Нүүр хуудас « Мальтад таны зочилж үзэх шилдэг 5 бар болон клуб
Мальтагийн шөнийн амьдрал бол хамгийн шилдэг нь энд маш олон гайхалтай бар болон клубууд нь арлыг тойрон байрлана. Бүхий л төрлийн хөгжимүүд техно, хип хоп, салса мөн рок н рол хөгжимүүд эгшиглэнэ.Таньд хамгийн алдартай 5 бар болон клубуудын талаар танилцуулье.



Nordic Bar Paceville
Nordic Bar нь St. Julians тауны Paceville бүсэд байрладаг. Энэ дүүрэгт хөгжмийн бар болон клубууд байрлах ба нэг шөнө та олон клубуудаар зочлох боломжтой бөгөөд таньд такси болон автобус ашиглах шаардлага гарахгүй. Nordic Bar нь уух зүйлээ зарах аргаараа алдартай юм. Та уух зүйлийнхээ төлбөрийг энгийн хэлбэрээр төлөж болохоос гадна шоо хаяж болох юм. Хэрэв та 6 гэсэн тоог буулгавал үнэгүй уух зүйл авах боломжтой. Хэрвээ та өөр тоо буулгавал уух зүйлийнхээ үнээ төлөх хэрэгтэй болно.


Fuego Nightclub Paceville
Fuego Шөнийн клуб нь Paceville-д Shopping Comple Baystreet ийн эсрэг талд байрладаг. Fuego нь Мальта дах цөөхөн клубуудын нэг юм. Та энд Lатин болон Салса хөгжим сонсох боломжтой. Хэрвээ та бүжиглэх дуртай бол таньд тохирох газар юм.  


Havana Шөнийн клуб
Havana нь Paceville д байрладаг ба Мальтагын хамгийн амжилттай явж байгаа клубын нэг. Орой бүр hip-hop болон R’n’B хөгжимийн аянд бүжиглэх боломжтой. Ихэнх клубууд өвлийн улиралд зөвхөн амралтын өдрөөр ажилладаг бол Havana клуб нь ажлын өдрүүдэд ч ажилладаг.  


Gianpula Fields
Gianpula Fields нь шөнийн клубын цогцолбор бөгөөд Rabat таунд байрладаг. Энэ клуб нь Мальтагын хамгийн том клуб юм. Мальтагын ихэнх том парти болон фестивалууд нь энэ клубт зохион байгуулагддаг. Gianpula руу явах тохиолдолд таксигаар явах хэрэгтэй болно .Гэхдээ та энд ирсэнээр Мальтагын хамгийн алдартай клубт зочлох болно. 


Muddy Waters
Хэрвээ та хуучины 60’s аас 70’s ны рок н роллд дуртай бол энэ баранд зочлоод үзээрэй. Энэ бар нь St.Julians ийн усны захаас Paceville орох замд байрладаг. Muddy Waters нь дунд зэргийн хэмжээтэй бар бөгөөд рок н ролл хөгжимд дурлагсадын клуб юм.
Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи