн яриа дуудлага илүү цэвэрхэн байдаг. Фижи дэх Фрийбюрд Институт сургууль нь 2004 онд байгуулагдсан 10 орчим жилийн туршлагатай, тэндээ 2 кампустай бөгөөд нийт 600 орчим оюутан хүлээн авах хүчин чадалтай сургууль.18-с дээш нас харгалзахгүйгээр манай сургуульд ирэх боломжтой.



Элсэлтийг байнга авдаг
Даваа гариг бүр шинэ элсэлтээ авдаг тул та хүссэн үедээ явах боломжтой.
Хямд өртөг
Фижи арал нь АНУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг Англи хэлтэй орнуудтай харьцуулахад 2-3 дахин хямд юм. 


Бүх хүмүүс Англиар ярьдаг
Фижичүүд бүгд Англиар ярьдаг учир таньд сурахад илүү хялбар мөн та хаана ч явсан ярианы дадлага хийх боломжтой
Зөвхөн Англи хэлээр ярих зарчим ( EOP)
Сургууль дотор зөвхөн Англи хэлээр ярих ёстой. Үүнийг EOP/English Only Policy гэж нэрлэдэг.


Багш нар
Бүх багш нар Фижи арлын Боловсролын Яамны багшлах эрхийн бичигтэй. Багш нарт улиралд нэг удаа оюутнуудаар үнэлгээ хийлгэдэг ба оюутнуудын саналыг сонсож, оюутнуудын шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлдэг. Долоо хоног бүр хурал хийж, туршлага, чадваруудаа бие биетэйгээ хуваалцдаг. Тийм болохоор энэ сургуульд та хамгийн сайн чанарын сургалтыг авах боломжтой.
Сурах бичиг
Free Bird Institute нь Их Британы Кембрижийн Их сургуулийн боловсруулсан “Face to face” сурах бичгийг хэрэглэдэг. Дээрх сурах бичгүүдийг сонгосон шалтгаан нь Фижи Англи хэл нь Бритиш Англи хэлтэй илүү төстэй, Фижи нь Английн колон улс байсан, сурах бичгүүд бүгд Их Британид боловсруулагдсан байдагтай холбоотой. Эдгээр шинэ сурах бичгүүд нь олон оронд танигдаж хэрэглэгддэг.


Төгсөлтийн сертификат
Сургалтаа дүүргэсний дараа бүх оюутнуудад сертификат өгдөг. Ажил хайх, эсвэл дээд боловсрол эзэмшихдээ Англи хэлний түвшнээ батлах нэг баримт нь сертификат болдог.



Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи