Нүүр хуудас « Мальта & Гозо-д таны заавал хийх 5 зүйл
Crystal Palace-д Пастиззи идэх 
Мальтад зочлоод Пастикки идэхгүй явах нь харамсалтай юм. Энэ хоол нь Мальтагын хамгийн түгээмэл гудамжны хоол юм. Пастиззи нь жижиг төрлийн зууш бөгөөд багсарсан гурилан дотор ногоон вандуй эсвэл Италь бяслаг хийдэг. Энэ зууш нь маш хямд бөгөөд мөн та хаанаас авч идэх боломжтой. Мальта дахь хамгийн алдартай Пастиззи хийдэг газрын нэг бол Rabat дах Crystal Palace бар юм. Crystal Palace нь олон жилийн түүхтэй нутгийн жижиг бар юм. Энэ газар нь Mdina-тай маш ойрхон байрладаг. Та түр зогсонгоо цай уун, пастиззи идэх нь Silent City хотоос аялаад ирсэний дараах хамгийн сайхан амралт болно.



Silent City алга болох
‘The Silent City’ нь Мальтагын ‘Mdina’ -д байрладаг ба Хэрэмэн хот гэж нэрлэдэг. Энэ хот нь Mdina-д олон зуун жилийн өмнө баригдсан бөгөөд нийслэл хотоосоо ч хуучин цайз юм. Mdina нь маш нарийн зохион байгуулагдсан, төөрөхөөр гудамжуудтай бөгөөд энэ нь нутгийн иргэдэд амьдрахад хялбар эсхүл цэрэг, далайн дээрэмчид дайрахад зугтахад амархан байх боломжийг өгдөг. Mdina нь Мальтагын хамгийн үзэсгэлэнтэй архитектурын газар бөгөөд мөн үнэхээр дуу чимээ багатай газар. 



Riviera далайн эрэг дээр нар жаргахыг харах
Riviera далайн эрэг нь асар их элстэй 3 эргийн нэг бөгөөд эдгээр эргүүд нь  баруун арал дээр зэрэгцээ оршино. Бусад хоёр эргийг нэрлэвэл ‘Golden Bay’ болон ‘Gnejna’ юм. Riviera далайн эрэг дээр усан дээр нар жаргахыг харах боломжтой. Далайн эргийн ар талд ногоон зүлэгтэй тул алхах болон зугаалга хийхэд тохиромжтой. Riviera далайн эрэг рүү Clubclass Language School -аас та автобусанд суухад л хангалттай. Автобусаар ойролцоогоор 25 минут явах болно.



Dwejra-д усанд шумбах
Мальта болон Гозог усанд шумбах тохиромжтой газар гэдгээр нь хүмүүс мэддэг. Маш олон төрлийн шумбахад тохиромжтой газрууд мөн хэд хэдэн шивсэн усан онгоц арлыг тойрон байдаг нь шумбагчидийн сонирхолыг татдаг. Усанд шумбах хамгийн тохиромжтой газрын нэг бол Гозо арлын Dwejra дах маш том байгалийн агуй юм. Энэ газрыг онцгой болгодог зүйл бол энэ агуйн  ‘The Inland Sea’ гэх жижиг далайн нууртай холбогддог бөгөөд энэ нь газар дундын тэнгис рүү урсдаг байна.



Paceville руу явах
Paceville нь Мальтагын шөнийн амьдралын зүрх болсон газар юм. Clubclass Language School-аас 5 минут алхах зайтай бөгөөд St.Julians дүүрэгт байрладаг. Энэ газарт  Мальтагын ихэнх бар, шөнийн клубууд байрладаг. Жилийн турш болон онцгойлон зуны саруудад Paceville-д мянга мянган хүмүүс хүрэлцэн ирж уунгаа бүжиглэн мөн амралтынхаа өдрийг өнгөрүүлдэг. 

Их Британи
Кейп Таун
Мальта
Сингапур
Фижи