Нүүр хуудас « Мальта болон Гозо Арлын Карнивал
Карнивал бол Мальтачуудын хувьд маш чухал тэмдэглэлт өдрийн нэг юм. Мальтагын арлууд дээр 2 том Карнивал зохион байгуулагддаг бөгөөд карнивалууд нэгнээсээ тийм ч өөр биш байдаг. Эхний Карнивал нь Нийслэл хот Валеттад зохиогддог бөгөөд уг Карнивал нь тансаг, гоёмсог, томоохон хэмжээний, олон өнгөт хийт бөмбөлөгүүд зэрэг гайхалтайгаар зохион байгуулдаг бөгөөд өмнөх саруудыхаасаа  ч илүү анхаарал татахаар болдог. Валлетта хот дах Карнивал нь гэр бүлд зориулсан Мальтагын карнивалын хувилбар бөгөөд гэр бүлд зориулсан хөтөлбөрүүд, үзүүлбэрүүд, баярын жагсаал, хоолны үзэсгэлэн зохиогддог. 2 дох Карнивал бол Гозо арал дээрх Nadur таун дах Карнивал юм. Мянган жилийн өмнөх Мальтачууд Жил бүр гатлага онгоц барин Гозо болон Nadur руу очин том хэмжээний гудамжний партиг хийдэг байсан байна. Фестивалд оролцогчид Карнивалын костюм өмсдөг ба зарим хүмүүс итгэмээргүй бүтээлчээр костюм бэлтгэн этгээд хувцас өмсөнө. Амьд хөгжимийн тоглолтууд, хоолны худалдаа мөн партинууд болдог бөгөөд Nadur дах Карнивалыг ашиглан Гозогын ихэнх шөнийн клубууд томоохон партинуудыг Карнивал эхлэх, карнивалын үеэр болон дуусахад зохион байгуулдаг, Хэрвээ та парти дах дуртай мөн содон амтыг мэдрэхийг хүсвэл Мальтачуудын Карнивал таных байх болно.Хэрвээ та илүү тайван байж  амрангаа хөгжилтэй байхыг хүсвэл Валлетта хот дах Карнивалыг зориорой. 



Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи